ХӨЛБӨМБӨГ: Монголын баг хэсгээсээ гарч чадсангүй

М.Амаржаргал / Спорт

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулсан 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд гуравдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатарт боллоо.

“G” хэсэгт Хойд Солонгос, Сингапур, Хонконг, Монголын багууд багтсан бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь цааш тоглох эрхийг авах байсан. Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болсон тоглолтуудаас Хойд солонгосчууд хоёр хожил, нэг тэнцээ авч хэсгээ тэргүүлэн дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авсан. Улмаар Сингапурын баг нэг хожил, хоёр тэнцээгээр удаалсан бол Хонконг гуравт бичигдсэн. Харин Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан Монголын баг нэг ч оноо авч чадалгүй хэсгийн сүүлд бичигдлээ. Манай залуучууд Хойд Солонгос, Хонконгт 1:0-оор, Сингапурт 3:1-ээр хожигдсон.

Хойд Солонгосын дасгалжуулагч Ли Ю Ил тоглолтын дараа хэлэхдээ “Монголд анх удаа ирлээ. Монголын цаг агаар манайхтай адил учраас бид хангалттай бэлтгэж чадсан. Улаанбаатарт болсон гурван тоглолт маш хүнд байлаа. Ялангуяа Монголын баг маш сайн болсон байна. Бүх багт сул болон давуу талууд байдаг. Мэдээж бүхий л зүйлийг хийхэд хэцүү ч гэсэн бид анхааралттай байлаа. Зорьсондоо хүрсэндээ баяртай байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

БАТ & БАТ [66.181.160.96] 2019-03-29 06:50:19

САЯХАНААС ХѲГЖИХ ЭХЛЭЛЭЭ ТАВИАД УДААГҮЙ БАЙГАА Ч ГЭСЭН УЛАМ БҮР САЙЖИРЧ БАЙГАА ШҮҮ ! ! ! САГСНЫ 3 х 3 , ХОККЕЙНЫХОН ШИГ САЙЖРААД АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ ѲДѲР УДАХГҮЙ ! , ХѲЛ БѲМБѲГ БОЛ БАС АМАРГҮЙ СПОРТ . ДЭЛХИЙН АВРАГА БАГУУД ХЭСГЭЭСЭЭ ГАРАХГҮЙ БАЙХ ТОХИОЛДОЛ ЗѲНДѲѲ Л БАЙДАГ ЮМ ! ! ! БОЛОМЖООС ХЭТ ДАВСАН ЯМАРЧ УТГАГҮЙ САНСАРЫН АМЖИЛТ ХҮСЭЭД ХАРААГААД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ЗАРИМ НЬ ЭРҮҮЛ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЭ ТѲРѲХ ЮМ ! , АЛИВААД БОДИТОЙ ЭРҮҮЛ УХААНААР ХАНДАЖ ХЭЛЖ ЯРЬЖ БИЧИЖ БАЙХЫГ ХҮСЬЕ ? КОММЕНТЧДОО , БАЯРЛЛАА ! ! !

zochin [64.119.22.164] 2019-03-29 06:23:05

yag unen. yum sain suraad oligtoi togloxoosoo omno peediisen xeden batsaanuud l guildeed bna lee. xaa bna nogoo olborch uxex gej baigaa solongosuud... tednees icheech

Зочин [202.179.25.238] 2019-03-29 05:00:53

яаж гарахав дээ,төмсгөө даахгүй бие тоогоод том баасан хөгийн бацаанууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.