ЗТХЯ-ны нэрээр залилан хийж байгааг анхаарууллаа

Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр тус яамны ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, мөнгө санхүүгээр хохироох, залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлж байна.
Иймд мөнгө, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулъя.
Тус яамнаас гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Сэтгэгдэл
f [202.9.43.180] 2019-04-07 10:57:14
Ядуугиин зовлонч их юмдааа ямарч аргаар хамаагүйл эх орноосооо дайжсан хүмүүүс
Dash [91.247.56.17] 2019-04-06 09:56:01
Zam Teeveriin Yamniihan Oorsdoo luivardaad baigaa geseen,,,Bie bie nee aldag hvmvvsd -Luivar bol yu ch bishee
зочин [64.119.17.241] 2019-04-06 04:34:08
Зарынх нь дагуу тэр луйварчдыг бариад хатуу арга хэмжээ ав.Хүмүүсийнхээ ухамсар тархи толгойтой ярихгүй бол АРДЧИЛАЛ гэж балайрч хүнээ байгаад гучаад жил боллоо жинхэнэ хорлон сүйтгэх ажиллагааг үнэхээр амжилттай хийлээ дээ манайд.