“Эко-Алтан Заамар” компанид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

У.Уранцэцэг / Хууль

-УСАН САНГАА БУРУУ БАЙРШУУЛСАНААС ҮҮДЭН НУРАЛТ БОЛСОН ХЭМЭЭН ДҮГНЭЖЭЭ-

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа олон жил явуулсаар ирсэн Эко-Алтан Заамрын ил уурхайд хоёрдугаар сарын 28-ны 16:20 цагийн орчимд ноцтой осол згарса билээ. Уг ослын улмаас хоёр ажилтан нас барж, хоёр ажилтан сураггүй байна.

Тухайн осол нь уурхайн карьерын хана хэсгээс их хэмжээний шороо нурж, зургаан хүн болон тоног төхөөрөмжүүд дарагдсан байдаг. Осол гарсан өдрөөс хойш Онцгой байдлын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, уул уурхайн аврах ангийн 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303-р ангийн Ми-171E загюарын нисдэг тэргээр очиж шороонд дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.

Мөн хүч нэмэгдүүлэхээр Орхон болон Булган аймгийн онцгой өайдлын алба хаагчид ирсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар Эко-Алтан Заамрын үүдэлтэй ослын газарт 100 орчим хүн ажиллаж байгаа гэх албан тоон мэдээлэл байна.

Аврагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, хоёр иргэний цогцсыг гаргаад байгаа билээ. Онцгой байдлын аврагчид нурангид дарагдсан хоёр техник рүү хүрч очих замыг тавьж дуусгасан бөгөөд ундарсан усыг соруулж зайлуулах ажил хийгдэж байгаа ч ундарга нь татрахгүй, аврах ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилсээр байгаа.

-АЖИЛЧИД ЗОГСОО ЗАЙГҮЙ АЛТНЫ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙСАН УЧРААС МАШИНААСАА БУУЖ ЧАДААГҮЙ-

Тэнд байгаа ажилчдын хэлж буйгаар 80 метрийн өндрөөс шороо нурсан том оврын машины жолооч нар зогсоо зайгүй ажиллаж байсан тул машинаасаа ч бууж чадалгүй осолдсон гэсэн мэдээллийг өгч байна.

Харин ослын мөрөөр очсон Мэргэжлийн хяналтынхан, Онцгой байдлынхан нар Усан сангаа буруу байршуулсанаас үүдэн нуралт болсон хэмээн дүгнээд буй. 80 метр ухсан хананы цаана арав хүрэхгүй метр усан сан нээж газар дахин ухсан. Иймээс карьер хиймэл нуур хоёрын дундах шороо доогуураа идэж явсаар гулгалт үүсч улмаар нуралт болсон хэмээжээ.

Урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагааны улмаас 25 мянган метр куб шороо нурсан хэмээн үзээд байна. Одоогоор нарийн дүгнэлт хараахан гараагүй байгаа бөгөөд тус компанид Эрүүгийн хэрэг нээж шалгаж эхэлжээ.

Харин өнөөдөр ослын нөхцөл байдлын мэдээллийг Онцгой байдлаас 13:00 цагт шууд харуулж мэдээлэл өгөхөөр болоод байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2019-03-05 05:25:37

..

Зочин [202.55.191.130] 2019-03-05 05:24:02

fuckk

Зочин [202.131.225.197] 2019-03-05 05:23:11

bazaraag barivchlaach ee

0000 [103.10.23.117] 2019-03-04 16:07:01

Бусад бүх уурхайг шалгаж шалгалтанд тэнцээгүйг нь түр зогсоож засаж залруулах хэрэгтэй ийм уурхай маш олон би дахин хүний амь насыг хөнөөхөөс нь өмнө засаж заларуулах нь зөв

Иргэн [202.179.27.85] 2019-03-04 10:49:14

Муухай шуналын бузрууд бэ нүгэл нь нүдээрээ гарч дээ хайрөн хүний амь

Зочин [66.181.160.123] 2019-03-04 08:26:24

УУРХАЙН Дарга юу хийж байсан нөхөр вэ муухай аштай ажилчидаа муу муухайгаар хараадаг ёс зүй гэж байхгүй ажиллаа хийж мэдэхгүй зарим залуу чуудийг зодог Ганбаатарт хариуцлага тооцох хэрэгтэй

хэн [103.10.23.117] 2019-03-04 16:15:06

Уяач нэртэй ганцын ганданд сууж байсан улс төрчдийн нохой болсон нэг лаларыг чинь хэн бэлээ ийм лаларууд цөөнгүй би

Зочин [103.10.23.117] 2019-03-04 16:12:01

Ганбаатар чинь хүн дарамтладаг шоронгийн ялтан байсан хүн үү ийм хүмүүсийг улс төрч нэртэй хулгайч нар мөнгөтөй баячууд ивээлдээн авч алуурчин тонуулчин хийлэгдэг болсон тэдний нэг байна Үүнийг чинь хамгийн доот гаралын лаларууд / ЛИНПОН /ч бэлүү нэрлдэг дээ

Мөнгө [122.201.22.56] 2019-03-04 05:54:14

Удахгүй бүгд амандаа мөнгө чихүүлээд таг болно. Ингээд сурчихсан компани гэжүга

hair [66.181.161.8] 2019-03-04 04:46:03

Mongoliin hamag gazar nutagiig uhaad .vnet zviliig hari orond ogood.Hezeee ch irgej irehgvi Hairt Aaw eej hani ijil ,ahan dvvs hani ijiiliig .Monh us vzvvlsen .Hvmvvsiig burhan orshoog

Зочин [66.181.161.67] 2019-03-04 06:58:30

Vnen shde

Manaihan [202.55.188.34] 2019-03-04 03:54:07

Zarim myndag geologch nar yyliin ajilaa myndag hiisniin gaihaal baisaniig sonsoj bailaa.mongoliin ymarch ajil iimerhvvl az sorison bolchihood baigaa ymdaa.ereend ochson naimaachdaa erhiin hamgaalj chadahgvi baij hytadiin holboond elsen ch geh shig.ezendee irsen erdentee sangafyrt zarna ch geh shig.arai hyrdan yy vgvi uy.mongoloo gej.

Зочин [103.229.122.50] 2019-03-04 03:17:35

Нуранги сул шороон хөрстэй газар бараг 80 градсын босоо карьер гэж байх ёсгүй технологийн том алдаа. Тэгээд 80 метр өндөр . Хүнээ амь хасыг огт хайрхарахгүй мал мэт зүтгүүлж, шуналдаа хэт хөтлөгдсөн уурхайн удирдах нөхдийн буруу

Зочин [103.10.23.88] 2019-03-04 02:59:15

haamaar yu.Buren zogsooh heregtei

m [202.21.115.62] 2019-03-04 02:58:49

мэргэжилийн хяналт өмнө нь усансан буруу байршиж үйл ажиллагаа явуулж байныг мэдэж зогсоох байж дээ,

Зочин [139.5.217.23] 2019-03-04 04:28:36

мэргэжилийн хяналт ажиллаа хийгээд шалгаад явдаг байсан бол ийм зүйлиг харах л байсан хайран хүмүүс

зочин [64.119.22.232] 2019-03-04 02:50:04

эрүү үүслээ гээд яах ч үгүй мөнгө өгөөд л сулрана үхсэний хохь болоод л өнгөрнө .энэ бол монголын өнөөгийн бурангуй нийгмийн дүр зураг.санаатай санаагүй алдаа гаргасан хүн хариуцлага ял шийтгэлгүй өнгөрч балагт нь хохирсон гэмгүй хүний хохь болгоод дуусгадаг ийм л нийгэмийг ардчилал нэрийн дор 2 нам бий болгожээ

Зочин [202.179.8.4] 2019-03-04 02:35:13

хаах шийдвэр гарсан байдаг ч хаадаггүй компани шүү дээ

Зочин [202.21.106.125] 2019-03-04 02:19:50

Алт хөтөлбөрийг зогсоо

Зочин [122.201.22.97] 2019-03-04 02:10:15

haamaar ym


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.