2018 онд улсын хэмжээнд төрөлхийн гаж хөгжилтэй 533 хүүхэд төржээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Төрсөн эхчүүдийн 58 669 нь буюу 76.1 хувь нь эмчийн хяналтын үзлэгт 6 ба түүнээс дээш удаа хамрагдсан байна. Нийт төрөлтийн 0.4 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа ба энэ үзүүлэлт Говь-Алтай /0.8/, ДарханУул /0.6/, Ховд /0.6/, Хөвсгөл /0.5/, Увс /0.5/ аймагт улсын дунджаас өндөр байсан бол Говьсүмбэр аймагт гэртээ төрсөн эх бүртгэгдээгүй аж.

2018 онд кесарево буюу мэс заслын аргаар төрсөн эхчүүд 25.8 хувийг эзэлж байгаагаас 32.7 хувь нь хүндрэлтэй төржээ. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200-гаар буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нийт амьд төрсөн хүүхдийн 3421 нярай буюу 4.4 хувь нь 2500 гр-аас доош жинтэй, 533 тохиолдол буюу 0.7 хувь нь төрөлхийн гажигтай төрсөн хэмээн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлэл өглөө.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.110] 2019-03-19 04:35:14

БАС бэлгийн замын өвчин маш их байгаа ш дээ.

Зочин [64.119.22.232] 2019-03-19 03:45:31

гаж хөгжилтэй хүүхэд хэдэн зуугаараа төрж байна гэдэг аймшигтай юм бэ .эмэгтэйчүүд идэж ууж байгаа зүйлдээ анхаараач мэргэжлийн хяналт гэж ажлаа хийдэггүй үхээрүүд байнаа

зочин [202.179.26.185] 2019-03-19 04:15:00

Агаарын бохирдол. Энэ чинь биднийг болон бидний ирээдүйг гэдсэнд нь алж байдаг. Тэр мөнгийг нь идчихсэн "Цэвэр агаар сан"-гийнхныг эх орноосоо урвагчид гэсэн ялаар шийтгэх хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.