Улстөр

Нийт 12546 мэдээ байна
post thumbnail

Засгийн газрын хуралдаанаар 13 дэд сайдыг томиллоо

Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслий...

post thumbnail

ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томиллоо

Онцгой байдлын ерөнхий газрын даргаар Г.Ариунбуянг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар томиллоо. Тус газрын дарга Т.Бадрал нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсоноос хойш түүний орны хүнийг томилоогүй байсан юм. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томиллоо. Г.АРИУНБУЯН ...

post thumbnail

Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 15:00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байна. Шинэ засгийн газар 14 яамтай байгуулагдсан. Дэд сайд нарт яригдаж байгаа хүмүүс.  Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг улираан томилно. Батлан хамгаалахын дэд сайд генерал Б.Баярмагнай Сангийн дэд сайд...

post thumbnail

Засгийн газар цаг үеийн асуудлаар хуралдана

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар 15.00 цагт хуралдахаар товложээ. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

post thumbnail

У.Хүрэлсүхийн сонголтыг таалаагүй бүлэглэлүүд МАН-д бий боллоо

МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирсан. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу өөрөө танхимаа бүрдүүлсэн юм. Ерөнхий сайд хэнтэй ч ярилгүйгээр сайд нараа томилсон. Гэнэт зарласан сайд нарын нэр яг л баяр наадмын бөхийн таавар шиг юм болсон. Ерөнхий сайдын танхимын гишүүдээ зарлахад сайд болохоор эртнээс бэлдсэн, нэр дэвшилгүй үлдсэн, з...

post thumbnail

БАЙР СУУРЬ:Ард иргэд шинэ Засгийн газраас юу хүлээж байна вэ?

Энэ жил “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор Үндэсний баяр наадмын бүхий л үйл ажиллагааг телевиз болон цахимаар шууд дамжуулсныг иргэд олон нийт үзэж наадамлалаа. Ийнхүү анх удаа үзэгчгүй наадам зохион байгуулсныг эдийн засагт хэмнэлттэй, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлсэн зөв шийдвэр байлаа гэлцэх х...

post thumbnail

Х.Баттулга: Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын нээлт өнөөдөр  11.00 цагт XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам covid-19 вирусийн цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс XIII зуун цогцолборт хийхээр болсон. Харин хурдан морьдын ура...

post thumbnail

Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Батцэцэгийг өнөөдөр /2020.07.10/-ийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, түүний оронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөх Батсүмбэрийн Мөнхжинг томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфор...

post thumbnail

Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр нэр бүхий 18 албан хаагчийг шагналаа

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. Шадар сайд ас...

post thumbnail

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 15 хоногоор сунгалаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу 15 хоногоор сунгалаа. Өмнө нь Улсын онцгой комисс хуралдаж, бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг долдугаар сарын 15-н хүртэл сунгасан байсан.