Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ хийлээ

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны 11дүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш 3 сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийсэн байна.

Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна

imageНийслэлийн Амгалан амаржих газар нь БНСУ-ын RF Medical төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд НААГ-т 2 удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус тус сургасан байна.

“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны 2 дугаар сарын12-14-ны өдрүүдэд НААГ-т зохион байгуулж, БНСУ-ын RF Medical төвийндэд захирал Роберт Ёо, мэргэжилтэн Нури Пак болон П.Бат-Ирээдүй, Кореа фарм ХХК-ы захирал Б.Бурмаа, Гоодаль эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллалаа.

Сургалтад НААГ, ЭХЭМҮТ, НХАГ, Unimed, Орхон аймгийн Медипас зэрэг эмнэлгүүдээс 15 эмч оролцлоо.

Хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг 7 үйлчлүүлэгчдэд амжилттай хийсэн бөгөөд уг эмчилгээнд НААГ-ын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа, Б.Хишигдаваа, мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар,БНСУ-ын RF Medical төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцсон байна.

Цаашид энэхүү эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

odko [66.181.161.54] 2019-02-15 06:14:11

horgvi hawdarig emchilhed hylbar bolson gej oilgoj boloh u


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.