Говь-Алтай аймгийн зургаан суманд хаваржилт хүнд байна

М.Амаржаргал / Орон нутаг

Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шууран, хоёрдугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байгаа аж. Хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгаар 1-7 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Цасны зузаан Есөнбулаг суманд 7 см, Төгрөг суманд 6 см, Хөхморьт, Тайшир суманд 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээл суманд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэ суманд 2 см, Бугат суманд 1 см байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага байна гэж үнэлжээ. Энэ хавар тус аймагт нийт 1 сая 570 мянган эх мал төллөхөөс одоогийн байдлаар 8.2 мянган мал төллөж, төл бойжилт 94 хувьтай байна.


Сэтгэгдэл

халх [202.21.103.86] 2019-03-04 08:40:40

ЦАС ОРОХООР ЯАХААРАА ХАВАРЖИЛТ ХҮНДЭРДЭГ ЮМ. ЭСРЭГЭЭР ЧИЙГ САЙТАЙ НОГОО УРГАНА ШҮҮ ДЭЭ. ЦАСГҮЙ, ЯМАР Ч ЧИЙГГҮЙ ТЭГЭЭД ГАН БОЛОХ ЁСТОЙ ЮУ?

Дарь [202.126.89.169] 2019-03-04 05:40:12

Алтайн ар говь гэж нэрлэх учиртай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.