Мисс Э.Энхриймаагийн “Сүрьеэгүй Монгол” төсөлд Хятадын тэргүүн хатагтай 100 мянган юань хандивлажээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа. Тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяараа эрчимтэй нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.

Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж, мисс Э.Энхриймаад хариу захидал илгээн, 100 000 юаний тусламж үзүүлэхээр болсон байна. Өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хаймин тэргүүн хатагтай Пэн Лиюаниын захидал, тусламжийн юанийг хүлээлгэн өгчээ. Энэ арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс оролцсон байна.

Мисс Э.Энхриймаагийн санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд олон ажил хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Монголын миссүүдтэйгээ хамтран “Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон байна. “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, олон нийтийн газарт цуврал үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг таван зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ.

Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүнд хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэл авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулан өгсөн байна. Түүнчлэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ээж, хоёр хүүгийн гэрт үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг одоо ч үргэлжлүүлсээр байгаа ажээ. Хэдийгээр сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85 хувийг амжилттай эмчилж байгаа боловч энэ аймшигт өвчин аюулын харанга дэлдсээр байгаа билээ.

Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхин, 400 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвчилдөг. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насны хүмүүс эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт юм.


Сэтгэгдэл

dfg [66.181.160.84] 2019-02-27 11:19:13

nuhtiin amand tavan bogdiin baataraagiin booviig hohood hevtej bsan ohin shuu dee chaavaas daa

Зочин [119.40.98.26] 2019-02-27 06:54:35

энэ зөв гарчиг байна. бусад сайтууд дээр Хятадын тэргүүн хатагтай мисс Энхриймаа.......гэж эхлээд.Тэгээд зураг нь яг хужаа

ЗОЧИН [202.9.43.193] 2019-02-27 04:54:30

ЭНЭ ХАМАРГҮЙ ХУЖАА ХҮҮХЭН ӨӨРИЙХӨӨ ТЭРГҮҮН ХАТАГТАЙГААС ГУЙЛГА ГУЙГАА ЮУ

Зочин [202.179.26.91] 2019-02-27 05:06:18

Чамд хүн доромжлохоос өөр хийж чадах юм байдаг уу? кк

Зочин [202.21.116.2] 2019-02-27 04:58:17

Чи туслахгүй яасан юм? Ядарсан хүмүүст өвдсөн хүмүүст туслахаар зорьсон хийсэн хүнийг шоолж байхаар...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.