Аутизмтай хүүхдийг зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Өнөөдөр дэлхийн “Аутизмын өдөр” тохиож байна. Үүнтэй холбогдуулан Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн төлөөлөл хамтран “Аутизмын өдөрлөг” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж байна. Дэлхийн даяар сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдийн тоо өсч байгаа ч учир шалтгааныг нь эрдэмтэд одоог хүртэл мэдэхгүй, судалсан хэвээр байгаа юм. Аутизм нь сэтгэцийн өвчин биш бөгөөд нийгмийн харилцаа, үгэн болон үгэн бус харилцааны алдагдалтай, давтагдмал зан үйлийн харилцан адилгүй илэрдэг тархины хөгжлийн нийлмэл эмгэг хэмээн судлаачид тодорхойлсон нь бий.

Өнөөдөр дэлхийн 68 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэсэн оноштой бөгөөд хөвгүүд охидоос өвчлөх магадлал дөрөв дахин их байдаг аж.

Аутизм нь цусны болон биохимийн гэх мэт ямар нэгэн шинжилгээгээр илэрдэггүй, цаг хугацааны явцад шинж тэмдгүүдээр нь танин мэддэг өвчин. Иймд Дэлхийн Аутизмыг таниулах өдөр буюу жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ныг НҮБ-аас Аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон олон нийтэд Аутизмыг таниулах зорилготойгоор санаачлан зохион байгуулж байжээ. Энэ өдөр аутизмыг ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх зорилготой сургалтын болон бусад төрлийн үйл ажиллагаанууд дэлхий даяар сарын турш зохион байгуулагддаг билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.