Монголын ГУРВАН бөх дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгджээ

М.Амаржаргал / Спорт

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн гаргаснаар манай улсаас гурван бөх жиндээ дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Тухайлбал, 61 кг-ын жинд Түмэнбилэгийн Түвшинтулга 25 оноогоор, 65 кг-д Төмөр-Очирын Тулга 28 оноогоор, 79 кг-д Пүрэвжавын Өнөрбат 26 оноогоор тус тус дөрөвт бичигджээ.

Харин 57 кг-д Н.Лхангармаа 12 оноогоор 16-д, Э.Бэхбаяр 10 оноогоор 19 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. “UWW” холбооны чансаа олгох тэмцээнд эрэгтэй, эмэгтэй чөлөөтийн төрөлд "Гран при Иван Ярыгин" (Красноярск, ОХУ), "Дан Колов" (Руза, Болгар), "Сассари Кап" (Сассари, Итали), "Яшар Догу" (Истамбул, Турк) гэсэн тэмцээнүүд багтжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.