Сая төгрөгийн цалинтай 500 ажлын байр зарлалаа

М.Амаржаргал / Нийгэм

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.

Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн төсөл гүйцэтгэх, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.

Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг. Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.

“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвд 4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбон өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.

Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.

Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр, НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”

Утас: 9712-5557, 7012-2999

Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл <https://goo.gl/pdoknh> линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:27:18

QJ5lgA http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:22:38

eT6ZvR http://pills2sale.com/ levitra nizagara

Good luck [103.254.120.83] 2019-01-29 04:11:28

Good luck guys

zochin [202.126.89.184] 2019-01-29 01:01:39

nasni hvzgaar hedees hediin hoorond um be.zubhum zaluuchiud umiu

Туяа [103.9.90.130] 2019-01-29 00:07:38

Ур чадвар, туршлага нь нэмэгдээд ирэхээр 3 сая гаран төгрөг авна гэсэн. Мөн сургалт төгссөн залуучууд ихэнх хэсэг нь өргөн хэрэглээний программын болон фото шоп гэх мэт бусад сургалт төгссөн. Одоо нарийн мэргэшссэн залуучууд цөөн байна гэж байна лээ. 3 жил ажилласан бол гууд авна. Туршлага багатай дөнгөж сурч байгаа залуучуудыг бол сургаж авна гэсэн харин ч боломж гэж санагдсан шүү

Нараа [103.9.90.130] 2019-01-28 23:53:25

туршлага, чадвар нь нэмэгдээд ирэхээр 3 сая гаран төгрөгний цалин авна гэсэн. Хурал дээрээ тэгж хэлсэн Энэ бол дөнгөж эхэлж байгаа залуучуудын цалин гэсэн.

Зочин [64.119.24.75] 2019-01-28 23:46:47

Миний хувьд өндөр цалин шүү.Хаана хандах вэ? Мэргэжлийн ажлаа хийх юмсан.Би улирлын чанартай барилгууд дээр ажиллаж байгаа.Амьдрах сайхан.

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:49:57

70122999 дугаараар холбогд гэж бичсэн бна.

Зочин [202.9.42.15] 2019-01-28 21:07:25

Сарын 1 сая төгрөг гайгүй цалин ч , программч нарын хувьд маш бага цалин.

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:42:44

Ажлын туршлагагүй залуучуудын цалин 1 саяас эхлэх бөгөөд одоогоор хамгийн өндөр нь 3.5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэнэ лээ.

Зочин [66.181.164.192] 2019-01-28 20:51:51

Ene programming gdg chini asar ondor medleg shaardsan ajil l daa duriin xvn saya yum yu tegeye hiiya gd bolchihdogguim. Tegeheer vnen hudalch bai ene mergejliig chaddag xvnd saya bol baga too tgd ch ajiliin bair elbegsht

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:44:01

Ажлын туршлагагүй залуучууд 1 сая төгрөгөөс уалин эхлэх бөгөөд одоогоор 1.8-3.5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэнэ лээ. Лайв мэдээг нь үзэв.

Zochin [172.58.46.135] 2019-01-28 20:42:13

Iim us tolgoitoi iim barimal nuud say togrog ogdoggui l baihgui yu

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:50:34

Очиж үзсэн юм уу. Үзээгүй байж...

Зочин [119.40.99.30] 2019-01-28 20:14:43

Хулхи даа хулхи

Зочин [103.9.90.130] 2019-01-29 00:03:42

СУРГАЛТАД ХАМРАГДААД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙГАА Л ЮМ БАЙНА ЛЭЭ

ит [66.181.183.209] 2019-01-28 19:46:47

300 ГАРУЙ ДОЛЛАР УУ? СОЛОНГОСТ ХАРААР АЖИЛЛААД САРД 1000 ГАРУЙ ДОЛЛАР АВЧ БАЙНА. ДУНДААС НЬ ИХ УНАГАХ НЬ ДЭЭ

Зочин [66.181.179.163] 2019-01-28 19:37:45

нас, мэргэжил харгалзахгүй гэсэн мөртөө программ хангамжын чиглэлээр 3 аас доошгүй жил ажилласан, технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн гээд өндөр шалгуур тавьчихсан. 1800 суралцагчаас 120 ийг нь ажлын байранд зуучилсан гээд 10 хувь ч хүрэхгүй үр дүнтэй. Энэ зүгээр нэг сургалтын төв ивээн тэтгэж мөнгө олох гэсэн арга л байна.Төрийн дээрэм дунд шатандаа иймэрхүү л байдаг.

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:52:41

Юм уншаад ойлгодоггүй бололтой. 3-ны 2 нь сургалтаа хаяад явсан байна. Төгсөгч 834-өөс 150-ыг ажилд зуучилсан. Одоо 63 залуу 1.8-3.5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байгаа гэнэ. Утсаар нь холбогдоод тодруулаад үз.

иргэн [103.9.90.130] 2019-01-28 21:14:26

Бэлэн холбоо барих утас нь байна бүрэн мэдээлэл авчаад дүгнэлтээ хий та ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАДАГ ЮМ сайн сурсан залуучуудыг ажлын байранд зуучилдаг

monkhnairamdal [66.249.82.166] 2019-01-28 19:15:19

haana bvrtgvvkeh we

Зочин [66.181.160.124] 2019-01-28 23:46:05

з

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:44:56

70122999 дугаараа холбогдоорой.

Зочин [66.181.184.61] 2019-01-28 19:15:12

Солонго нартай хуйвалдаж сайн " хошигоруулж " байгаад хэдэн " бор " цаастай болж ав ....

1972-05-18 [202.9.42.29] 2019-01-28 19:04:17

Хаана хандаж яаж бүртгүүлэх юм бэ

Зочин [66.181.161.86] 2019-01-28 23:44:42

70122999 дугаараар холбогдоорой.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.