Улстөр

Нийт 11240 мэдээ байна
post thumbnail

МАХН-ын залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга Ёс, Монголын Залуучуудын холбоо/АШЁМЗХ/-ноос ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн есөн дүүргийн 100 гаруй ахмад эл хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирэв. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн өндөр настан Д.Батчулуунд тус холбооноос өргөө цагаан гэр бэлэглэж, сар шинийн бэлэг барилаа. АШЁМЗХ нь...

post thumbnail

ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчилна

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын...

post thumbnail

“Шилэн данс – Иргэний хяналт” ТББ үүсгэн байгуулж байна

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид нийгмийн салбар бүрт нийгмийн хариуцлагыг эрхэмлэсэн төрөл бүрийн акц, арга хэмжээг зохион байгуулж байгаа. Төслийн оролцогч Л.Цэвээнжав, А.Түвшинбаяр, М.Энхбадрал нар “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилт, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, мониторинг хийж...

post thumbnail

М.Энх-Амгалан Ерөнхий прокурор боллоо

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа санал хураалт яву...

post thumbnail

Чуулганы хуралдаан эхэллээ

Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,...

post thumbnail

Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол улсын ерөнхий прокурорыг томилох тухай  асуудлыг өчигдөр өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнх...

post thumbnail

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлыг томилжээ

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирал О.Сайнбуяныг  үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд Б.Бямбасайханыг томилсон байна. О.Сайнбуян  нь 2012 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм. Б. Бя...

post thumbnail

УИХ-ын дарга ОУВС-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр /2015.02.13/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эдийн засгийн болон төсөв санхүүгийн өнөөгийн нөхцөл б...

post thumbnail

Монгол хэлний тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэх юм. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй болж байна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалта...

post thumbnail

Бие даагчид “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй уулзана

Өчигдрөөс өлсгөлөн зарлаад байгаа  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөнтэй УИХ дахь бие даагчдын зөвлөл уулзахаар болжээ. Тэд хөдөлгөөнийхний шаардлагыг эрх баригчдад хүргэхийн төлөө бүхий л хэлбэрээр ажиллахаа мэдэгдэж буй бөгөөд тэдний шаардлагыг хүлээн авч, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Улмаар маргааш 11.00 цагт тэдэнтэй...