СУРВАЛЖЛАГА: Ээжтэйгээ хамт ажилд нь явдаг тархины саажилттай бяцхан зүрх

Б.Гэрэлмаа / Энтертайнмент
  • 2019-02-18 03:47:13
  • 2019-02-18 03:47:13

    Цолмон охины “Ээжийнхээ гараас хөтлөөд алхах” мөрөөдлийг биелүүлье гэв

    photo

    Тархины саажилттай бяцхан охинтойгоо хамт ажилдаа явж, Циркээс Сансар хүртэл бяцхан охиноо тэргэн дээр нь түрж алхсаар цэцэрлэгийг нь төгсгөсөн ээж Д.Мөнхзаяагийн түүхийг бид өмнө “Ээжтэйгээ хамт ажилд нь явдаг тархины саажилттай бяцхан зүрх” нэртэйгээр бэлтгэн хүргэж байсан. Өвлийн улиралд охинтойгоо хамт такси барих гээд зам дээр зогсохоор хэр барагтай такси авахгүй, заримдаа 30,40 минут ч зогсох тохиолдол гардаг тул даарч зогссоноос бушуухан алхаад оччихсон нь дээр гээд, охиноо баглаж аваад хурдан хурдан алхана. Нийтийн тээвэрт сууя гэхээр зориулалтын шат байхгүйн дээр охиноо түрээд очих гэсээр байтал автобус хаалга хаагаад яваад өгчихдөг. Автобусны араас хэдэн ч удаа гүйж хоцорсон юм гэж Мөнхзаяа ярина. Энэ түүхийг сонссон хэсэг бүлэг залуус нэгдэн түүнийг автомашинтай болох аян өрнүүлэн 10 хоногийн дотор ээж охин хоёрыг автомашинтай болгосон юм.

    Бид ярилцлагынхээ үеэр Мөнхзаяагаас “Охиныхоо төлөө цаашид юу хийнэ гэж төлөвлөж байна” гэж асуухад “Ярихгүй байсан ч хамаагүй ээ, хөтлөөд алхдаг л болчихвол” хэмээн хариулж байсан. Энэ удаа ээж охин хоёрт туслах гэсэн залуус энэ хүслийг нь биелүүлэхээр ахин хандивын аян эхлүүлжээ.

    Уг хандивын аяныг АНУ-д суугаа 10 гаруй залуус санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 14 хоногийн хугацаанд https://www.facebook.com/donate/294713671191047/ уг холбоосоор нэгдэн хандив өгөх боломжтой. Одоогоор хандивын аян дуусахад 9 хоногийн хугацаа үлдээд байгаа бөгөөд фэйсбүүкийн дээрх пэйжээр холбогдон “donate” товч дээр даран, зааврын дагуу ажиллахад хандив өгч болох юм. Хандивын аянд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг нэгдэхийг уриалж байна.

  • 2019-02-01 00:53:30
  • 2019-02-01 00:53:30

    СУРВАЛЖЛАГА: Ээжтэйгээ хамт ажилд нь явдаг тархины саажилттай бяцхан зүрх

    photo

    Тархины саажилттай бяцхан охиноо тэргэн дээр нь түрээд Циркээс Сансар хүртэл өвлийн тэсгэм хүйтэнд алхсаар цэцэрлэгт нь хүргээд, буцаад алхана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд явдаг тусгай цэцэрлэгт охиноо зөөсөөр төгсгөсөн ээж Д.Мөнхзаяа. Одоо охин нь сургуульд орох насанд хүрсэн ч ойлгох чадвар сул, өдөржин тэргэн дээр нь суулгадаг тул дийлэлгүй сургуулиас нь гаргажээ. Харин охиноо аваад ажил руугаа явж, ажлаа хийнэ. Бас л Циркээс Туул ресторан хүртэл хоёулаа алхчихна. Учир нь такси барих гээд гараа өргөхөөр хэр барагтай такси авахгүй, заримдаа 30,40 минут ч зогсох тохиолдол гардаг тул даарч зогссоноос бушуухан алхаад оччихсон нь дээр гээд, охиноо баглаж аваад хурдан хурдан алхана. Нийтийн тээвэрт сууя гэхээр зориулалтын шат байхгүйн дээр охиноо түрээд очих гэсээр байтал автобус хаалга хаагаад яваад өгчихдөг. Автобусны араас хэдэн ч удаа гүйж хоцорсон юм гэж Мөнхзаяа ярина. Нэг удаа охиноо автобусны хаалгаар яг оруулж байхад нь хаалгаа хааснаас охин хавчуулагдаж, тэр чигтээ хөдлөөд явчихсан гэх. Автобусны хаалганд хавчуулагдчихсан охиныхоо тэргийг гараасаа алдахгүй гэж уйлж орилж байсан ээжийг төсөөлөхөд зүрх өвдөм.

    Мөнхзаяа бүсгүй өрх толгойлсон ээж, охиноо асрахын хажуугаар чадахаасаа чадахгүйг хүртэл бүх зүйл түүнийхээ төлөө хийнэ. Заримдаа эм тариа хүрэлцэхгүй, охиноо даарж байгаа байхдаа гэж бодон алхахдаа өөрийгөө зэмлэж, охиноо өрөвддөг тухайгаа ярина.

    image

    Д.Мөнхзаяа:

    -ЭМИЙН САН ХҮРТЭЛ ӨНДӨР ШАТТАЙ-

    -Охиноо суулгасан тэргийг түрээд Улаанбаатар хотод ажил амжуулахад дэд бүтцийн хувьд танд ямар ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

    -Замын бордюр, хашлага, цемэнтэн хаалтууд маш их саад болдог. Тухайлбал, Их дэлгүүрийн зүүн талын замаар явахад замнууд нь эвдэрхий, их чулуутай, явган хүний замаар багтахгүй, ганцхан хүн ч багтахгүй нарийн замтай байна. Эсвэл явган хүний зам дээр машин зогсчихдог болохоор тойрж гарна, заримдаа тойроод гарах ч боломж байдаггүй. Энэ мэтээр гэрийнхээ хаалгаар гарахад л өндөр шатаар яаж буух вэ гээд л асуудал эхэлдэг дээ.

    Налуу замтай байгууллага ер нь ховор, эмийн сан хүртэл өндөр шаттай. Гаднах шатаар нь охиноо өргөөд арай гэж орохоор дотор нь ахиад шат байж байдаг. Налуу зам байлаа ч стандарт бус, эгц доошоо. Тийм эгц замаар хэзээ ч хүүхдээ түрж буулгаж чадахгүй, хальтраад л уначихна.

    -Та хоёр одоо ямар ямар шаардлагаар гэрээсээ гадуур явдаг вэ?

    -Бид хоёр цэцэрлэгтээ явахын тулд гадуур гардаг байсан. Насны хязгаар давсан тул цэцэрлэгээсээ хасагдаад, сая намраас эхлээд сургуульд орж, 10 гаруй өдөр явсан ч бас л гарсан.

    image-Та хоёр гэрээсээ гарсан тохиолдолд ямар унаа хэрэглэж зорьсон газар очиж байна?

    -Нийтийн тээвэр маш өндөр шаттай учраас их хэцүү. Түүгээр тэрэгтэй хүүхдээ татаад орох нь байтугай өндөр настай хүн ч дээшээ гарахад өндөрдөхөөр. Яг зориулалтын шат байхгүй болохоор бэрхшээлтэй. Нөгөөтэйгүүр, автобусны жолоочид хаалга руу очиж явахад л хаяад явчихдаг. Гадны өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ эрх ашгийг давхар тооцож, автобус нь хүртэл орж гарахад шат бууж ирдэг байдлаар зохицуулсан байдаг. Манайд ядаж л хоёр тийм автобус оруулаад ирээсэй.

    -Таксинд суугаад явах боломж байдаг уу?

    -Такси барих гээд зогсохоор бид хоёрыг ихэвчлэн авдаггүй юм өө. Уг нь энэ тэргэнцэр нь эвхэгддэг юм, даанч эвхэгдэггүй гэж боддог юм шиг байна лээ. Тэгээд л такси хүлээж даарч зогсож байхаар гээд л охиноо аваад алхчихдаг.

    -Байнга алхахаар өвлийн хүйтэнд хэцүү шүү дээ, охин нь даарна?

    -Охиноо хамаг чадлаараа дулаалж, ороогоод л, хурдан хурдан алхаад явна даа. Ажил гэр хоёрын хооронд байнга л алхаж байгаа.

    -Та ажилдаа явахдаа охинтойгоо цуг явдаг гэв үү?

    -Тиймээ, охиноо аваад л явчихдаг. Охинтойгоо хамт ажлаа хийдэг гэдгийг мэддэг хүмүүс нь төвөгшөөлгүй үйлчлүүлдэгт баярладаг. Над руу утасдаад цагаа товлохоор нь охиноо түрээд л явна. Манай ажил Туул рестораны ойролцоо байдаг юм. Гэр Орос гуравдугаар сургуулийн хажууд.

    image

    -ДААРУУЛАХГҮЙН ТУЛД САЙН ДУЛААЛАХ ХЭРЭГТЭЙ-

    -Охиноо өргөх суулгах, буулгах бүх ажлыг та өөрөө хийдэг үү?

    -Тиймээ. Жаахан байхдаа жин багатай байсан болохоор арай амар байсан. Одоо ч өндөр болоод жаахан хэцүү л болж байна шүү. Ер нь үеийнхээ хүүхдүүдийг бодвол миний охин арай том биетэй шүү /инээв. сурв/

    -Охин тань танд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэг үү?

    -Чадахгүй, даарч барьж байгаагаа хэлж чадахгүй шүү дээ. Дааруулахгүйн тулд сайн л дуулаалах хэрэгтэй.

    -Таны охин хэзээ энэ хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинтэй нүүр тулсан юм бэ?

    -Охин минь ийм өвчтэй болсноос хойш л энэ өвчин зовлонг ойлгож байна. Өмнө нь үнэхээр энэ талаар ойлголтгүй байж. Би 27 настайдаа охиноо төрүүлж байлаа. Найман сартайдаа анх тархины судасны нарийсал гэж оношлогдож байсан. Гэтэл энэ онош нь биш болж таараад ой гарантайдаа хөдөө байж байхдаа гэнэт таталт өгөөд л түүнээс хойш өвчин нь үргэлжилсэн. Одоо бол байнга л таталт өгчих гээд байдаг учраас эмээ сайн уугаад л байна. Анх таталт өгөхөд нь эмнэлэгт очоод үзүүлэхэд тархинд нь таталт өгөөд эхэлчихсэн байна гэдэг нь тархины бичлэг дээрээс нь харагдаж байсан. Одоо манай охин юм хум идээгүй байхдаа хүртэл гэнэт л амьсгал нь боогдоод ирдэг нь их хэцүү, заримдаа унтаж байхдаа гэнэт хөхрөөд л амьсгалгүй болоод ирдэг. Энэ үеүүд нь л хамгийн хэцүү.

    -Та тэгвэл байнгын бэлэн байдалд л суудаг байх нь ээ?

    -Тиймээ, байнга сэрэмжтэй, шөнө унтахдаа хүртэл чих тавьж байдаг. Нэг амьсгал нь эвгүй сонсогдвол шууд сэрээд ирдэг.

    image

    -ЯДАЖ ГАРААСАА ХӨТЛӨӨД ЯВАХСАН, ЯРИХГҮЙ БАЙСАН Ч ЯАХАВ-

    -Та охиноо хараад гэртээ суух хугацаандаа зүгээр суулгүй ажил хөдөлмөр эрхэлж байна. Ямар ямар ажлууд хийж байв аа?

    -Миний охин л өвчтэй гэсэн шиг бид хоёрт хэн эм, тарианы мөнгө өгөх билээ. Зарим сайхан сэтгэлтэй, мэддэг хүмүүс туслах нь бий. Гэхдээ үргэлж тэр хүмүүсээс аваад суугаад байж болохгүй учраас өөрөө ажил хөдөлмөр эрхэлж байна. Эм тариа, живх, бусад хэрэглээ их. Живхний хувьд Монголд яг зориулалтын живх олдох нь бага. Гэтэл миний охин шиг өвчтэй хүүхдүүд зөндөө бий. Энэ хүмүүт ч живхний асуудал одоо болтол тулгарч байгаа нь харамсалтай. Швед, Канадад ийм хүүхдүүдийн биед нь тохирсон, зориулалтын живхийг нь цаанаас нь хангаад өгчихдөг байгаа юм. Бидний хувьд ядаж хангаад өгөөч гэхгүй, худалдаад авчих зориулалтын живх зардаг болоосой гэж хүсч байгаа юм. Одоо хүүхдийн живх хамгийн дээд тал нь зургаан номер, түүнээс дээш том хүний өмсөдөг памперс өмсдөг шүү дээ. Би гурван жилийн өмнөөс үсний боолт, даруулга хийж сурсан. Үүнийгээ хийж байгаад маникюр хийж сураад, одоо үүгээрээ ажиллаж байгаа. Уг нь би чинь зүү ч барьж сураагүй, юм оёж чаддаггүй байсан. Охиныхоо төлөө бүхнийг хийнэ гэж зүү утас бариад л дайрсан даа. Нүүрээ ч, хумсаа ч буддаггүй хүн чинь хүний хумс будаад сууж байна. Амьдрал баялаг гэж үнэн шүү.

    image-Охиныхоо төлөө ирээдүйд та юу хийхсэн гэж зорьж явна?

    -Одоо охиноо явдаг болгочих юмсан л гэж бодох юм. Ядаж гараасаа хөтлөөд явахсан, ярихгүй байсан ч яахав.

    -Ингэхийн тулд дасгал хөдөлгөөнөө их сайн хийх хэрэгтэй байхдаа?

    -Тиймээ, эмчилгээ, дасгал хөдөлгөөнөө уйгагүй сайн хийж байгаа.

    -Та охиндоо өдөрт ямар ямар асаргаа хийдэг вэ?

    -Өглөө босоход нь нүүр амыг нь угааж, хоолыг нь хийж өгнө. Гэртээ живх хэрэглэгдэггүй хөтөвчин дээр суудаг болохоор өргөж, суулгахаас ажил эхэлнэ. Хувцсыг нь солино, үсийг нь самнана, эмийг нь уулгана, хөдөлгөөн хийлгэнэ, өдөр гарч салхилуулна гээд ажил их ээ.

    -Та хоёр гэрээсээ гараад ажил хүрэх хооронд хэдэн минут зарцуулдаг вэ?

    -20-30 минут явдаг. Энэ хооронд явахаар зам л хэцүү. Явган хүний замаараа сайхан алхаж явахад урд нэг машин зогсчихсон байх хэцүү. Нэг удаа бүр тойрох ямар ч боломжгүй, утасныхаа дугаарыг ч бичиж үлдээгээгүй байсан болохоор ойр явж байгаа хүмүүсийг гуйгаад тэр машин дээгүүр тэргэнцэртэй нь өргөж гаргаж байлаа. Хаагуур нь ч багтах зай байгаагүй.

    -Тэрэг нь ямар ямар үйлдэлтэй вэ? Даац нь хэд вэ?

    -Энэ тэрэг үйлдэл гэх юм байхгүй, эвхэгдээд нарийхан болдог. Бид хоёртоо болоод л байдаг, сүүлд харин жаахан эвдэрчихээд нэг дугуй нь салж унаад байгаа. Энэ яг хүүхдийн тэргэнцэр, одоо жаахан жижигдээд охиныг шахсан байдалтай л байна. Тэргэнцэрийн асуудлаа шийднэ ээ.

    image

    -УДАХГҮЙ МАШИНТАЙ БОЛОХ ГЭЖ БАЙГАА ГЭЭД БОДОХООР Л ГОЁ БАЙГАА-

    -Та хоёрыг машинтай болгох аян зохиож байгаа мэдээллийг анх сонсоод ямар сэтгэгдэл төрөв?

    -Батмөнх ахтай манай найз, сэтгүүлч мэргэжилтэй О.Сайханцэцэг маань эхлээд холбогдож, “ийм хүн байдаг юмаа, туслаач” гэж дуулгасан юм билээ. Сайханцэцэг найз маань бид хоёрын талаар анх "Амьдралд хайртай ээж өвчтэй охиныхоо төлөө амсхийх завгүй зүтгэж явна" нэртэй нийтлэл бичиж, их олон хүнд хүргэж байсан. Үүний дараа ахиад тэр маань бид хоёрын төлөө Батмөнх ах руу хүсэлт бичсэн юм билээ. Гэтэл Батмөнх ах нэг өдөр өөрөө надтай холбогдоод “Чамайг хэн гэдэг вэ, чи хэдэн настай, ямар ажил хийдэг” гэх мэтээр тодруулсан. Тэгэх нь ч зөв. Гадуур худал үнэн нь сайн мэдэгдэхгүй олон мэдээллүүд байгаа шүү дээ. Би ийм аян зохиох гэж байгааг нь сонсоод маш их баярласан. Машинтай болно гэх мэтээр ар араасаа сайхан мэдээнүүд цувраад. Мөн бид хоёрын талаар "Хүсээгүй тавилан" нийтлэл бичсэн сэтгүүлч С.Ичинхорлоог дурьдахгүй өнгөрч болохгүй. Ичинхорлоогийн маань нийтлэл маш олон хүнд хүрч, олон ч хүний хандлагыг өөрчилсөн. Үүнийхээ дараа бүр “Ladies” группын админ, онлайн багш Гэрэлчимэгт бид хоёрын талаар дуулгаснаар, тэр сайхан групптээ хандивын аян эхлүүлсэн юм билээ. Оюунлаг эмэгтэйчүүд чуулсан энэ групп ер нь хандивын аян өрнүүлдэггүй ч охин бид хоёрын төлөө аян өрнүүлсэн байсанд үнэхээр их талархсан. Гэтэл цаанаасаа бүх юм нь бүтэж, маш олон хүн дэмжээд гуравхан хоногийн дотор таван сая төгрөг боссон гэсэн. Батмөнх ахыг ч маш олон хүн эерэг сайхнаар хүлээж аваад дэмжсэн байна лээ. Удахгүй машинтай болох гэж байгаа гээд бодохоор л гоё байгаа.

    -Машинтай болвол таны ажил хэрхэн хөнгөвчлөгдөх бол?

    -Наад зах нь шөнө охины бие муудлаа гэхэд такси хүлээж зогсохгүй, шууд тэвэрч гараад л өөрийнхөө машиныг бариад явчихна. Такси унаа авдаггүйгээс болоод хол явж чаддаггүй, холын ажил амжуулна гэж байхгүй. Автобус хаяад явчихдаг болохоор жаахан хэцүү. Нэг удаа цэцэрлэгээ тараад, автобус хүлээж, хүлээж суутал бүр автобусны хаалганд хавчуулагдаад баахан уйлсан. Би дотор нь орчихоод охиныхоо тэргийг яг шатаар өргөөд хаалгаар оруулж байтал хаалгаа хааж, хавччихаад хөдөлчихсөн. Би орилоод, орилоод онгойлгоогүй. Хэрвээ миний гар тэрэгнээсээ сайн зуураагүй, алдуураад алдчихсан бол гэж бодохоос аймар, зам дээр шууд л унана шүү дээ, миний охин. Эмэгтэй жолооч байсан.

    -Жолооч нь уучлалт гуйсан уу?

    -Хараагүй шүү дээ л гэж хэлсэн. Уг нь толиндоо харж л баймаар юм.

    -Та хоёр яагаад сургуульдаа явах боломжгүй болсон юм бэ?

    -Цэцэрлэг нь яг зориулалтын цэцэрлэг учраас өдөртөө амарчихдаг, багш нар нь хөдөлгөөн засал, ахуй засал гээд хийчихдэг байсан болохоор явуулахад боломжтой байсан. Харин сургууль яг өдөржин тэргэнцэртэй нь суулгачихдаг юм билээ. Тэгэхээр жаахан боломжгүй. Нөгөөтэйгүүр, хүүхдүүдийн ихэнх нь аутизм, даунтай гээд юм ойлгох чадвартай хүүхдүүд байдаг юм билээ.

    -Таны охин одоо ямар ямар үйлдэл өөрөө хийж чадах вэ?

    -Миний охин юм гайгүй ойлгочихно, гэртээ бол мөлхчинө. Өөртэй нь их сайн харьцдаг болохоор ойр зуурын юм ойлгоно. Ер нь ой хүрээгүй хүүхдийн хэмжээнд л байгаа.

    -Бидэнд цаг гаргасанд маш их баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

    -Бид хоёрт сэтгэлээ зориулж байгаа, биднийг дэмжиж байгаа та нартаа маш их баярлалаа. Бас охины минь бие муудахад шөнө ч хамаагүй утсаа аваад зөвөлгөө өгдөг, зурваст хариу илгээдэг Эх нялхсын Болормаа эмч дээ үргэлж талархаж явдаг шүү.

    image

    -ТЭД УДАХГҮЙ ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААТАЙ БОЛНО-

    Саяханаас ачлалт хүмүүс нэгдэн охин, ээж хоёрыг хөл дүүжлэх унаатай болгохоор сэтгэл шулууджээ. Фэйсбүүк дээр Bat Munh хаягтай эрхэм хүн энэ аяныг эхлүүлэн, өнөөдрийн байдлаар 14 орчим сая төгрөг цуглаад байна.

    Бид энэ охинд аавыг нь олж өгч чадахгүй

    Бид энэ охиныг сургуульд оруулж өгч чадахгүй

    Улс энэ охинд туслахгүй

    Тиймээс түмэн олон минь өвлийн хүйтэнд халуун сэтгэлээ нээж цоглог хөөрхөн ээж охин хоёрыг дулаахан машинтай болгоцгооё хэмээн тэрээр бичжээ.

    Дансны дугаар: Хаан банк 5011396957 Мөнхзаяа

    Утас: 96890885

    НЭМЭЛТ 09:45


    Ээж охин хоёрыг унаатай болгох аяны хүрээнд өчигдрийн байдлаар цугласан 14.7 сая төгрөгөөр Bat Munh "Prius 20" маркын автомашиныг "Auto Land" төвөөс худалдан авахаар болсон байна. Уг машины үндсэн үнэ нь 15.9 сая төгрөг бөгөөд тус компанийн ажилчид цалингаасаа 1 сая төгрөг, удирдлага нь 800 мянган төгрөг хандивласнаар цоо шинэ автомашинтай болж байна. Ингэхдээ ээж охин хоёрын машиныг банк дүүрэн бензинтэй, бүтэн жилийн тос маслотой хүлээлгэн өгөхөө дуулгажээ.

    ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:06

Зочин [103.10.21.31] 2019-02-08 10:32:39

Дэд бүтэцээ шийдүүлэхэд дорвитой дуугарах хэрэгтэй.... Ийм зовлонтой хүмүүс олон шүү дээ... Хөөрхий ээж охин хоёрт туслаж байгаад талархаж байна. Гэр хороололд дээр нь унаагүй үр хүүхэд нь ийм хүмүүс гэртээ л байж байдын.... Ядуу хүмүүсээс муу юм гарна гэсэн байна. Үгүй хүмүүс ээ. Харин ч ядарсан хүн л ядарсан хүнээ ойлгож тусалдаг юм даа.... Ядуу хүн гэж сэтгэлгээ нь ядуурсан хүнийг хэлнэ. эд хөрөнгөөр биш.... Гадуур явж байхад том том LAND уначихаад хөндөлсөөд их дээрэлхүү муухай хүмүүсийг харсан. ЭНэ чинь ХҮН ЧАНАР ХҮН МӨСИЙГ харуулдаг. Зовлон үзсэн хүмүүс л мэднэ.

Зочин [202.179.31.119] 2019-02-09 06:42:09

103 -аа чи тийм сүрхий бол нэг ийм хүүхэд аваад аав ээж ар гэрийнхнийх нь ачааллыг долоо хоног өөр дээрээ авч өөрийнхөө хэлснээр чирээд дууу хоолойгоо нэгтгээч ! Тэгж чадах уу? Чаддаг юм шиг бичсэн байна. Чадсан бол чадлаа гээд зураг хөрөгтэйгөө гараад ир !

Зочин [202.179.31.119] 2019-02-09 06:40:10

Зөв, нийгмийн хандлага ч дүүрч харин төрийнхнийг ажлыг нь хийлгэдэг болгомоор байна. үүнийг уншаад дор бүрнээ дүгнэлт хийнэ биз. Өөрчлөдөхгүй бол татан буулгаад тэдэнд зарцуулдаг байсан төсвийн мөнгөөр дэд бүтцээ сайжруулах цөөхөн хэдэн хүүхдэдээ таарсан сургууль барьж өгөхөд зарцуулах хэрэгтэй.

Зочин [103.26.195.84] 2019-02-08 17:17:12

Олон блаа гээд яахын бүгдэд нь гар сунгаад тусла гээд бгаамуу үр хүүхдийниээ төлөө дуугарч тэднийхээ төлөө гүйх хэрэгтэй шдэ бэлэн юм хүлээгээд хүүхдээ гэртээ хориод суух биш түрээд чирээд ч болтугай нийгмийн хандлагыг өөрчилөхөд дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй шдэ

tumennargal [150.129.141.150] 2019-02-07 15:55:42

ih sain eej baina iim eej .aavuud olon baidag.UUJ IDEJ BAIGAA ulsiin ih hurliin gushuud nertei hulgaich nar zorultiin abtobus oruulj irex estoi

Зочин [66.181.167.231] 2019-02-07 04:30:15

Сайхан ярилцлага байна. Бид одоо хүн болмоор байна аа. Юм үзсэн хүмүүс шиг. Хүний төлөө сайхан нийгэм байгуулмаар байна аа. Энд төр засаг ямар ч падлийгүй. Дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ өөрсдийгөө болгож, хүн болмоор байна аа. Эзэн Чингис хааны хэлдгээр "Эхлээд биеэ засмаар байна аа, гэрээ засмаар байна аа".

bonn [80.255.41.2] 2019-02-06 12:15:35

Uneheer saihan sanagdaj bain. Ajil amidarlaa amjuulah altan shar zam ni urgelj gereltee baig ee. HURAI HURAI HURAI

zochin [202.9.42.48] 2019-02-05 13:39:27

Boljdee ymar saihan setgel be. Eh ohin 2 huitend daarch alhahgui unaatai bolsond mash bayrtai bn. Neg hun ch gesen zovohgui bol ymar saihan be

Зочин [66.249.82.165] 2019-02-01 16:19:02

ийм хүүхэдтэй гээд зүгээр суугаад байдаггүй мундаг эмэгтэй байна шүү бүсгүй хүн зовлон даах юмаа бинзины мөнгө хандивланаа

Зочин [176.179.172.244] 2019-02-01 13:41:39

Mongol ugaasaa hunii tuluu uls bish mongolchuud uh muu humuus zuvhun maiinhaa bugsiig harj yavdag mal dagsaar mal bolson uls

Зочин [112.72.12.3] 2019-02-01 13:40:53

Нэг ч гэсэн ээжийн зовлон хөнгөрч байна. Төр засаг нь олигтой байвал ийм бэрхшээлтэй хүмүүсийн амьдрал хөнгөрөхсөн.

Зочин [66.181.185.242] 2019-02-01 09:07:49

Шинэ гэмтлийн эмнэвгийн зүүн хойд талд энe ргээр эмчилдэг эмч бариач байдаг гэсэн. Хүмүүс их очдог өвдсөн зовсон олонд их ач тустай сайн хүн байдаг гээд олон хүн их ам сайтай байдаг шүү. Тэнд унадаг татдаг хүүхдэд тус болж магадгүй гэж бодохын. Гэвч хүн хүн өөр л байх даа.

зочин [103.87.255.66] 2019-02-01 09:05:51

энэнээс хэцүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс асарч байгаа 1000 мянган ээжүүд хөшигний цаана нулимсаа залгин сууж байгаа. Ил гарсан нь л түмний сэтгэлийг эргүүлээд өрөвдүүлээд байгаа болохоос.......

Зочин [175.156.213.109] 2019-02-10 22:01:37

tegeed yag naad ugeeree yu geh geed bgaan be? 1 eej 1 huuhed ch gesen berhsheel zovlongoo bagasgaad yavbal deer bizde. Chi yu ch hiigeegui chamaas yu ch garaagui bj duugui l bai l da chi odoo.

Битгий ийм хөгийн бгаачээ [112.72.11.103] 2019-02-01 13:27:23

Битгий ийм хөгийн байлдаа

Зочин [202.179.31.40] 2019-02-01 09:22:47

Тэр ч тийм. Асуудлаа ярисан хүн л шийдүүлнэ. Ялангуяа холбогдох газруудад нь.

helgy [202.179.25.177] 2019-02-01 08:36:22

;gghffjhna;ff nh pk.rkkukk dga

зочин [202.9.42.145] 2019-02-01 08:31:50

тусалж хэрэггүй ээ.

Зочин [175.156.213.109] 2019-02-10 22:02:32

iim huugee chireed ch bolov asraad hun bolgoj hairlaj osgoj bga humuusdee tusalj demjihgui bol niigemd l daramt bolj uldene bide. yu geed tenegteed bnaa chi odoo.

Зочин [103.26.193.49] 2019-02-03 11:08:21

Атаархуу хар новш бэ чи

Зочин [66.249.82.115] 2019-02-03 06:31:11

Chi l tuslahgyi bail daa

Зочин [103.26.193.49] 2019-02-03 01:31:37

Яадаг эргүү бэ

Зочин [202.179.31.40] 2019-02-01 09:20:19

Нэг өдөр сайн дураараа хүүхдийг нь асраад өгөөч.

Зочин [100.15.212.76] 2019-02-01 04:02:58

Ashgui dee, zovlong ni jaahan ch boltugai nimgelsen bol boloo, Batmunkh herev bololtsootoi bol FB saitaa bithii haagaarai, torol buriin ovchin zovlontoi, tuslah hungui olon huuhed baigaa baihdaa, bugdeeree hamjaad hamtraad tuslahiig hicheeie !!!

Зочин [202.9.43.167] 2019-02-01 03:56:51

Автобусны жолооч нарт наад захын харьцааны соёл заамаар юм байна лээ. Сонсголонгийн автобусанд явж байтал эмээ өвөө хоёр буух гэсэн чинь автобус нь хөдлөөд явсан. Нөгөө 2 хөгшин бууя гээд тоохгүй давхиад хүмүүс болон би наад 2 хөгшин хүнийг буулгачихаачээ бууя гээд байхад нь буулгачихгүй настай хүмүүс байна ш дээ хөөрхий гэсэн чинь аймаар бүдүүлэг залуу урдаас хэрэлдээд буулгахгүй хүн биш мах ачсан юм шиг давхичихсан шүү дээ . их муухай бүдүүлэг жолооч байдаг юм байна лээ. Өөрсдөө хөгшин настай эцэг эхгүй юм шиг.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 05:14:41

Өөртэй нь ярилцаад ойлголцохгүй бол автобусных нь дугаарыг хэрэг болсон цагтай нь тэмдэглэж аваад ажлынгазарт нь утасдаж гомдол гаргадаг юм.

Зочин [64.119.21.231] 2019-02-01 04:59:00

ядуу өсссөн хүмүүсээс муу юм их гарнаа

Зочин [64.119.21.231] 2019-02-01 04:56:53

автобусны жолооч нар багадаа муу сурдаг хүмүүжилгүй хүмүүс байдаг ш дээ

зочин [202.131.231.218] 2019-02-01 03:40:35

монгол баян орон ч "мундаг" улс төрчдөөсөө болж ядуу амьдарч байнаа, улс төрчид нэг бол ажлаа хий, чадахгүй бол хүчээр зайлуулцгаая

зочин [202.131.231.218] 2019-02-01 03:38:43

сайхан сэтгэлтэй монголчууддаа баярлалаа,мундаг байнаа

иргэн [202.179.26.143] 2019-02-01 03:27:45

Ийм хүүхэдтэй айл зөндөө олон байгаа, нэг айлд нь Приус өгөөд шийдээд зогсох биш ул сууриар нь засах хэрэгтэй. Төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодитоор тоолоод ядаж дүүрэг болгонд 1 зөвхөн эдгээр иргэдэд үйлчилдэг автобус гаргаж ажиллуулах шаардлагатай. Ядаж л энэ гэрээ хийсэн хувийн компаниуддаа 10 автобус бүрт 1 нь тусгай зориулалттай байхыг тусгах, түүнчлэн тэр автобус нь тогтсон хувиарын дагуу гар утсандаа мэдээлэл өгөөд явах боломжтой баймаар

Зочин [175.156.213.109] 2019-02-10 22:03:10

ug n tiim ch, yadarsan ard tumen n oor bie beidee tusalj diileh yum ugui bn shu de.

Зочин [202.9.42.58] 2019-02-01 03:08:04

Энэ өглөөний хамгийн сайхан мэдээ. Батмөнхөд талархал илэрхийлье. Манайд ийм өөрөөсөө илүү гарч бусдын төлөө цаг, мөнгөө зориулах хүмүүс улам олон болоосой. Олны хүч юуг ч бүтээхийн нэг том жишээ энэ боллоо.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 02:37:34

Автобусны зэрлэг жолооч нартаа соёл заагаач. Үүргийг нь хэлээч. Долоо хоног бүр яахыг нь сануулж хэлж өгч байгаач. тэр муу жолоочийг олж шийтгээч ! Хараагүй бол ажлаа буруу хийж хүүхдийн амь насанд аюул учруулсан хариуцлагаа хүлээ !

Зочин [203.91.118.180] 2019-02-01 02:34:51

Энэ хүмүүст Монгол хүн бүр туслах хэрэгтэй. Бид эвтэй байхдаа дэлхийн талыг ч эзэлж явсан баатарлаг түүхтэй ард түмэн шүү.

Нийслэлийн гэх газрууд [202.179.31.40] 2019-02-01 02:32:58

Нийслэлийн гэх тодотголтой олон газрууд зүгээр цалин авч суухаа болиоч!. 1. Зогсоолгүй газарявган хүний зам руу оруулж тавьсан машинуудаа яс торго ! Автобусны хийх ажилгүй болсон хэдэн кондуктортоо торгох эрх өгөөд ийм ажил хийлгэ ! 2, 2-оор нь явуул. 2. Стандардын явган хүний зам бариач. Хажуунаас нь нарийсгаж идэхээ болиоч ийм л хортой байна. Тэргэнцэртэй хүн багтахгүй зам байна гэж байна. Тэргэнцэр, хүүхдийн тэрэг багтаад дэргэдүүр нь нэг явган хүн зөрж өнгөрөхөөр ядаж байх ёстой. Соё үеийн өргөн замаа бариач. 3. Энэ хэдэн автобусаа солиоч. Одоо нилээн нам автобус явдаг зогсохдоо хүүхдийн тэрэг, настай хүн буулгах гээд хаалганыхаа тэнд бүр намсаж өгдөг автобус гадаадад байдаг. Тэргэнцэртэй зорчигч автобусанд суух гээд ирвэл жолооч өөрөө бууж ирж хаалганыхаа тэнд тусгай налуу юм угаасаа автобусанд нь үйлдвэрээсээ хийгдсэн байдаг зүйлийг дэлгээд тэгнүүлж өгч оруулдаг бас буулгадаг. Хэрэв тэргэнцэртэй хүн ганцаараа явж байвал жолооч өөрөө түрж өгч суулгадаг буулгадаг.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 02:40:39

Элбэгдорж гэж хулгайч АСЕМ-р ганц хаалгатай автобус авч байхын оронд холыг харж гайгүй автобус авчихсан бол өдийд монголчууд хэрэглээд явж байх байсан.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 02:39:46

Өндөр 3 шаттай өмнөдийн хэдэн хуучирсан өөрсдөө ч хэрэглэхгүй болсон автобуснуудыг зайлуулаач. Сүүлийн үеийн автобус баруунаас ав.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 02:35:49

Манай монголд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ард ганц ээж нь байдаг. Эцэг нь хайчсан ч юм. залхуураад алга болсон. Эх нь яаж хүүхдээ өргөж дийлэх юм бэ? Энэ 2 ч машинтай болчихно. Бусад нь яах юм бэ? Нийслэлийн гэх газрууд хийх ажил чинь тодорхой байна. Залхуурахгүй газар газрын дарга нар өөрсдөө тэргэнцэр дээр суугаад А-аас Б рүү очиж үз ! Юм ойлгодоггүй мангар юм бол.

zochin [192.82.64.217] 2019-02-01 02:18:28

sain buhen delgerej yawag

gg [202.9.43.241] 2019-02-01 02:02:09

tergentsertei hunii mashin haaya orj irdeg teriig avaarai

Зочин [103.229.121.107] 2019-02-01 01:51:51

лам бөө бариач илээч нар туслахгүй байна уу.гэгээрсэн хүмүүс ганц илээд л босгоно гэнэ дээ.

Зочин [202.179.31.40] 2019-02-01 02:25:04

Эхээс төрөхдөө л гэмтсэн байх л даа. Илэрсэн нь хожуу болохоос. Өөрөөр хэлбэл муу эмчийн л гай.

Gun [77.111.247.87] 2019-02-01 01:30:15

Баяраллаа их сайхан ярилцлага болжээ.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.