Спорт

Нийт 3930 мэдээ байна
post thumbnail

Хакухо М.Даваажаргал сумогийн дээд амжилтыг эвдлээ

Мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Японы озэки Кисэносатотой барилдаж, хэн давсан нь тодорхойгүй маргаан үүсэн юм. Шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахин барилдуулснаар Хакухо М.Даваажаргал озэки Кисэносатог давлаа. Ингэснээр Хакухо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ авч Наран улсын домогт аварга Тайхогийн...

post thumbnail

“Алтан гран-при”-гийн анхны давааг авлаа

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХVI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIV дэх удаагийн “Алтан гран-при” тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо өнөөдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 57 кг-д манай улсаас зургаан бөх зодоглож байгаа. Тэмцээний эхний өдрийн анхны давааг Улсын аваргын мөнгөн медальт Б...

post thumbnail

Супер лигийн Бүх оддын тоглолт болно

Үндэсний Супер Лигийн  "Бүх оддын тоглолт" энэ сарын 30-наас хоёрдугаар сарын 01-ны өдрүүдэд “Буянт-Ухаа" спортын ордонд гурван өдөр болно. Энэ жилийн хувьд Бүх оддын тоглолт гурван өдөр болж байгаагаараа онцлог ажээ. Эхний өдөр Монгол улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг Супер лигийн энэ улиралд тоглож буй залуу легионер тоглогчдын...

post thumbnail

“Дакар Ралли 2015” уралдаанд оролцсон тамирчид маргааш эх орондоо ирнэ

“Дакар Ралли 2015” уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид нэгдүгээр сарын 24 буюу маргааш эх орондоо ирнэ.Энэ жил мотоциклийн төрөлд Доктор авто сүлжээний тамирчин, ОУХМ Д.Болдбаатар, Ч.Анар, автомашины төрөлд Олон улсын хэмжээний мастер Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын экипаж, Унгарын багийн чиглүүлэгчээр Б.Бямбацо...

post thumbnail

Хакухо өнөөдөр Кисэносатотой барилдана

Японы мэргэжлийн сумогийн Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлвэл сумо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэн, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ. Тэрбээр 12 даваа нэг ч унаагүйгээр башёг үргэлжлүүлж байгаа юм. Өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатотой барилдана. Ма...

post thumbnail

Н.Төгсцогтод 10 сая долларын гэрээ байгуулах санал иржээ

Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон. Тэрээр нэрт дасгалжуулагч Ж.Гуссентэй хамтран ажиллаж байгаа аж. Харин Ж.Гуссен түүнтэй 10 сая ам.долларын гэрээ байгуулж, тусгай хангамж амласан тул Н.Төгсцогт гэрээг албан ёсоор&...

post thumbnail

Үндэсний супер лигийн бүх оддын тоглолтын тов гарлаа

Өнөөдөр МҮСБХ-ны удирдлагууд, Үндэсний супер лигийн тамирчин дасгалжуулагч, легионер тоглогчдын төлөөлөл тун удахгүй эхлэх бүх оддын тэмцээнийхээ талаар сэтгүүлчдэд мэдээллээ. Энэ жил гурав дахь удаагаа супер лигийн шинэ улирлыг зохион байгуулж буй бөгөөд  2014-2015 оны улирлын тоглолтод 11 баг хоёр тойрог өрсөлдөж эхний тойрог өндөрлөсөн. Хоё...

post thumbnail

“Алтан гранпри” маргааш эхэлнэ

ОХУ-ын алдарт тамирчин, олимпын хошой аварга, дэлхийн аварга Иван Ярыгинийн нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гранпри” тэмцээн маргааш эхэлнэ. 26 дахь энэ удаагийн тэмцээнд 15 орны бөхчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас тус тэмцээнд гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа, Т.Мөнхтуяа олон улсын хэмжээний мастер Э.На...

post thumbnail

”Hakuho cup” олон улсын тэмцээн Токиод болно

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho cup" олон улсын өсвөрийн сүмочдын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 1-нд  Японы Токио хотод болно. Тус цэмцээнд оролцох эрх авах монгол дахь тэмцээний шалгаруулалт оны өмнө зохион байгуулагдаж, ангилал бүрт аварга тодруулсан. Аварга болсон өсвөрийн сүмо...

post thumbnail

Харүмафүжи, Какүрюү нар уналаа

Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн 11 дэх өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Гойэдог цүкидаши мэхээр өвдөг шороодуулж, ээлжит даваагаа авсан. Харин түүний араас ганцхан унаатай нэхэж явсан Харүмафүжи сэкивакэ Аойямад унасан бол ёкозүна Какүрюү озэки Котошёгикүд мөн дийлдлээ. Котошёгикүгийн хувьд 50 хувийн...