Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар 8-17 насныхныг дархлаажуулна

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаанбурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж буй бөгөөд дархлалын түвшин бага гэгддэг 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалжээ. 2018 оны жилийн эцсийн байдлаас авч үзвэл Энэтхэг, Тайланд, Бангладеш, Филиппин, Япон, Малайз, Украйн, Гүрж, Серби, Итали, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудад улаанбурхан өвчний дэгдэлт гарсан байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагуудад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, халдвар тархах эрсдлээс хамгаалж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үүрэг болгожээ.

Мөн бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.72] 2019-03-12 03:00:13

zuvhun sain duryn undsen deer l tarih erhtei.

Дарь [66.181.178.77] 2019-03-12 02:39:52

Жилийн өмнө тариулсан юм бишүү. Бас хэсэг нь өвдсөн. Яагаад үндэслэлгүй арга хэмжээ аваад байна. Шинжлэх ухаан ч түшмэл Яаманд чинь алга байна уу? Бүр 510 000 хүн тун арай дэнднээ. Халдвартын мэргэжилтэнүүд чинь хаачив аа. Академичдаасаа асуудаггүй юмуу. Тэднээс шаардлагатай цагтаа асууж болно гээд төрөөс цалин тогтмол олгодог юм шүү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.