Маргааш холимог тулааны шилдэг тамирчин Б.Азжавхлан “Combate Americas”-д хүч үзнэ

М.Амаржаргал / Спорт

Манай улсын холимог тулааны шилдэг тамирчдын нэг Баатарын Азжавхлан маргааш АНУ-ын “Combate Americas” холбоонд хүч үзэхээр болжээ. Энэ жил 27 настай, “Ширэн бээлий” клубт харьяалагддаг Б.Азжавхлангийн хувьд өмнө нь Японы “Deep”, “Rizing” зэрэг холбоонд тулалдаж явсан туршлагатай. Чөлөөт бөх суурьтай тэрбээр энэ оны хоёрдугаар сараас АНУ-ыг зорьж, тэндээ бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.

image

61 кг-ийн жинд тулалддаг манай тамирчин холимог тулаанаар 3-3 гэсэн амжилттай яваа бол түүний өрсөлдөгч АНУ-ын тамирчин Алехандро Арредондо нь 4-3 гэсэн амжилттай явна. Тулааны тов саяхан гарч, Б.Азжавхланд жин хасах хугацаа бага байсан учраас энэ удаад 70 кг-ийн жинд тулалдахаар болжээ. “UFC”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Кэмбпелл МкЛарен “Combate Americas”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Б.Азжавхлан-Алехандро Арредондо нарын тулаан манай цагаар энэ сарын 30-ны өдөр Баасан гарагийн өглөө 10:00 цагт болно.

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:36:28

aLesVt http://pills2sale.com/ levitra nizagara

SBS ТУЛААН СУВГААР ГАРАХ УУ ? МЭДЭЖ БАЙГАА ХҮН БАЙНА УУ ? [66.181.160.96] 2019-03-29 13:21:08

ДАХИАД ГУРАВ ДАХЬ МОНГОЛ ЯЛАХ БОЛТУГАЙ ! АМЖИЛТ !

Erdenee [66.181.179.95] 2019-03-29 11:03:19

live hiih eswel shuud damjuulah link ni bnuu

Зочин [66.181.161.77] 2019-03-29 11:00:45

tv-r garax uu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.