Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарав

П.Урнаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор зохион байгуулагджээ. Зөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах аж. Мөн ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг нийт найман зорилт багтжээ. Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж, тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан байна.

Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хийсэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Маш сайн” буюу “А” үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагын нэгээр шалгарчээ.

Мөн энэ өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон 21 аймгийн эрүүл мэндийн газарт автомашин гардуулж өгсөн аж.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.185] 2019-02-17 03:23:23

Энэ нэг засвартай долирыг олон хармааргүй бхын. Сэтгүүлчдээ. Яав ч олигтой хүн биш

Зочин [202.9.42.92] 2019-02-17 02:25:13

Одоо энэ элдэв пайзаа болимоор юм. Нэг л их тэргүүний яаж үнэлээд бдгийн. Угаасаа л бүгд тэргүүний ажиллах ёстой биз дээ.

Зочин [66.181.161.89] 2019-02-16 17:20:59

Темербаатар гахай менгее сайн телж л дэ. Одоо нийслэлийн шинэ засаг дарга тавигдахаар хусагдах байх гж айгаад менгее бэлдээл суугаад бгаа гсн шvv. Хогийн пялдага гомо

Иргэн [103.57.93.237] 2019-02-16 11:48:42

Хувийн хэвшилийг оруулж болдоггүй юм уу.Хувийн хэвшилийг дэмжих гэсэн ойлголт хэзээ суух бол.Тэгээд худал лоозон тавиад,нэг нэгнээ шагнаад.Улсын уулзалт хуралаас хэзээ ч зөв шийдвэр гарах уу

zochin [112.72.11.103] 2019-02-16 06:36:49

Huivaldaj mungu hulgailj idchiheed bie bieniigee shagnaj ineej baysaad baigaa ym uu.

Зочин [122.201.24.99] 2019-02-16 06:08:16

худлаа яриад бай


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.