Орон сууцны нэгдүгээр давхрын баар, рестораны цагийн хязгаарыг 00:00 цаг болгов

Д.Тулга / Нийгэм

Иргэдийн ая тух, амгалан тайван байдлыг хангах зорилгоор орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаахаар тусгаж, тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудад зуны цагт буюу аялал жуулчлалын улиралд уртасгасан цагийн буюу одоогийн хэрэгжиж байгаа 04:00 цагийн хуваариар ажиллах боломж олгож, өвлийн цагийн хуваарийг богиносгосон байдлаар зохицуулахаар саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан НЗД-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 04:00 цагаар тогтоосон. Ийм тусгай зөвшөөрөлтэй 6,472 аж ахуйн нэгж нийслэлд байдаг бол нийтийн орон сууцны нэг болон суурийн давхарт 557 ресторан, баар, кафе ажиллаж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.

Зөвлөлийн гишүүд тухайн асуудлыг хэлэлцэж орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийн хязгаарыг өвөл, зуны улирлаас хамааралгүй 00:00 цагт хаах нь зөв гэж үзлээ.

Харин тусдаа бие даасан зориулалтын байртай болон орон сууцнаас бусад зориулалтын дагуу тоноглосон байранд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг дахин судалж, оруулж ирэхийг Ерөнхий менежерт даалгажээ.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

zochin [193.190.78.1] 2019-04-11 06:59:34

BUGDIIG NI HAASAN NI DEER. ORON SUUTSNII NEG DAVHARIIN ZAVAARSAN OLON BAR.KARAOKE TSENGEENII GAZRIIG NI HAASAN NI DEER SHD.... YUN 00.00 TSAG..

Lkhamaa [202.9.42.248] 2019-04-06 09:47:36

Орон сууцны зориулалтай байранд ажиллаж байгаа баао зоогийн газар,цайны газруудыг хаагаачээ.Яаж ч харсан эруул ахуй,ариун цэврийн шаардлага хангахгуй.Ойр орчмын айлууд маш хунд орчинд байна.Яжаж л хортон шавьж яаж ч хор цацсан улам ихсээд ..

Tuya [202.126.89.215] 2019-04-06 01:24:56

Орон сууцны барилгын 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг баар ресторан, үйлдвэрлэл, хоолны газруудыг хаах ёстой. Учир нь 1-рт оршин суугчид ялангуяа хүүхэд багачууд 21 цагаас хойш амрах ёстой. 2-рт тус барилга нь орон сууцны зориулалтай болохоос үйлдвэрлэл, үйлчилгээний барилга биш шүү. Дуу чимээ, үнэр танар, хөл хөдөлгөөн гэж үнэхээр хэцүү. Цаг хязгаарнүй байх үед байрныхаа хажуудахь баарны дуу чимээнд амарч чадахгүй нүүсэн шүү дээ.

Зочин [180.222.120.50] 2019-04-05 17:33:19

Овооштээ. Бат-үүл ..... 4 цаг болгосон байсан. Баарны эздийн орлого буух боловч архидалт, хулгай, дээрэм, бие үнэлэлт, хар тамхины хэрэглээ, хүн амины хэрэг болон бусад олон сөрөг үр нөлөө эрс багасана.

зочин [124.44.20.30] 2019-04-05 14:46:19

Орон сууцны байшин барилгуудад үйл ажиллгагаа явуулдаг баар, ресторан, нийтийн хоол, үйлчилгээний газруудыг үтэр түргэн хаагаач ээ, тэдгээр нь дуу чимээний бохирдол ихтэй бөгөөд оршин суугчдад маш их эрсдэлтэй, осолтой, аюултай шүү дээ.

Bat [202.9.42.246] 2019-04-05 13:40:28

Yasan 12 tsag ve 10 aas khoish baij bolokhgui. Khuukhed oroi 21 tsagaas khois untsan bailh yostoi.

Irgen [66.181.161.28] 2019-04-05 13:02:32

Batbold oron suutsnii 1 davhariin tsaini gazar.baarni gazruudiig bugdiig gargana gj bsan.Odoo gargah l heregtei.

Irgen [202.126.89.140] 2019-04-05 08:32:12

Mash zuw sanaa bna

Зочин [202.126.89.140] 2019-04-05 08:31:47

Zuw shiidwer

Иргэн [202.9.44.78] 2019-04-05 07:41:57

Хааьал таарна

Иргэн [202.21.101.254] 2019-04-05 05:57:02

00,00 цаг гэж байхаар бүгдийг нь хаасан нь дээр.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.