Улстөр

Нийт 9830 мэдээ байна
post thumbnail

Швейцарийн Элчин сайдын яамыг Монголд нээх санал тавилаа

Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар энэ өдөр (2019.03.13) тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.  Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсад Монголын парламе...

post thumbnail

Агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаа байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүслээ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас...

post thumbnail

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаан...

post thumbnail

Улсын төсөв 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сард улсын төсөв 73 тэрбум төгрөгийн ашигтай гарсан бол энэ оны хоёрдугаар сард 302 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. 2019 оны эхний хоёр сарын байдлаар авч үзвэл сүүлийн хоёр жил улсын төсөв ийнхүү ашигтай гарч байна. Төсөв ашигтай гарахад төсвийг бүрдүүлэгч гол хүчин зүйл татварын орлого өмнөх оны мөн үеэс 25.8 хувиар өс...

post thumbnail

Гуравдугаар сарын 15-наас Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно....

post thumbnail

Ерөнхий сайд эзгүй учир Засгийн газрын хуралдаан болохгүй

Хуваарийн дагуу өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болох ёстой. Харин энэ  долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх эзгүй учраас хуралдахгүй юм байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Өмнөд Судан улсад энхийн сахиулах ажиллагаанд оролцож наймдугаар ээлжийн цэргүүдтэй уулзахаар хоёр хоногийн өмнө зорьсон билээ.   

post thumbnail

Ерөнхийлөгч Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа. Юун түрүүнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн төрлөөр Азийн цомын тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдад баяр хүргээд:...

post thumbnail

УИХ-ын дарга Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М...

post thumbnail

ИРЦИЙН МЭДЭЭ: УИХ-ын 33 гишүүн Улаанбаатарт, 24 нь гадаадад байна

Ирэх долоо хоногийн даваа гаригийн 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэлнэ. Ээлжит бус чуулганы хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох тухай, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг найман асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар УИХ-ы...

post thumbnail

"Эрдэнэт" үйлдвэрт онц байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхээр цэцэд ханджээ

Эрдэнэт үйлдвэрт онц байдал тогтоох тухай Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар иргэн Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн байна.  Мэдээллийг цэцийн гишүүн хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх асуудлаар шийдвэр гаргах аж.