Иргэд нийслэлийн Засаг даргатай шууд утсаар холбогддог болно гэв

П.Урнаа / Нийгэм

Өчигдөр нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн болсон. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны 1000 гаруй дарга удирдлагууд оролцсон юм.

Энэ үеэр нийслэлийн засаг дарга иргэдийнхээ дуу хоолойг сонсох, санал хуваалцах, гомдол мэдээлэл хүлээж авах утас ажиллуулахаа мэдэгдсэн.

Тэрээр энэ тухай хэлэхдээ, “Иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Ингэснээр төрийн албаны хүнд суртал багасч, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ ойртон хэмээн үзэж буй юм. Яг хэзээнээс эхэлж, ямар утас ажиллуулж эхлэхээ удахгүй боловсронгуй байдлаар танилцуулж, мэдээллийн хэрэгслээр түгээх аж.

Төр засаг шуурхай утас ажиллуулж буй анхны тохиолдол энэ биш юм. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1111 төвийг ажиллуулахаас гадна албан байгууллага, албан тушаалтантай холбоотой санал гомдол хүлээн авдаг тусгай шууд утас ажиллуулдаг байв. Улмаар 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын Засгийн газар 2017 онд татан буулгаж байв.


Сэтгэгдэл

Бямбаа [64.119.25.165] 2019-03-08 12:41:28

АШГҮЙ ДЭЭ АРД ИРГЭДТЭЙ ѲѲРѲѲ Л ХОЛБОГДОХ НЬ ЗѲВ ШҮҮ ДЭЭ ТУСЛАХ НАРИЙН БИЧИГ ГЭЖ НЭГ ЮМ НЬ ЕРТѲНЦѲѲС ТАСАЛЧИХДАГ ЮМ АРД ИРГЭДЭЭ СОНСОНО ГЭДЭГ НЬ ТОМ СОЁЛ ХҮНДЛЭЛ ШҮҮ

жак [66.181.161.4] 2019-03-08 00:56:50

баяр хүргэж бн амжилт

Зочин [103.26.193.190] 2019-03-07 07:43:15

энэ хүйтэн царайт юу шаах нь вэ

Zav [49.98.131.24] 2019-03-07 03:39:02

Ovoo zavtai garuu gui yu

Зочин [64.119.17.86] 2019-03-07 02:22:31

эхлээд гарч ирсэн болгон тэгж л байдаг юм гэсэн ч 10 хонгийн дараа та ч утсаа авахгүй ард иргэд биднийгээ ч танихгүй юун тантай уулзах санал бодлоо хэлэх таны барааг харах нь тэнгэрийн мандал тэнгисийн ёроолд хүрэхээс хэцүү чадаж хэрэгжүүлэхгүй бол ард иргэдэд худлаа амлаад амжилт олох бол дарга сэтэртэй та нарт ахицгүй л болсон шүү

өиөи [103.9.90.98] 2019-03-07 01:31:51

тэгмээр с эн

зочин [202.180.220.172] 2019-03-07 01:19:09

Технологи хөгжиж хүн бүр дуу дүрсний бичлэг хийх гар утас хэрэглэдэг болсны хэргийг гаргацгаая. Төрийн нэрээр ард түмнийг чирэгдүүлж бүр шан харамж өгөхөөс аргагүй байдалд хүргэдэг төрийн албан хаагч нэртэй шуналтнуудыг шууд дээд удирдлагад нь баримттай мэдээлэл хүргэж цэгцлэх хэрэгтэй байна. Эмч, багш, цагдаа, байцаагч гээд хүнд суртал гаргасан хэн бүгдийг баримтжуул.

жаргао [123.178.154.38] 2019-03-07 01:08:04

ард иргэдээсээ хол тасарсан дарга нар иргэдийнхээ үгийг шууд сонсож чадахуу Итгэж чадахгүй л байна Тэгмээрсэн дээ

Налайхын иргэн [112.72.11.112] 2019-03-07 00:58:13

Ашгүй дээ Газрын албаныхан гэж хүнд суртал их зандаа дийлэгдсэн хүмүүсийг нэг цэгцэлээд өгөөсэй билээ

Зочин [112.72.11.102] 2019-03-07 01:17:32

Yag unen nalaihiin gazriin albanii humuus gej ih zantai hagartlaa bayjtcan hulgaich nar baina


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.