Солонгос эмч нар уурхайчдад үзлэг хийнэ

П.Урнаа / Эрүүл мэнд

Энэ сарын 19-21-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК БНСУ-ын Дэгү хотын эмч нартай хамтран ажилчдаа эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна.

Үзлэгийг үйлдвэрийнхээ дэргэдэх “Эрдэнэт” эмнэлэг, сувиллын газарт зохион байгуулах аж. Дэгү хотын эмч нар мэдрэл, дотор, нөхөн сэргээх тусламж үйлчилгээ, ерөнхий мэс засал, арьс харшил, дүрс оношилгоо гэсэн зургаан чиглэлээр үзлэг хийнэ.

Үзлэгт хамрах ажилчдыг тухайн цехийн эмчийн хяналтад байдаг, онош тодруулах шаардлагатай, нарийн мэргэжлийн эмчийн тусламж хэрэгтэй гэсэн үзүүлэлтээр сонгох юм.

БНСУ-ын Дэгү хотын эрүүл мэндийн үзлэгийн баг нь мэргэжлээрээ 25-30 жил ажиллаж буй дадлага туршлагатай, нарийн мэргэжлийн эмч нараас бүрджээ.


Сэтгэгдэл

Монгол эмч [66.181.161.86] 2019-04-02 04:24:41

Монголд хүн үзэх эрхээ аваагүй байж хүн үзээд . Энэ Мэргэжлийн хяналтын нөхдүүд монгол эмч нараа л дээрэлхэж чадна.

Зочин [202.179.31.40] 2019-04-02 03:05:51

Монголд хүн үзэх эрх яаж авах уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.