М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртлээ

Б.Гэрэлмаа / Спорт

Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д Г.Чойжилсүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар эхний тойргоос тэмцээнээ дуусгажээ.

Харин энэ өдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанууд болж, эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хүрэл медаль хүртлээ.

image

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.