Маргааш "Эх дэлхийн цаг" тохионо

Т.Хулан / Шинжлэх Ухаан

Уламжлал ёсоор "Эх дэлхийн цаг-2019” энэ сарын 30-ний бямба гарагт орон нутгийн цагаар үдшийн 20 цаг 30 минутад дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.

“Эх дэлхийн цаг” хөтөлбөрт Улаанбаатар хот энэ жил 10 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд "Эх дэлхийн цаг-Хуванцраас татгалзъя" уриатай оролцох юм. Энэ үеэр зохион байгуулагчид хүний үйл ажиллагаанаас үүдсэн орчны доройтлыг бууруулахад хувь хүний оролцоо чухал хэмээн хуванцраас татгалзаж, эх дэлхийнхээ төлөө нэгдэхийг уриална. Энэхүү хөтөлбөрт 2010 онд Улаанбаатар хот анх удаа нэгдэж байв.

Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр "Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байна. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог юм.

"Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай

Лаа асаах нь "Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл юм. Энэ нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.
60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдий бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг.

Хуванцраас болж жил бүр 1.1 сая далай, гол мөрний амьтад амиа алдаж байна.

Австрали дахь University of Queensland -ийн судалгааны багийн 1980 оноос хойш хийсэн судалгаанд онцолсноор далай тэнгис дэх яст мэлхийнүүд 25 жилийн өмнөхөөсөө2 дахин их хуванцар залгидаг болсныг олж тогтоожээ. НҮБ-ын мэдээлж байгаагаар, жил бүр нэг сая далай тэнгисийн шувууд болон тэнд амьдардаг 100.000 амьтад хуванцар идэжүрэгддэг байна. Түүнчлэн дэлхий дээр амьдарч байгаа шувуу болон загасны 80 хувийнх нь гэдсэнд маш жижиг хуванцар байгааг нотолжээ. Учир нь, хуванцар нь далайн давстай усанд ороод маш жижиг хэсгүүдэд хуваагддаг. Усаар дамжин амьтдын биед ордог байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:50:42

eV9Wmy http://pills2sale.com/ levitra nizagara

хххх [202.179.31.24] 2019-03-30 03:30:06

мөнгө угах ажлыг биз дээ баян-өлгийд тийм байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.