Онон голоос суваг татаж Улз голын урсацыг нэмэгдүүлнэ

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

Дорнод аймагт энэ оноос Улз голын урсацыг нэмэгдүүлэх “Онон-Улз” төслийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Дорнод аймгийн нутгаар дамжин гадагшаа урсан Номхон далайд цутгадаг Онон голоос суваг татан Улз голын урсацыг нэмэгдүүлснээр дэлхийн дулаарал, хүний хүчин зүйлсийн нөлөөллөөр жил ирэх бүр багасч байгаа Улз голын урсацыг тэтгэн нэмэгдүүлэх юм байна. Ингэснээр Улз гол дагуух байгаль экологийн нөхцөл сайжирч, голын дагуух малчид, сум суурин газруудын оршин суугч иргэдийн ахуй амьдралд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж тооцжээ. Мөн Монголын хамгийн нам дор газарт орших Хөх нуурын усны төвшин нэмэгдэх чухал ач холбогдолтой аж. Тус төслийг улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж ирэх онд ашиглалтад өгөх юм байна.

Дашрамд дурдахад амьдралын эх булаг болсон чандмань эрдэнэ цэвэр ус, гол горхи, булаг рашаанаа хайрлан хамгаалах зорилгоор дорнодчууд “Нэг голын хүүхдүүд” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийнхаа нутаг дэвсгэрт урсдаг Хэрлэн, Онон, Халхгол, Улз, Галын гол гэсэн таван голоо аймгийн тахилгатай болгон дээдэлсэн юм. Өнгөрсөн 2018 онд Хэрлэн голдоо хүндэтгэл үзүүлэн аймгаас тахисан бөгөөд энэ онд аймгийн тахилгатай Онон мөрөнд мөн хүндэтгэл үзүүлэн тахих ажээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.115] 2019-03-14 13:50:41

Маш зөв ажил байна. Харин олонд зарлаж мэдэгдэхгүй хурдхан хэрэгжүүлэх хэрэгтэй. Оросуд мэдвэл дуугүй байхгүй .Гэхдээ голын урсацын хэдэн хувийг Улз гол руу урсгах нь сонин байна. 1/10 хувь байж болох юм. Онон голын усыг хил гарч байгаа тэр хэсгээс сувгаар татаап буцаж эх орон ру нв урсгаж нутагтаа шингээнэ гэдэг нь эх оронч санаачлага. Зарим эх оронч биш хүмүүс шүүмжилж магад. Түүнийг бүү тоогоорой

УЛЗЫН ГОЛ [202.179.27.244] 2019-03-14 04:12:54

УРСАХЫН ДЭЭДЭЭР УРСАЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН УЛЗ ГОЛ НЬ ХААЧСЫМ. ДЭЭО НЬ ОНОН ХАТАН ЭЭЖИЙГЭЭ БАС НУХАХНЭЭ ДЭЭ...

зочин [66.181.187.195] 2019-03-13 22:06:51

Бас тэнэглэл.

NJ [66.181.161.27] 2019-03-13 17:07:40

MONGO UGAAH L ARGA UU.JAPAN TOSOL GEED SELBE GOLIIN URSATSIIIG SAIJRUULSAN BNA U.EKOLOGIIIN TENTSVERIIG NI ALDAGDUULJ GAZAR NUTGAA ASAR IH UHAJ SUITGEJ BJ, ALTIIG NI AVCH USNII TENTSVER USIIG TOGTOOJ BARIH HUCHIN ZUILIIG UGUI HIIJ,OI MODIIG HYADAJ BJ BAIGALI EH DELHIIG SERGEELEE YU.NEG GOLIIG NI SUITGEJ NOGOO GOLIIG SERGEELEE YU.GALZUU HUNII ODRIIN TEMDEGLEL SHIG YARIH YUM!!!TERNII OROND OVOG DEEDSIIN SURGAALIA DAGA!!!MINII MONGOLIIN GAZAR SHOROONOOS BURHAN GUISAN CH BUU OG!!!SHAR TOMRIIN TOLOO HOOTSOLDOHOO BOLI !!! GAZAR NUTGAA BUU UH SUITGE!!!! MONGOLIIN GAZAR NUTAG BIYE BIYETEIGEE HARILTSAN HAMAARALTAI !!!!HOYOR GOLGUI BOLOV DO!!!! TERNII OROND MOD BURGAS TARIJ GOLIIN EH UNDARGIIG HAMGAALJ GOLIIG HAMGAALAH HEREGTEI.GAZAR NUTGAA BUU UHAACHEE!!!!

Хархүү [107.167.109.180] 2019-03-13 12:48:07

Оросууд зөвшөөрөхгүй. УЦС барих гэхээр хүртэл хориг саад тавьсаар байгаад болиулсан. Нефтийн үйлдвэрийг бас олон жил саатуулсан.

Зочин [202.9.42.110] 2019-03-13 11:25:33

butvel zygeer l sanaa bn

Зочин [203.169.49.105] 2019-03-13 10:54:35

Google лээр төлөвлөж байгаа зурагаа тавибал ойлгомжтой болно.

Зочин [202.131.227.178] 2019-03-13 10:30:27

дэмий шүү

Зочин [193.140.36.253] 2019-03-13 10:24:45

herwee tegj boldog bol saihan l sanaa bna bi l law huwidaa demjmeer bna gehdee bas ter sudalgaag ni sain hiih heregtei baihal daa.

Зочин [150.129.140.201] 2019-03-13 09:45:45

ГАДАГШАА УРСГАЛТАЙ ГОЛ ГЭДЭГ БАС ХӨРШ УЛСУУДЫНЧ АСУУДАЛ БАЙДАГ ТУЛ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦОЖ БАЙЖ ТӨСӨЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ГЭСЭН ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ БАЙДАГ ГЭСЭН ,

Зочин [202.9.44.132] 2019-03-13 08:57:15

энэ юу гэсэн мөнгө идэх арга зохиож б.на даа.Байгаль дээрх тэжээгч мод ургамал амьтныг нь устгачихаад түүнийг нөхөхгүй ийм арга сэдэж мөнгө босгоэно оо.Байгаль ер нь өөрийн жамыг л дагана шүү.

Зочин [103.14.36.18] 2019-03-13 08:48:40

Татах нь зөв.

Зочин [64.119.22.198] 2019-03-13 05:26:57

ОНОН Ч ҮГҮЙ, УЛЗ Ч ҮГҮЙ БОЛОВ ДОО.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.