Ховд голд осолдсон хүүг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т/, тус сумын 4 дүгээр гудамжинд тоотод оршин суугч Г /6 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд осолдсон тухай өмнө нь мэдээлсэн.

Ослын дуудлагыг 02.13-ны өдрийн 17:05 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч 22 алба хаагч, 2 автомашин, 1 завь, орон нутгийн 54 хүн, 4 автомашин, 1 завь, 1 морь, ар гэрийн 10 хүн, 2 автомашин, 3 морь, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэл, 4 морьтойгоор ажилласан.

Мөн хоёрдугаар сарын 19-ний өдөр усны камер ашиглан 3 км хайгуул, 170 цооног гаргаж, голоор 4 км замыг завиар самналт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоожээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.73] 2019-02-20 06:42:13

өө эндээс яаж олохов , хавар гол гэсэхээр л , хайран хүү ум ма ни бад мэ хум


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.