Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

У.Уранцэцэг / Хууль

-ТҮРХЭН ЗУУРЫН УУР БУХИМДЛААС БОЛЖ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСООР БАЙНА-

Улсын хэмжээнд 2018 оны 36220 хэрэг бүртгэгдсэний 9134 буюу 25,2 хувийг Хүний халдашгүй байдлын эрсэг гэмт хэрэг эзэлж байгаа гэх тоон мэдээлэл байгаа юм. Иймд ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас энэ онд “Нэг хором” аянг зохион байгуулж эхлээд байна.

Дийлэнх тохиолдолд санаанд оромгүй гэнэтийн үйл явдлаас, иргэд хоорондын харилцаанаас үүдэлтэй маргаан, эсхүл архидан согтуурснаас болж түрхэн зуурын хугацаанд хүний бие, эд эрхтэнд хөнгөн, хүнд гэмтэл, хүндэвтэр хохирол шууд учруулдаг нь бусад гэмт хэргээс ноцтой юм.

Энэ төрлийн гэмт хэрэг нь хохирогч иргэнд эрүүл мэндэд нөхөж барашгүй хохирол учруулахаас гадна гэмт хэрэгт холбогдогч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг аж. Сүүлийн жил хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг албанаас мэдээлж байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн залуус холбогдох нь их байгаа бөгөөд шинэчлэгдсэн Эрүүгийн хуулийн дагуу хүний биед хөнгөн гэмт хэрэг учруулсан ч Эрүүгийн хариуцлага хүлээх юм. Мөн хүний биед санаатай болон санамсаргүй хохирол учруулсан бол хөнгөн гэмтэл бол 450 мянгаас сая 700 мянган төгрөг, хүнд гэмтэл учруулсан бол 10 саяаас 40 сая төгрөгийн торгуультайгаас гадна 2-12 жилийн хорих ялаар шийтгэгдэнэ хэмээн заажээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс иргэн та түрхэн зуурын уур бухимдлаас болж санамсар болгоомжгүй байдлаар хүний биед гэмтэл учруулахаас зайлсхийх хэрэгтэй юм. Мөн олон нийтийн газраар соёлтой үйчлүүлэх, нийтийн эрх ашгийн зөрчихгүй байх, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдахгүй байх зэргээр өөрийгөө гэмт хэрэгтэн болгохгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.160.3] 2019-03-04 14:03:47

Tanhai nohduudiig tamlal gedeg zuil medruulj yasin tsaitl n shorond hataah heregtei um shuu dee tegeed oorsdoo daramt yzehleree tahir dutuu bollool duusah bailgidee

Зочин [27.123.214.2] 2019-03-04 11:25:58

Ял завшилт ихэсэхээр мөнгөтэй хүмүүсийн бяр нь амтагдаад байдаг болсон байх аа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.