НӨАТ: Иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй

М.Амаржаргал / Эдийн засаг

Өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний орой И-баримт системд бүртгэлтэй иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь олныг гайхшируулсан. Зарим иргэд олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж Татварын ерөнхий газрыг хариу өгөх шаардаж байсан юм.

Энэ талаар Татварын Ерөнхий газраас тодруулахад “Системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой. Өчигдөр орой 23:00-23:50 минутын хооронд сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхдээ анхаарах болно” гэсэн тайлбарыг өглөө.

Монгол Улс НӨАТ-ын урамшууллын системийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд эл урамшууллын систем нь төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. Мөн 2018 оны буцаан олголтын дүнгээс харвал татвар төлөгчдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн гэж Татварын ерөнхий газраас хэлсэн билээ.


Сэтгэгдэл

зочин [64.119.21.104] 2019-03-08 12:19:29

Хегжуулэлт гэж орчуулгын уг уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.