Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

П.Урнаа / Боловсрол

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 2-нд боллоо.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал Ж.Ариунболд 2018 онд хийж гүйцэтгэсэн тайлант ажлаа удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна. Мөн магадлан итгэмжлэлийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох санал хэлэлцүүлэн, ажлын албаны 2019 оны төсвийг батлуулжээ.

Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах талаар танилцуулга хийн санал солилцож, уг зөвлөлийг шинэчлэн баталлаа.

Түүнчлэн эрх зүйн хөтөлбөрийн мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай хуульчдын холбоотой хамтран хийхээр санал нэгдсэн албан бичиг, холбогдох баримтад үндэслэн хэлэлцэж, гишүүдийн саналаар шинэчлэн баталсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.