ОЮУТОЛГОЙ: Ажилчдын нэмэгдэл цалинг хассан нь компанийн дотоод хэрэгт хамаарах асуудал тул ҮЭ-тэй хамтран ажиллана

П.Урнаа / Хууль

-ЦАЛИН ХАССАН АСУУДЛЫГ ГАРГАЖ ТАВЬСАН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН АЖИЛТНЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛСӨН-

“Оюутолгой” ХХК дулаан, цахилгаан, шатахуун түгээх, цэвэрлэх байгууламж зэрэг хэсэгт ажилладаг 200 орчим хүний нэмэгдэл цалинг хассан тухай мэдээлэл өнгөрөгч сарын 20-нд цацагдсан. Тус байгууллагын Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийснээр олон нийтэд хүрч, ил болсон билээ.

Ингэхдээ ажилчдын ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэжээ. Уг үнэлгээг АШУҮИС-ийн дэргэдэх Хөдөлмөр Орчны Эрүүл Мэндийн Институтаар 2017 оны зургадугаар сарын 24-нөөс аравдугаар сарын 02-ны хооронд Өмнөговь аймагт байрлах уурхайн талбарын хүнд, хортой нөхцөлд ажиллаж буй 329 ажилчдын дунд хийсэн байна. Ингээд Оюутолгой ХХК нь уг нөхцлийн тайланд үндэслэн 200 гаруй ажилчдынхаа хөдөлмөрийн ХЭВИЙН БУС нөхцлийг ХЭВИЙН болгон өөрчилж, нэмэгдэл цалинг нь хасчээ.

Уг нь ХОЭМИ гэх газар нь хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага биш болох нь тогтоогдсон бөгөөд 200 ажилчны цалин хасахад нөлөөлсөн үнэлгээг гаргасан тус газар “Бидний гаргасан үнэлгээ ажилчдын цалинг хасах үнэлгээ болохгүй. Харин ч хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах дүгнэлт болж очдог” хэмээжээ. Ажлын байрны хүнд, хортой нөхцлийн үнэлгээг “Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв” хариуцаж хийх хуулийн заалттай ч Оюутолгой компани үүнийг зөрчсөн. Иймд ажилчдын цалинг хасаж байгаа үйлдэл нь хууль бус гэж үзэж байгаа юм. Улмаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, ажилчдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг хүссэн аж.

Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн тодорхой бус байдлаас болсон гэж тайлбарлан Үйлдвэрчний эвлэлийн саналыг нэг жил гаруй хугацааны турш хүлээж аваагүй байна. Мөн энэ асуудлыг гарган тавьсан үйлдвэрчний эвлэлийн ажилтан н.Туяацэцэгийг ажлаас халсан гэдгийг Үйлдвэрчний эвлэлээс мэдэгдсэн.

Тэдний зүгээс хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэж улмаар Хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан журмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргад хөдөлмөрийн зуучлагч томилуулах хүсэлтийг гарган томилуулсан боловч хуралд Оюутолгой ХХК-ийн зүгээс оролцоогүй байна. Ингээд ч зогсохгүй уг зуучлагч томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм байна.

Оюутолгойд эзэн суусан гадныхан хууль бус дүгнэлтээр хэмнэлт хийж буйг Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан ажилчид эсэргүүцэж, арга хэмжээ авахгүй бол нийтийн тэмцлийн дараагийн шатанд шилжихээ мэдэгдээд байгаа.

Дээрх асуудлуудтай холбогдуулан бид “Оюутолгой” ХХК-аас тодруулга, мэдээлэл авч байр суурийг нь хүргэхийг зорьсон юм. Тус компанийн хэвлэл мэдээлэлтэй харилцах багаас дараах мэдээллийг бидэнд өглөө. “Оюу толгой” ХХК нь тус компанийн Үйлдвэрчний эвлэлтэй ажилчдынхаа эрх ашгийг хамгаалсан хамтын шийдвэр гаргахдаа “хэрэгжиж болохуйц, харилцан ашигтай байх” гэсэн зарчмын үндсэн дээр урт хугацааны туршид хамтран ажилласаар ирсэн. Үүсээд буй асуудал нь компанийн дотоод хэрэгт хамаарах бөгөөд бид Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчид болон ажилчидтайгаа харилцан ярилцаж дээрх зарчмынхаа дагуу хамтран ажиллах болно" гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.9] 2019-09-24 07:13:43

Монгол улсын хууль бол гууль монгол иргэнээ хүн гэж боддоггүй гадаад иргэд бол хүн.Монголчууд оюу толгойд цаг наргүй зүтгэж амьдрал ахуйгаа залгуулна.28/14 ростертэй арай шүү. 14/14 болгох хэрэгтэй .Даанч төр засаг нь ард иргэдээ бодохгүй юмдаа.Ингээд байвал цөөхөн монголчууд маань харьд очиж ажиллахаас яалтай билээ.Цалингаа өгсөн шиг өгдөг төртэй бол гэр орондоо үр хүүхдийнхээ дэргэд ажиллах ямар сайхан байх билээ.Даанч ухаан дутуу засаглалтай юмдаа.

Зочин [202.131.225.197] 2019-03-10 04:52:01

bagabandi muuhai bandi

Зочин [66.181.161.2] 2019-03-07 07:13:40

Bagabandi pizdaa uul ni Mongoliin taliig tuluuluhduu ta nar Mongoliin baylagiig uhaj ashig olj 66huviig ni avj baij Mongolchuudiig ingehguishu alaltsanshu geed suuj bh yostoi hun bhgui yu. Gadaad zda naraas hahuuli avaal suuj bdag zdag Oyunerdene ogtsruulaach

Zochin [202.55.188.42] 2019-03-06 15:32:59

Bi ouytolgoin gereeg oilgohoor yls eh orondoo itgel aldardag.8 honogtoigoos 80 nastai bvh mongol hvnd boov hohvvlsen geree dee.

зочин [122.201.24.60] 2019-03-06 08:11:59

зѳв хийсэн ажилтайгаа дүйцүүлж цалинжуул

Зочин [202.55.191.42] 2019-03-06 06:00:19

Оюутолгойн хамаг хүнд хүчир ажлуудыг гүйцэтгэж байгаа гэрээт компанийн ажилчид энд бас хамрагдаар байна шүү энэ компаниудын ажилчдын эрх ашиг маш их зөрчигдөж байгаа шүү !!!!!!

Зочин [202.55.191.42] 2019-03-06 04:49:09

Оюутолгойн ахлах нэртэй гадаад шар толгойтнуудийн бөгсийг долоогчид монголчуудыгаа хэлмэгдүүлж олон залуучуудыг ажилгүй болгож байна шүү Ганбат гэж нэг нөхөр гэрээтүүдийг цөөлж Оюутолгойд хэмнэлт гаргана гэж ярьж байсан!!!

ЗОЧИН [202.179.25.149] 2019-03-06 04:03:14

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийдэг албан ёсны эрх авсан байгууллага нь алин вэ гэдгийг СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВӨӨС АСУУВАЛ мэдэх БОЛОМЖТОЙ ЮМ БАЙНА

иргэн [192.82.66.196] 2019-03-06 03:28:28

Монгол улсын нутаг дэвсгэрт Монголын хууль үйлчилдэг.Энэ хууль байна уу.

Аоюрай юмаа [103.229.122.172] 2019-03-06 01:41:57

Үргэлжийн маш их дуу чимээтэй орчинд арван хэдэн цагаар ажилладаг хүмүүсийнхээ хүртэл цалинг хассан сураг байсан. Ингэж болохгүй шдээ. Ямар сэтгэлгүй гэхээр ийм юм болдог байнаа. Эсвэл Оюу толгой өөрсдөө санаачлаад гадны байгууллагаар хийлгээсэй. Тэгвэл бүр аймшгийн зүйл нь илрэх гээд хийлгэж чадахгүй байх л даа

Hudal medeend itgegch [202.126.89.163] 2019-03-06 05:09:04

Battail yum yarimaar yumdaa hahah hassan suragtch geh shig ichdeggui yumu hudal yarihaasaa

зочин [202.21.127.166] 2019-03-06 01:58:32

Оюу толгойгоос сэтгэл хүсээд байгаа юм уу, энэ бол зүгээр л бизнес шдээ, манай баялгийг авч байгаа болохоос үүнд сэтгэл нэхэх утгагүй

lalriin bayartsogt [103.111.68.3] 2019-03-06 00:47:29

bayartsogt pyazdagaas 10 dahin nugalj av

Зочин [203.15.208.23] 2019-03-06 00:36:51

ezen suusan ganniihan genee. Mongol companid ajilladag humuus iimch tsalin avdagui baij yu soliorod baigambe?


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.