Өнөөдөр 1, 6 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй
Өнөөдөр ажлын өдөр тул дугаарын хязгаарлалт мөрдөгдөнө. Тухайлбал, 1, 6 тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дээр нэмэлтээр Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар заасан байдаг тул маргааш буюу шинийн 1-ний өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Сэтгэгдэл
Зочин [202.126.89.63] 2019-02-04 04:59:46
Тийм автомашин байдаг юм уу