97 дугаар дунд сургуулийн өргөтгөл ашиглалтанд орлоо

М.Амаржаргал / Боловсрол

Баянзүрх дүүргийн IV дүгээр хороонд байрлах 97 дугаар сургуулийн 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл өнөөдөр ашиглалтанд орлоо. 2018 оны улсын төсөвт 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын 1.3 гаруй тэрбумын санхүүжилтийг шийдвэрлэн батлуулснаар гурван ээлжээр хичээллэдэг байсан сургууль хоёр ээлжтэй боллоо.

Улсдаа хамгийн томд тооцогдох 146 дугаар цэцэрлэгийн барилга, 97 дугаар сургуулийн өргөтгөл ийнхүү ашиглалтанд орсон бол Шавь цогцолбор болон Баянзүрх дүүргийн XIV хороонд хоёр цэцэрлэгтэй болох ажил үргэлжилж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг “Молор Констракшн” компани гүйцэтгэж, хугацаанаас нь өмнө хүлээлгэн өгчээ.


Сэтгэгдэл

zochin [103.80.210.64] 2019-04-03 08:03:19

arhangaigaas abch ireed shorond hiisen chin uhehee aldaa bsdee ene nohor

ж [124.158.79.173] 2019-04-03 06:40:37

Наад сургуулийн барилга чинь хугацаа нь дууссан ш дээ.Яагаад ийм их мөнгөөр хүний нүд хуурсан юм хийчээд рекламдаад байгаан. Ё.Баатарбилэг нь аягүй бол нээлт хийж тууз хайчлаа биз.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.