С.Алтансоёмбо: Орон гэргүй, ядруухан амьдарч байгаа хүмүүст хоол хийж өгч, хувцас тараах ажил эхлүүллээ

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Түмэнжобс” хөдөлмөрийн зуучийн компанийн захирал С.Алтансоёмбо орон гэргүй болон нярай хүүхэдтэй иргэдэд үнэгүй хоол, хувцас өгч, эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байнгын үйл ажиллагаатай газар нээж буй талаараа мэдээлэл өглөө.

Тэрээр мэдээллийнхээ үеэр:

"Манай компани өдөр бүрийн 12:14 цагийн хооронд орон гэргүй, ядруухан амьдарч байгаа хүмүүст хоол хийж өгөхөөс гадна хувцас хунараар чадах хэмжээндээ хангаж, хаягжуулах боломж бий эсэхийг судлаж байна. Нөгөөтэйгүүр манайх хөдөлмөр зуучлалын компани учраас ирсэн хүмүүсийг ажилд зуучлах тал дээр анхааран ажиллана. Маргаашнаас эхлэн Дэнжийн мянгын 57 дугаар сургуулийн ойролцоо 11 гудамжны 152 тоотод хашаа байшин түрээслэн энэхүү ажлыг эхлүүлэхээр болсон. Тиймээс амьдралд алдаж оносон, хөлөө олж чадахгүй яваа нэгэндээ туслахыг хүссэн хүмүүс бидэнтэй хамтран ажиллах боломжтой. Одоогоор бид ажлаа жижиг байрнаас эхлүүлж байгаа ч цаашид дүүрэг бүрт ийм байр байгуулж бусдад туслах ажлаа үргэлжлүүлнэ” гэлээ.


Сэтгэгдэл

Н [64.119.21.20] 2019-03-06 02:57:38

Яаж холбогдох бэ

иргэн [203.217.139.225] 2019-03-06 02:16:35

сайн байна ш дээ, ажлын байраар хангаж өгөх нь чухал

tsetseg [103.212.116.186] 2019-03-06 01:56:21

saihan medee bn..bayar hvrgie,demjij bn..buyan hiij bna gdg bol zvrh setgel bgag haruulj chadaj bna gsn vg.

Зочин [202.9.42.193] 2019-03-06 01:46:20

Монголчууд ажилгүйдэл ядуурал архидалттайгаа эвлэрчихсэн гэх үү дээ

Зочин [202.9.43.185] 2019-03-06 00:51:55

хуучин хувцас авах уу

Зочин [59.49.89.34] 2019-03-05 19:51:52

odooo bas ajil zaaj ogoh heregtei shuu

Зочин [202.9.43.182] 2019-03-05 13:46:13

demjinee

Zochin [64.119.18.181] 2019-03-05 12:37:10

Demjij bna


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.