Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжсэнээр, ээлжит бус чуулган өндөрлөлөө
- 2019-03-27 13:00:50
-
2019-03-27 13:00:50
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжсэнээр, ээлжит бус чуулган өндөрлөлөө
УИХ-ын гишүүд Засгийн газраас ил болгосон эрүүдэн шүүсэн гэх 20 гаруй минутын бичлэгийг үзэж дуусаад Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хуралдуулсан.
Ингээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж, анхны өргөн барьсан хэлбэрээр нь батлахаар болсон. Мөн хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн хэлэлцэхээр болсон юм.
АТГ, Прокурорын, Шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байхаар эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байсангүй.
Хууль зүйн байнгын хорооноос хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр болгох санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь дэмжлээ.
Хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь дэмжиж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа.
Мөн Прокурорын тухай хуульд болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж батлагдлаа.
Ийнхүү ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдах албан тушаалтныг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуулийг хэлэлцэн баталлаа. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы өндөрлөж байна. Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын ээлжит бус чуулганаар төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн баталлаа. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 5 хувь болгож, Татварын багц хуулийг баталлаа.
Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн баталсан.
Ардын ухаанаас төрийн ухаан төрнө. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ардчилсан улсын амин чухал зүйл нь хүний эрх, эрх чөлөөг хангах. Монгол хүний амьд явах эрхэд халдаж байгаа саад бэрхшээлийг арилгах хэрэгтэй. Монгол хүний язгуур эрх ашгийг зөрчиж байгаа хэнд ч хариуцлага хүлээлгэх ёстой.
Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд УИХ-ын тухай, Өмгөөллийн тухай зэрэг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Иргэнээ дээдэлдэг төрийг бүтээх бий болгохын төлөө та бид ажиллана. УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөснийг мэдэгдье хэмээлээ.
- 2019-03-27 10:52:53
-
2019-03-27 10:52:53
Эрүүдэн шүүсэн бичлэг үзүүлэхтэй холбоотойгоор Төрийн ордонд түр хөл, хорио тогтоов
Чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Анхны хэлэлцүүлгээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих эсэхээр санал хураасан ч гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэнгүй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар “Эрүүдэн шүүсэн нь нотлогдож, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгч, АТГ, прокурорын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх цаашлаад эрүүгийн хариуцлага хүртэл арга хэмжээ авах” саналыг гаргасан нь Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн ч чуулганы хуралдаанаар дэмжлэг аваагүй нь энэ юм.
Яг одоо Төрийн ордны А танхимд С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна. УИХ-ын гишүүдийн хэлж буйгаар 26 минутын бичлэгийг үзэх юм байна.
Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөртөө багтан уг хуулийн төслийг батална гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхтэй холбоотойгоор Төрийн ордонд түр хөл, хорио тогтоогоод байна. Мөн сэтгүүлчдийг ордноос гаргаж байна.
- 2019-03-27 10:38:38
-
2019-03-27 10:38:38
ЧУУЛГАН: Байнгын хороо Ерөнхийлөгчийн төслийг зөөлрүүлсэн ч УИХ хүлээж авсангүй
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн.
УИХ хэлэцэхийг дэмжсэн бөгөөд Хууль зүйн байнгын хороо төслийн заалтуудын хүрээг хумьж “зөвхөн эрүүдэн шүүсэн тохиолдолд” гэсэн агуулгатай өөрчлөлт оруулсан. Тодруулбал, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарын гишүүдээс горимын санал гаргасан.
Харин өнөөдрийн хуралдаанаар гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн төслийг анхныхаар нь батлах нь зүйтэй гэсэн үзлээр Байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэнгүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл анхныхаараа хэлэлцэгдэхээр болсон.
- 2019-03-27 09:13:14
-
2019-03-27 09:13:14
ЧУУЛГАН: Эрүүдэн шүүсэн бичлэгийг чуулганы танхимд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 16:30 цагт эхэллээ. Хуралдаанаар С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал болон сэргээсэн гээд буй эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
-АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Эрүүдэн шүүх үйлдэл үйлдэгдсэн гэж хангалттай үндэслэл бүрдсэн гэсэн нэмэлт орж ирж байна уу. Хангалттай үндэслэл гэдэг нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Эрүүдэн шүүсэн гэж үзэх хангалттай үндэслэл бий юу. Ямар үндэслэлээр ингэж үзэж байгаа юм бэ.
-УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсон. "Эрүүдэн шүүх үйлдэгдсэн гэж үзэх хангалттай үндэслэл байвал эрх бүхий байгууллагаараа шуурхай шийдвэр гаргуулна" гэдэг үүргийг хүлээсэн. Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага хэрэгжүүлдэг. Эрүүдэн шүүсэн бол ҮАБЗ хуралдаад, ШЕЗ-д хүргүүлнэ. ШЕЗ гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, шүүгчийг түдгэлзүүлнэ. Өнөөдөр хар өдөр болох нь. Эрүүдэн шүүсэн гэдэг бичлэгийг бүх гишүүдэд бүрэн эхээр нь үзүүлэх гэж байна. Хангалттай үндэслэл мөн эсэхийг өнөөдрийн бичлэгээс үзнэ.
-УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Монгол Улсад нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнээс шинэ нийгмийнхээ алдаа оноог мэдэрч байна. Шүүх, прокурорын тогтолцоонд хамгийн их гажуудал гарч байна. Хүн төрөлхтөн хол тасархай хөгжөөд байхад хүнийг эрүүдэн шүүх, охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх үйлдэл газар авч байгаа нь харамсалтай.
Анхныхаа хэлэлцүүлгээр батлагдах боломжтой юу. Сүүлийн үед С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг хүмүүс их асууж байна. Ийм хүнд үйл явдал болсон гэдгийг хүн бүрт харуулж, санамж өгөх хэрэгтэй. Энэ бичлэгийг хэзээ танилцуулах вэ гэдэгт тодорхой мэдээлэл авмаар байна.
-УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Өнөөдөр байнгын хороо хурал хуралдсан. Тодорхой хэсгийг нь үзүүлэхэд бэлэн байна гэдэг горимын саналыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Үзэх боломж нээлттэй. Зөвхөн чуулганы танхимд биш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах хэрэгтэй байна. Дахиж ийм эрүүдэн шүүж ял тулгах үйлдлийг гаргахгүй байх сургамж болгох хэрэгтэй.
-ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-“Гишүүдэд үзүүлэх бичлэг бэлэн болсон. Эрүүдэн шүүх үйл явдал болоод өнгөрсөнд хүмүүс итгэхгүй байна. Тэр ч байтугай УИХ-ын гишүүд нь итгэхгүй байна. Зарим нь эвлүүлэг гэж үзэж байна. Иймд яг одоо гишүүдэд үзүүл гэдэг горимын санал гаргаж байна” гэв.
ХЗДХ-ийн сайдын горимын саналаар гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэллээ.
-УИХ-ын гишүүн Тогтохсүрэн:
-Бичлэгийг үзэхийн хувьд үзэх хэрэгтэй. Гэхдээ чуулганы танхимд биш А болон Б зааланд бэлтгэж байгаад үзүүлэх хэрэгтэй. Хууль баталдаг, тангараг өргөдөг төрийн сүлдтэй энэ танхимд үзэх нь тохиромжгүй. Одоо үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шууд цацагдах эрсдэлтэй.
-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
-Бичлэг нийт 22 сар буюу 660 хоногийн бичлэг байгаа. Үүнээс эхний хэсгийг үзүүлэх боломжтой.
Одоо үзэх гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад 78.3 хувийн саналаар гишүүдийн олонх нь дэмжлээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.64.251] 2019-03-27 23:24:05
Хэн гэмгуй гэж тодорхой хэл малаа
Зочин [182.160.35.232] 2019-03-27 22:28:19
цэц хориг тавьбал МАНАН-ийн одбаярыг нь шууд буудаөх хүн олноор гарна шүү.
Зочин [182.160.35.232] 2019-03-27 22:27:22
одоо тарвагадорж батүүл дээд шүүхийн ерөнхий шүүгч зориг ерөнхий прокурор энхамгалан хурц нарыг яаралтай баривчил. дорлигжав гарамгайбаатар с.эрдэнэ д.эрдэнэбат нарыг цаазлах ч багадна шүү.
Зочин [66.181.178.213] 2019-03-27 16:06:20
яг л Пол Поот
tusa [59.153.87.207] 2019-03-27 14:09:37
бичлэгийг УИХ-ын гишүүд үзжээ. Батзандан гишүүн ойлгомжтой, тодорхой хэллээ. Зөвхөн 6- хан хоногийн бичлэг шүү дээ. Ер нь олон нийтэд тодорхой хэсгийг үзүүлэх хэрэгтэй. Ноён Элдэгдорж гуай юу гэж өнөөдөр томроод байлаа. Одооноос шоронд орох бэлтгэлээ хангах хэрэгтэй. Маргааашаас эхлээд хуулийн байгууллагад онц байдал тогтоож, энэ хэрэгт хамааралтай улсуудыг шууд баривчлан хорих хэрэгтэй. Зөвхөн энэ хэрэг биш олон энгийн иргэд эрүүдэн шүүгдсэн байгаа. Ингэж байж шударга ёс тогтоно. Алтанхуягийг хэлээд байсан хонгил байгаа нь тогтоогдлоо. Шударгаар ажилласан хүмүүсийг ард түмэн өнөөдрөөс үнэлж эхэллээ.
Зочин [202.9.43.193] 2019-03-27 15:10:09
үлэнцгийн цэц нохой долоо цэцийн хулгайчдыг баривал таарна
Зочин [202.179.26.248] 2019-03-27 14:45:23
Мөрөөд. Гэмгүй хүнийг яах юм чи? Танай энэ утгагүй хууль чинь цэц дээр унана.