Дэлхий дээр 40 сая хүн боолчлогдож байна гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Хүний эд эрхтнүүдийг хууль бусаар наймаалдаг хар зах зээлийн жилийн эргэлт 600 сая ам.доллар байдаг гэнэ. Энэ мэдээллийг хүн, эд эрхтний наймааны асуудлаарх бүсийн анхдугаар конгрессын үеэр НҮБ-ын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын төлөөлөгч мэдэгдлээ.

Бүсийн анхдугаар конгресс Гватемалад гуравдугаар сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилж, хүний эд эрхтнүүдийг дамлан худалдахтай тэмцэх талаар туршлага мэдээлэл судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах зорилготой юм.

РИА новости агентлагийн мэдээлснээр хуралдааныг зохион байгуулах газраар Гватемалаг сонгосон нь тус улсад энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн гардагтай холбоотой гэнэ. Тодруулбал энэ улс газарзүйн болон эдийн засгийн нөхцөл байдлаараа хүний наймаа эрхэлдэг олон улсын гэмт бүлэглэлийнхний хувд хамгийн таатай нөхцөл бүхий орон болдог байна.

Гватемала улсын бэлгийн хүчирхийлэл, хүний боолчлол болон наймаан асуудал хариуцсан газрын мэдээлснээр өнгөрсөн 2018 онд тус улсын эрх баригчид хүнийг боолчилсонтой холбоотой гэмт хэргийн талаарх 159 өргөдөл, хүний наймаатай холбоотой 274 өргөдөл, мөн бэлгийн хүчирхийллийн тухай 10811 мэдээлэл хүлээн авчээ.

Walk Free байгууллагын судалгаагаар 2018 онд дэлхий дээр нийт 40.3 сая хүн боолчлогдож байна гэсэн дүн гарчээ. Тэр дундаа Хойд Солонгост боолчлол илүүтэй дэлгэрсэн гэж мэдээлсэн байна. Энэ улсын 25 сая иргэний 2.64 сая нь улсаас тулган шаардсан ажлыг эрхэлдэг гэнэ.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.