НЭГ ТЭРБУМЫН өртөгтэй эмчилгээ хийлгэж буй Г.Эрхэс хүүд тусалцгаая

У.Уранцэцэг / Эрүүл мэнд

Одоогоос есөн жилийн өмнө айлын гэрэл гэгээ болж аав ээждээ хайр нэмэн дуугаа хадаасаар энэ орчлонд Г.Эрхэс хүү мэндэлжээ.

Сургуулийн шилдэг сурагч, урлаг соёл, спортын авъяастай, хүн бүрийн хайрыг татсан, сэргэлэн цовоо, найз нөхөд олонтой, дэгж дэрвэх насан дээрээ байгаа бяцхан хүү нэг л өдөр өвдөж “Төлжилтгүй архаг цус багадалт” (Severe aplastic anemia) хэмээх нэг сая хүнд ганц тохиолддог аймшигт өвчний оношийг 2018 оны 12сарын 25-нд сонсжээ. Шинэ оны босгон дээр эл мэдээг дуулсан хүүгийн ар гэрийнхэн сэтгэл санааны хямралд орж, сүлд модны чимэглэл нь гэрэлтэхээ больж, баярын өдрүүд нь бараан өдрүүдээр солигдсон гэдэг. Инээд нь зовинол болж, баяр нь айдсаар солигдсон нь дамжиггүй.

Уг өвчин Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учир Г.Эрхэс хүү аав ээжтэйгээ 2019 оны нэгдүгээр сарын 27-нд БНСУ-ыг зорьжээ. Хүү хэзээ ч цус алдах аюултай тул эмнэлэгт байнга хэвтэж байх шаардлагатай бөгөөд Сөүлийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт хэвтэн шинжилгээ дахин өгч, эмч нар “яаралтай үүдэл эс шилжүүлэн суулгаж чадвал хүү бүрэн эдгэх боломжтой” гэсэн сайхан мэдээг өгчээ.

Одоогоор хүүгийн биеийн байдал ямар ч дархлаагүйгээс болж төрөл бүрийн халдварт өртөн өвчин тусах, тэр нь хурдацтай хүндрэх эрсдэлтэй, биеийн байдал тогтворгүй байгаагаас шалтгаалан чөмөг шилжүүлэх хагалгааг эхлүүлэх боломжгүй байгаа юм байна. Биеийн байдлыг тогтворжуулах, халдварт тохирсон оновчтой эмчилгээг хийхийн тул долоон төрлийн шинжилгээ авах, тохирсон эмчилгээг хийхтэй зэрэгцээд төлжилтгүй байгаа улаан, шар цус тогтмол сэлбэх зэрэг эмчилгээний төлбөр эмнэлэгт хэвтсэнээс хойш (үндсэн эмчилгээ эхлээгүй) 1,5 сарын хугацаанд 121,5 сая гаруй вонн буюу 285,5 сая төгрөгт хүрээд байгаа аж.

Хүүгийн биеийн байдал тогтворжвол донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээнд бэлтгэж химийн эмчилгээ эхлэх ба донорын шинжилгээгээр 17 настай төрсөн эгч, таван настай балчир охин дүү хоёул таарсан хэдий ч эгч нь донор болохоор шийджээ. Эмчилгээ үр дүнтэй болбол цаашдын эмчилгээ, эмчилгээний дараах байнгын шинжилгээ, хяналт гээд урьдчилан тооцоолж байснаас хавь илүү давж 400 гаруй сая орчим вонн шаардлагатай болсон байна.

Жирийн монгол залуу гэр бүлийн хувьд НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг гэдэг асар их мөнгө. Тэд 2019 оны хоёрдугаар сарын 15-наас эхлэн хандивын аян өрнүүлж, гэр бүл, сайхан сэтгэл танд найз болон ажлын газрын хамт олноос багагүй хандив цуглуулсан бөгөөд найз нөхдийн санаачилгаар “Хайр дүүрэн дэлхий” тоглолтыг зохион байгуулснаас гадна байр, орон сууцаа борлуулсан хэдий ч энэ их төлбөрийн 3/1-ийг л бүрджээ.

Үрийнхээ төлөө гэсэн ээж аав, ойр дотныхон нь шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч хүч дутаж байна. Монголчууд бид цөөхүүлээ ч дэм дэмэндээ сайхан сэтгэлээр нэгнээ өргөөд босгох хүчтэй ард түмэн шүү дээ. Та бүхэн энэ хөөрхөн хүүгийн эмчилгээг амжилттай болгохын төлөө, монголын маань ирээдүй болсон бяцхан нэгэн зүрхний төлөө, улс орондоо хувь нэмрээ оруулан ажиллаж амьдарч буй нэгэн залуу гэр бүлийн элэг бүтэн амьдралын төлөө сэтгэлийн дэмээ хайрлахыг хүсвэл дараах хандивийн данс руу сэтгэлийн өргөлөө хийхийг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хүүгийн ар гэрийн зүгээс уламжилж байна.

Хандивийн данс: ХААН Банк_5003445055_ээж_А.Ганчимэг

Woori_bank_1002-359-635344_А.Ганчимэг

ФЭЙСБҮҮК ХАЯГ РУУ ЭНД ДАРЖ ОРНО УУ

image


Сэтгэгдэл

Зочин [182.160.34.183] 2019-03-21 12:57:26

Ямар аймаар өвчин вэ !? 1 саяд тусдаг .Нэг баян айлын гүүрний цаадах байрны мөнгө юм . Жирийн хүнд бол аймаар их мөнгө л дөө . Манай баячууд жаахан нинжин сэтгэл тааруу зарим нь 5 давхар байшин тай амьдарч байна .5 давхар байшин д хэдэн тэрбум орсон болоо .

oyuna [43.242.242.128] 2019-03-20 07:20:11

Unen setgeleese bara ch gesen handivlanaa

Монгол хүн [122.201.19.99] 2019-03-20 04:28:22

Нэг хүн нэг 1000 төгрөг хандавлаад явчих хэрэтэй шүү үр хүүхдийнхээ өмнөөс ч 1000 төгрөг хийчих тгд л дороо болчиндоо

zochin [202.70.46.20] 2019-03-20 03:00:42

ЖДҮ - чид ичээчээ авсан мөнгөнөөсөө энэ хүүд өгөөчэээээээ, Та нарын мөнгө биш биз дээ өгөөчээ луйварчидаа

Зочин [192.82.65.120] 2019-03-20 02:39:40

Тэнүүн явахад тэмээгээр тус болсноос тэвдэж явахад тэвнээр тусалсан нь илүү гэдэг шиг ядаж бид утсандаа байж л байдаг CANDY гаа бүгдээрээ энэ хүүрүү шилжүүлье манайхаан

Зочин [103.212.118.30] 2019-04-03 02:59:19

Candyгээ яаж явуулах вэ

Чойр [64.119.27.209] 2019-03-20 03:31:18

Тийм бна цөөхөн ч гэсэн хэдэн канди байсан байна явуулчлаа

Зочин [202.126.89.227] 2019-03-20 00:17:55

яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн эмчилгээний зардлыг БНСУ хийлгэхээр засаг бүрэн даасан энэ бяцхан хүүгийн эмчилгээний зардлыг төр татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж төлөх нь зүйтэй, бид ч бас хандив өгнө өө

Зочин [202.179.31.41] 2019-03-19 17:43:57

Монголд хамгийн хэцүү юм нь хүнд өвдөхөөр яах нь мэдэгдэхгүй ! Шууд үхүүлж байна. Бусад оронд эмчилж асарч болоод байхад. ЭМСистемээ эргэж харах болсон шүү.

Зочин [202.179.31.41] 2019-03-19 17:17:47

Өмнөд солонгос ч хамгийн үнэтэй нь гэдэг байх.

Зочин [202.9.43.65] 2019-03-19 14:10:20

Уг нь амархан шийдчмээр юм байна жду гишуудээс 1 сарынх нь жду хуугийн орлогыг нь хурааж аваад л хуу эруул болох нь шодоргос засагт хандаад уз

Eruul bolnoo duu mini [202.126.89.227] 2019-03-19 13:12:16

Ekh ornii gerelt ireedui bolson khuurkhun duu mini eruul bolnoo. Akh ni 100000 tugrug khandivlasan.

Enkold handiv ug hulgai munguusuu [66.181.184.244] 2019-03-19 16:27:54

Enkold uguul taarna

Зочин [66.181.178.177] 2019-03-19 11:50:38

хулгайч нарын тоносоныг хурааж аваад ядаж ийм юманд зарцуулах хэрэгтэй.

зочин [66.181.187.195] 2019-03-19 10:28:36

Эруул мэндийн даатгалаас гаргаж болдоггуй юм уу. 18 хуртэл нь улс даатгалыг хариуцдаг биз дээ.

Зочин [202.179.31.41] 2019-03-19 17:13:50

Юун битгий давар гэж. Эрүүл мэндийн систем чинь бүх тохиолдолд нэг гарц бэлдсэн байх учиртай.

damdin [139.5.217.167] 2019-03-19 11:44:46

biti davar

Зочин [202.131.227.178] 2019-03-19 10:00:57

Цаасан шувуу Өвчинд шаналсан өнчин охин Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ Хийсний тоогоор нас нь уртасдаг Хуучны домгийг итгэн биширчээ Зуун мянган шувуу хийвэл Ямар ч зовлонгоос салдаг гэжээ Зургаан тивийн хүүхэд бүхэн Япон охинд шувуу илгээжээ Хөөрхий охины амьдрах хүсэл нь Хүн төрөлхтний мөнхийн хүслэн Хийсэн шувууд нь нисэн дүүлээд Хүй орчлонд ингэж хэлжээ Эрүүл явбал хосгүй сайхан Эрхэм дээдийн жаргал гэжээ Дайн дажингүй амар тайван Даяар олны жаргал гэжээ Арван хаврыг үзсэн охин Алтан дэлхийгээс халин нисчээ Тэсрэх бөмбөг дайны эсрэг Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ Хөшөөн дээр нь ингэж бичжээ Хөөрхий охины хүслийг бичжээ Цацрагт хордлого надаар дуусаг Цаасан шувууд нисэн хэл гэжээ

цэцэг [66.181.188.170] 2019-03-19 12:21:01

хүүхэд байхад энэ дууг дуулдаг байв .хрошимагын хохирогчидын гэгээн дурсгалд зориулсан дуу .одоо энэ хүүд амьдаралын сайн сайхан, эрүүл бие, саруул ухааны аз жаргалыг нь буцаан өгч, цаасан шувуунаас олон мөнгөн хандив өргөцгөөе төр туслах хэрэгтэй байна .


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.