Маргаашнаас ихэнх нутгаар хур тунадас орно

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баянтүмэнд бага зэргийн цастай байна. Өнөөдөр Дорнодын өмнөд, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 м, зарим хугацаанд 24 м хүрч ширүүсч байна. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцгойлон анхааруулж байна.

6, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7,8-нд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.


Сэтгэгдэл

Иргэн [202.9.42.199] 2019-04-06 11:16:36

Төр засаг сайхан болхоор байгаль хангай хур хишгээ хайрлаж сайхан болдог гэж хөгшчүүл ярьдаг аргагүй үнэн юмаа

Зочин [66.181.160.57] 2019-04-06 11:34:30

Харин тиймээ. Олон жил олзлолдон булаалдлаа. Төрийн 3 өндөрлөг хамтын шийдвэрт хүрч байна гэдэг маш сайн хэрэг. Цаг сайхан болох нээ.

зоригтбаатар [203.91.115.40] 2019-04-06 10:23:56

Чингис хотод нойтон юм дусах нуу борооя юм уу цас ч юм уу


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.