УИХ-ын дарга Г.Занданшатар хөрөнгө оруулагчидтай уулзлаа

П.Урнаа / Эдийн засаг

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтарсан бизнесийн уулзалтыг зохион байгууллаа. АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар зочноор оролцож, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл, бодлогын чиглэлийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Түүнчлэн гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг батлах үйл явц, Ил тод байдлын тухай гэрээний хэрэгжилт, хувийн хэвшилд тулгуурласан улс орны эдийн засгийн хөгжил болон бодлогын бусад асуудлаар ярилцжээ. Уулзалтад АмЧам болон МБЗ-ийн гишүүн байгууллагууд, Монгол дахь гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон аж.

УИХ-ын дарга Занданшатар мэдээлэл хийсний дараа оролцогчдын асуултад хариулж санал солилцсон. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурал бизнесийн таатай, аюулгүй, ойлгомжтой орчин бүрдүүлэх болон хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах туйлын зорилготой ажиллаж байгаа” гэв. Тэрхүү орчинг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын төр засаг "Гурван тулгуур хөгжлийн бодлого", хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн талаар танилцууллаа.

-Эхний тулгуур нь засаглал болон нийгэмд шударга ёсыг тогтоох, хуулийг дээдлэх, хариуцлагын тогтолцоог дээшлүүлэх, төрийн үйлчилгээг ил тод байлгах,

-хоёр дахь тулгуур нь эдийн засгийн шинэчлэл буюу эдийн засгийг төрөлжүүлэх, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого,

-гурав дахь тулгуур нь нийгмийн шинэчлэл буюу төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд Дэлхийн Банк зэрэг байгуулагуудын оролцоог чухалчилсан юм.

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б. Бямбасайхан хэлэхдээ, “Манай Зөвлөлийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан эдийн засгийн эрх чөлөө, эд хөрөнгийн эрхийг баталгаажуулахын тулд гишүүддээ үйлчлэх явдал юм. АмЧам-тай бид сүүлийн жил татварын багц хуулийн асуудлаар хамтран ажиллаж ирсэн юм” гэв.

АмЧам-ын ТУЗ-ийн дарга Ойбек Халилов, “АмЧам нь Монгол Улсад хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг дэмжиж, бүх салбарт өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хувь нэмрээ оруулахын төлөө Монгол Улсын Их Хуралтай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно” гэжээ.

Дашрамд дуулгахад, АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.31.8] 2019-03-05 04:37:13

Хөхөнгө оруулагчдыг хөөсөн хуулийн автор нь зандка өөрөө, хувь заяаны шоглоом гэж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.