Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах нь Богд уулыг залгих санаархлын эхлэл үү

П.Урнаа / Шинжлэх Ухаан

-500 ГА ГАЗРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ГАРГАХААР ЮНЕСКОД ХАНДАНА-

Баячуудын замбараагүй төлөвлөлт бүхий хотхон болчихоод байгаа “Зайсангийн ам” уг нь Богдхан уулын дархан цаазат газарт харъяалагддаг нэгээхэн хэсэг нь. Гэвч хэдэн жилийн өмнөөс хэн дуртай нь, аль мөнгөтэй нь тансаг зэрэглэлийн хаус, хотхон барьж хуулийг гууль болгож ирсэн. Монголын хамгийн анхны дархан цаазат уул болох Богдхан суурьшлын бүс болгоод буй.

Хуулийг уландаа гишгэлж, дархан цаазат газрын хилийг хэдийн нэвтэрсэн шуналтнууд одоо Зайсангийн амыг тэр чигээр нь завшихыг санаархаж эхлээд байна. Тодруулбал, Зайсангийн аман дахь суурьшлын бүс мэт болсон газруудыг тусгай хамгаалалтаас гаргах тогтоолыг Засгийн газраас гаргасан. Түүнчлэн нийслэлийн Засаг даргад хариуцуулах саналыг гаргаад байгаа мэдээлэл байгаа юм.

Одоогийн байдлаар тусгай хамгаалалтаас гаргах газар нь 500 орчим га. ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст Богдхан уулын дархан цаазат газрын хэмжээг 41.6 мянган га хэмээн бүртгэсэн байдаг. Иймд дээрх хэмжээний газрыг тусгай хамгаалалтаас гаргахдаа ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл хүргүүлэх гэж буй юм байна.

Уг нь байгаль орчин тэр тусмаа тусгай хамгаалалттай газраа үхэн хатан хамгаалах, хайрлах, тэмцэх ёстой газар бол БОАЖЯ. Гэтэл БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр нь “Богдхан уул бол хамгийн анхны дархан цаазат уул. Тиймээс улсын тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгоно гэсэн асуудал байхгүйг албан ёсоор хэлье. Харин тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон Зайсан орчмыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Захирагчид хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тэмдэглэл гаргасан. Засгийн газрын тэмдэглэлийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гарган, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргасан” гэдэг тайлбарыг өгөөд сууж байна.

Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газраас гаргах асуудлын хүрээнд яг аль хэсэгт нь хэсэгчлэн цуцлалт хийх, мөн тус амны хамгаалалтын бүсийг тэлж орон сууц бариагүй хэсгийг тусгай хамгаалалтаас гаргахгүй байх бодлого зэрэг судалгааны ажил бүгд БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын тушаалаар хийгдэж буй. Зайсангийн амыг бүхэлд нь хамгаалалтаас гаргаж, дураар дургих эхлэл ийнхүү тавигдаж байна. Цаашлаад Богдхан уулыг тэр чигт нь тусгай хамгаалалтаас гаргах, тус уулыг доройтолд оруулах суурь тавигдаж эхэлж байна.

Зайсанг хамгаалалтаас гаргах асуудлын цаана олон эрх ашиг нуугдаж байгаагийн нэгээхэн хэсэг нь ийнхүү цухалзаж эхлэв. Хамгийн түрүүнд НИТХ-аас ийм санал оруулж ирж, тусгай хамгаалалтаас гаргачихаад Нийслэлийн засаг даргад хариуцуулж байгаа нь тун хачирхалтай. Хотын дарга С.Амарсайхан “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа Зайсангийн аманд 15 мянган м2 газрыг эзэмшилдээ авсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нилээдгүй цацагдаж, тухайн үедээ багагүй хэл ам дагуулж байв. Гэвч С.Амарсайхан дарга энэ талаар тайлбар хийхдээ “Бүх зүйл хуулийн дагуу болсон” гэсэн байдаг.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Туул голын бургасыг хядаж, байшин барьсан хэрээс хэтэрсэн эрх мэдэлтэн. Уг нь хуулиараа тусгай хамгаалалттай газарт гар хүрэх эрх мэдэлтэнд байх ёсгүй. Тусгай хамгаалалттай газарт зөвхөн тодорхой зориулалтаар байгаль орчинд ээлтэйгээр газар ашиглуулдаг. Ашиглуулахгүй ч байх эрх бий. Туулын бургасын хоёр га газрыг хайр найргүй хядсан хүмүүс ийнхүү Зайсангийн 500 га газрыг хувьчлах ажилдаа идэвхийлэн ороод явж байна.

Зайсангийн аман дахь суурьшлын бүс болсон талбай нь 400 орчим га байгаа аж. Үлдсэн 100 гаруй га газрыг хэрхэн наймаалцах, хэний эрх мэдэлд очих вэ гэдэг асуулт ард түмний хувьд эмгэнэл болж байхад дарга нарт том боломж, их мөнгө. Дархан цаазат Богдхан уулын Хамгаалалтын захиргаа гэх төрийн байгууллага бий. Тус газраас бид “Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах асуудалд ямар байр суурьтай байна, энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах” талаар тодруулахад, “Засгийн газраас тийм шийдвэр гаргасныг дуулаагүй байна. ” гэх хариулт өгч байх жишээтэй.

Дашрамд дуулгахад, одоо нүхт, Яармагаас эхлээд Богд уулыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгох бичиг баримтыг Засгийн газарт өргөн барьсан гэдэг мэдээлэл гараад байгаа нь бас эмгэнэлтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:44

Зайсан толгой [203.217.139.225] 2019-04-15 08:02:26

бүх хулгай хуулийн дагуу явагдаж байгаа, Монголыг цөлмөх, Монголчуудыг элгээр нь хэвтүүлэх, энэ үндэстнийг сүүлчийн замд нь үдэх бас л хуулийн дагуу явагдаж байгаа гэж эд нар хэлж байгаа ...., олон түмэн Монголчуудаа бодоорой ... оройтойгүй дээр нь бодоорой

Зочин [202.5.198.16] 2019-04-15 04:20:10

зайсан бол өнгөрсөн үе дараагийн шинэ сонирхолтой тавтай амьдрах суурьшил бүс зөндөө гөрч ирж байхад тэдэнтэй зууралдах сонин биш. Суръеэгийн эмнэлэг, засан хүмүүжүүлэх газар гээд хэцүү газрууд байсан шүү дээ. зайсангийнхан удахгүй дайжих болно. Дархан цаазат газар сүйтгэж хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлдэг хар амиа хичээгчид болимоор юм төр зогсоомоор байна аа

Цацрал [66.181.178.44] 2019-04-14 05:18:20

Хотын даргыг хаяа нүүрийн баясгалантай инээж байхыг нь харахгүй нь ээ. Нэг л хүйтэн царайтай өрөнд баригдсан луухаан шиг. Имиджгүй амьтан. түргэн болиосой. Сонгууль болтол 1 жил түргэн идэж уухыг л бодож байгаа даа.

бямбаа [66.181.178.44] 2019-04-14 05:14:14

Хотын дарга Хонгилын Хонгилдоон

Даваажаргал [66.181.178.44] 2019-04-14 05:12:18

Зайсан толгойг нураасан хүн хэзээ ч сайнаа үзэхгүй. Таарсан ч хотын дарга болдоо. Оюунхорол Барсболд гэсэн луйварчидтай тооцоо бодох цаг ирнэ ээ..Хаан уул нэг өдөр шилгээхээ мэдэх байлгүй. Хотын даргыг үтэр түргэн зайлуул. Энэ их балайтна. Оюунэрдэнэ Батзандан нар минь шалгаж зохицуулаач.

Зочин [103.229.121.41] 2019-04-14 01:02:07

Хэнд хэрэгтэй юмб!! Бvтнээр нь гаргаач дээ!! Олигтой хамгаалж ч чадахгvй хэвтэж юун дархан газар энтэр бэ!

zochin [66.181.187.197] 2019-04-13 00:58:42

Хануулыг буюу Богд уулыг тусгай хамгаалалтаас гаргавал модыг нь унагааж, газрыг нь тэгшилж байгаад л хэдэн сарайсан барилга баригдана. Харин экологийн хувьд жинхэнэ аюул нүүрлэнэ. Туул гол байхгүй болж, УБ шороондоо дарагдаж элсэн цол болно. Үүнийг хийх гээд байгаа хүний гар нь татаж хөл нь явахаа болиосой...

Зочин [182.160.38.177] 2019-04-12 04:03:05

Батзандан Оюун -Эрдэнэ... нарын 5 гишүүн минээ !!! Дархан цаазат Богд хаан уулыг минь аварч өгөөч ..... өөр хэнд ч хэлээд нэмэргүй та 5 л зөв дуугарна санаа тавина бусад нь чонотой нийлсэн дээ

HALH MONGOL [66.181.161.58] 2019-04-11 11:21:20

BOGD HAN UUL BOL ANHNII DARHAN TSAAZAT TUUHT HAIRHAN.BIRD SHUNALTNUUD BUU DAVAR!!! IH GOVIIN DARHAN TSAAZAT GAZAR NOYON UUL GD L.BIRDUUDEE TA NAR BAIGALI EH DELHIIG BUTEEJ CHADAH UU.HEDEN SAYA JILIIN BUTEEL!!! OORSDOO TER BUTEELIIN NEG HESEG GEDGEE MEDEHGUI BNA UU!!! TA NARIIN SHORON SHIG AMBAARUUD USREED L 100 JIL BOLOOD NURNA!!! UUL US AMID ORSHINOL ENERGI GEJ MEDEH UU.ECO SISTEM!!! MONGOL HUN UUL USAA SUITGEJ HAIRHAN UULANDAA AMIDARCH BSAN TUUH BAIHGUI.CHINGIS HAANII IH ZASAG HUULID BAIGALAA HAMGAALSAN BAIDAG...ERLIIZUUD L IIM YUM HIINE.BIRDUUD OORSDOO UR UDMAARAA HEDEN UYEREE HARAAGDAH BOLNOO!!!!!! ERLIIZUUD BUU DAVAR!!!!

Зочин [202.9.43.110] 2019-04-12 15:55:41

Кириллээр бичвэл уншигдах нь дээр дээ

Зочин [103.229.121.118] 2019-04-11 10:54:01

ЗАЙСАНД ГАМИНГЫН УХСАН ШУУДУУ ХААНА БАЙСАН ЮМ БЭ

Уншигч [202.126.89.113] 2019-04-11 10:03:54

Хуулль зөрчиж үл хөдлөх хөрөнгө барьсан хууль бус гэдгийг мэдсээр байж худалдан авсан нөхдүүд УИХ д хууль батлана гээд шир царайлаад сууж. байгаа ш дээ

Зэрлэг онгон газар биш болсон. Амралтын бүс болго. [202.131.228.118] 2019-04-11 09:35:41

Богд ууланд дээр үеийнх шиг буг согоо, зэрлэг амьтад ҮЛДСЭН юм уу? Зэрлэг амьтад ХЭВИЙН ОРШИХ орчин үлдсэн юм уу? Эргэн тойронд машин зам, хотхонууд, төмөр зам, амралтын газрууд, нисэх буудал, хүмүүс байхад чинь юун ЗЭРЛЭГ байгаль байхав дээ. Иймд Богд уулыг "дархан цаазат" гэдэг цол гуншингаас нь САЛГАЖ жирийн л нэг "нийтийн өдөр тутмын амралтын парк" болгочихождээ. Тэгээд боллоо. Байгал орчны яам толгой өвдөх ЗҮЙЛГҮЙ болж, хотын иргэд ч санаа амар Богд уулруугаа гарна биз. Харин ХОТЫН ЗАХИРГАА паркийг замжуулж, амралтын объектууд барьж, амрах орчныг бүрдүүлэх ЁСТОЙ.

Зочин [203.169.49.116] 2019-04-11 09:12:53

Дараа нь Богд уулаа үлдсэн амуудтай нь нэгэнт сууршлын бүс болгохоос гээд шийд гарагх гэж байгааа юу?

Хотын иргэн [122.201.19.99] 2019-04-11 08:09:00

Хотоо хайрладаггүй хотын даргатай, ханаж цаддаггүй шуналтан даргатай нийслэлчүүд бид хичнээн хэл ам хийгээд байхад өмнөөс хуулийн дагуу гээд гөлийчөөд гүрийгээд байгаа энэ увайгүй этгээдийг огцруулаад дархан цаазат газар сүйтгэсний төлбөр, нөхөн сэргээлт хийлгэх гээд хариуцлага тооцож төр төмөр нүүрээ харуулах болсон юманд хэмжээ гэж байдгийг харуулья

зочин [64.119.18.53] 2019-04-11 07:58:31

Тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй хууль зөрчөөд барьсан барилгыг мэдсээр байж худалдан авсан нөхөд үнэхээр амьдармаар байгаа бол өндөр татвар төлж амьдар үгүй бол байшингаа нураалгаж байгалийг нөхөн сэргээж хуучин байдалд нь оруул өөр яриа байж болохгүй.Анх хэн зөвшөөрөл өгсөн хэн зөрчиж барилга барьсан бүгд эзэнтэй хариуцлага тооц төр төмөр нүүрээ харуул.

зочин [203.217.138.1] 2019-04-11 07:00:19

Урд өмнөх засаг төрийн хомхой ноёдын балгийг одоогийн төр засаг арилгах хэрэгтэй байна шүү дээ, Иймийн тулд тэнд баригдсан барилгуудыг нураах ёстой

Зочин [150.129.142.98] 2019-04-11 06:58:22

гэр хорооллыг нүүлгэнэ гэхийн оронд хамгийн түрүүнд хуули зөрчиж байгал сүйдэлсэн наад хэддээ хариуцлага тооцож байшингуудаа нүүлгэхийг шаардахгүй юу. тэр хавийн газрыг цэвэрлэж нөхөн сэргээлгэх хэрэгтэй. хуули үйлчилдэг улс мөн юмуу биш юму

Зочин [84.1.165.80] 2019-04-11 06:40:42

ЗАЙСАН толгойг ингэж таллаад нураачихдаг бас л том толгой бүдүүн зүрх шүү

Зочин [150.129.142.98] 2019-04-11 04:55:56

гэр хорооллыг барилгажуулахгүй байж хотын агаарыг цэвэрлэдэг ногоон бүсийг устгах гээд бдаг н хотын агаарыг муутгаж хүмүүсийг хордуулах гэсэн хорон бодлого шиг. хаанахын ямар хүмүүс ийм хотын утааг арилгах н битгий хэл бүр нэмээд илүү муутгах хорон санаа гаргаад бнаа. хүмүүсийг угаартуулж алах гэсэн санаатай хүнээс л ийм санаа гарах байх

Зочин [202.126.89.152] 2019-04-11 03:47:54

Улс төрийн зорилготой 60 тэр бум МАНАН захиалгат Амарсайхныг харлуулах гэсэн ээлжит гүтгэлэг. Тэр Зайсанд Ганц Амарсайхаы барьсан барилга байгаа юу. Хуцлаа л байна. MCS,АПУ,Магнай треид Гүнбалай Хамар Ганболд, Эрэл Эрдэнэбат Ми Энхболд Мантууш Өнөрболор гэх зэрэг нь ариун явдалтнууд уу

Zochin [59.153.115.188] 2019-04-11 05:37:55

Bitgii huts ah ni bariad biz dee

Zochin [202.9.43.130] 2019-04-11 03:46:11

Amarsaihan Nalaihin gazarig bas duusgaj bn Yasan hanadaggui shunal ve

Засгийн газар асуудлыг шийдэх ёстой юм биш үү??? [202.131.228.118] 2019-04-11 03:38:35

"НИЙГМИЙН ШУДРАГА ЁС" гэсэн философийн ойлголт байдаг. Үүнийг юү гэж ойлгох вэ, Засгийн газар аа? Энэ талаар Засгийн газрын гишүүдэд ямар нэг ойлголт байна уу? Эсхүл ХООСОН ТОЛГОЙ оргиод ажлаа хийгээд л явна уу? Засгийн газар одоо Зайсан толгойг авч үлдэх эсэхийг шийдэх цаг болждээ. "Дархан цаазтай" газрын асуудлыг ЗАСГИЙН ГАЗАР л шийддэг биздээ? Эсхүл хотын захиргаа шийддэг болчихсон юм уу?

Зочин [66.181.177.22] 2019-04-11 03:14:46

МОНГОЛЧУУД ХОЁР ДАВХРАГТ ЭРГЭЛТГҮЙ ОРЛООДОО . ДЭЭДСҮҮД ГЭСЭН ХЭТ ЦӨӨНХ НЬ ХУУЛЬ ЦААЦЫГ ХҮССЭНЭЭРЭЭ ӨӨРСӨДДӨӨ АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨӨД Л .

зочин [66.181.161.73] 2019-04-11 03:04:10

богд уулаа аварах хүн амьтан байна уу бульдозроор түрээд цэвэрлэе авилгачдад сургамж болог

Зочин [194.228.76.162] 2019-04-12 06:52:09

Энэ өндөр барилгыг зайлуулж Зайсан уулыг хуучин хэвд нь сэргээх зарлигийг ЮНЕСКО гаргах болтугай.

зочин [202.179.8.210] 2019-04-11 02:58:27

эмгэнэл гээд юу яриад байгаа юм.Харж сууснаас эдэлж хэрэглэж байх нь хэрэгтэй биз дээ.Одоо нэгэнт суурьшлийн бүс болон хөгжиж байгаа газрыг яах ёстой болж байна.унаган төрхөнд нь оруулж байна гээд нурааж хаях юм уу

Зочин [103.57.94.16] 2019-04-11 04:12:07

Дархан цаазтай ууланд, ундны усныхаа эхийг бузартуулж хөгжинө гэж байхуу, нүүлгэх биз. 87 онд билүү нүүлгэж байсан. Тухайн үеийн хамгийн элит хэсгийнхэн их, бага тэнгэр, залаат, зүүн богины аманд зусдаг байсан. Зусландаа, бүр автобусанд монголоор ярьдаг хүн бараг байгаагүй, Цөөхөн айл, цэвэрхэн зусдаг байсан. Богины ам, зайсан, хүрхрээгийн аманд арай борчууд нь. Нүү гээд ганц хавар нүүлгэж байсан шүү. Кап. нийгэмд орсон юм чинь халаастай нь яриад өндөр татвартай болгоход ганц жилд хоосрох байх.

зочин [66.181.161.73] 2019-04-11 03:01:24

дархан цаазат газар яахаараа байшин барьдаг юм бэ авилгачидыг барих хэрэгтэй

Gh [223.104.3.44] 2019-04-11 02:31:54

Nemj yu ch buu bariul !!!!! Ger horolol oo gazart oruulj shine horolol bari Shuteen bolson uul usnaas hol uur baigaarai hilegnene !!!! Ayultai shuu !!!!!

Zaisan [150.129.140.85] 2019-04-11 02:16:09

Hamgaalaltaas garval amar l biz dee durtai ni ochij durtai gashaagaa shaahad

Зочин [202.126.89.214] 2019-04-11 01:51:20

Tusgai hamgaaltaas gargah estoi odoo ymar ymnihan tusgai hamgaalt bh be

мөнх [182.160.38.136] 2019-04-11 01:48:28

яг эрх мэдэлтэн зальтай этгээдүүдийн башир арга явж байна, үүний араас гол ус, ойн зах, дотор зөвшөөрөлгүй барьсан гээд хууль бус бүх юм зөвшөөрөлтэй болно.Mан-ы үед л ийм юмыг санаачлана.

Зочин [103.57.94.16] 2019-04-11 01:42:50

Тусгай хамгаалалтаас гаргаж болохгүй, хэрвээ тийм юм баталбал дараагийн гишүүд тэрийг нь цуцлаж тусгай бүсэд амьдардаг хүмүүсээс тусгай татвар авдаг болгуулах гээд хэнд ч хэрэггүй юманд цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэхнээ.

Суурьшлын бүс байсан [64.119.16.63] 2019-04-11 01:38:33

Хүмүүсийн илүү мэддэг нь Зайсангийн ам болохоор хэл амтай юм Зайсангийн ам Богд уулын амнууд дотроос аль социализмын үеэс л суурьшлын бүс байсан. Амны эцэст Сүрьеэгийн эмнэлэг одоо Элэгний өвчний сувилал, ажилчдынх нь орон сууцнууд, нам даралтын том зуух бий, Амны эхэнд, Зайсангийн автобусны буудлын эцэст Халдвартын эмнэлэг одоо Хорих газар , Хүүхдийн халдвартын эмнэлэг мөн тэдгээрийн ажилчид болон үр удам нь амьдардаг том гэр хороолол бий. 10 гаруй жилийн өмнөөс гэр хорооллынхон барилгынханд газраа зарж, нилээд нь барьсан хороолол, хотхонд нь орсон. Мөн УБ-ын хорт агаараас зүгтсан нялх балчир хүүхдүүдтэй болон бие муутай хөгшидтэй айлууд тэр хорооллуудад орж амьдарч буй. Тиймээс Зайсангийн аманд зөвхөн баячууд л амьдардаг гэдэг нь ташаа ойлголт Харин Нүхтийн аманд Гацууртын Чинбат, Гүндалай гэх жинхэнэ баячууд амьдардаг, заримынх нь хауснуудад хулгайчид орсон гэж хэвлэлээр гарсан. Бүр том олигархууд нь Хүрхрээ, Залаат, Бага тэнгэр зэрэг амуудыг ганцаараа эзэмшиж буй.

zochin [182.160.2.166] 2019-04-11 01:35:59

Tusgai hamgaalaltaas gargah niigem e\z-n zorilgoo todorhoi tailbarla.Barag sayhandaa Uuliin am bolgonoos gol gorhi undardag baisan.Skay resortiig baiguulsnaas bolj Hurhreegiin amnii ih ustai shuugin ursdag gol shirgesen bilee.Zuvhun ene goliin unelgeeg ard tumen ta naraas neheh erhtei shuu.

зочин [59.153.114.15] 2019-04-11 01:30:54

Энэ уулын ам болгонд бгаа ийм газруудыг сууришилын бүс гээд нэрлэчихсэн юм бол үүнийг юугын хамгаалах гээд байдаг юм.ой мод ус,гол, горхи хамгаалах шаардлагагүй болчихоод бгаа юм биш үү.туулын бургас усын юу ч үгүй хийчихээд, туул голын урсах ай сав дотор ни шороогоор дүүргэж гол урсах битгий хэл гол байхгүй болтол газартайн тэгшлэж бгааг хамгаалалт гэх үү.анханаасаа эмх цэгц байхгүй бол адаг сүүлдээ дур зоргоороо аашилж хуули битгий хэл дэлхийд захирагдахгүй болсоон улс орон шиг харагдаж бна.

Зочин [202.179.24.151] 2019-04-11 01:26:16

Хотыг МАН авахаар нэг иймэрхүү. Нуль дээрэм. Ард түмний төлөө биш өөрсдийнхөө л төлөө.

Зочин [202.126.89.237] 2019-04-11 01:11:41

Тусгай хамгаалалтаас гаргах биш газрын татварыг нь сайн нэмээд ог.тэгэхгуй юм бол удахгуй туулын бургасаа огтолдог шиг ой модоо огтлоод байшин барьцгаах байлгуй

Зочин [103.57.94.16] 2019-04-11 01:38:11

Яг үнэн. Тусгай хамгаалалтай бүсэд жуулчны зориулалттай байр саванд амьдарч байгаа юм чинь татварыг тултал нь авах л хэрэгтэй. Эд нар биш юмаа гэхэд дараагийнх нь хүмүүс учрыг нь олох байхаа. Улсын нийслэл байж хүн амарч зугаалах хашааны талбай ч үлдээхгүй шинжтэй, цэцэрлэгт хүрээлэн гэсэн улаан шороо эргэсэн газраа тэр чигт нь зогсоол болгоод багтаж шингэхгүй төмөр хүлгүүдээ тавих хэрэгтэй. балиар хашаануудыг бүгдийг нь авмаар юм, хашаа хорооных нь буланд золбин нохой үүрлэсэн хаашаа ч хот болчивдоо хот маань

Мэдээ уншигч [66.181.161.53] 2019-04-11 00:49:30

Тусгай хамгаалалтаас гаргах биш харин ч зайсангийн аманд амьдарсныхан төлөө өндөр хэмжээний татвар авах хууль гаргах хэрэгтэй. Угаасаа олон улсын жишиг нь тийм.

Зочин [66.181.186.163] 2019-04-11 00:43:23

ЗАЙСАН ТОЛГОЙ ТҮҮХЭЭС АРЧИГДВАА ИНГЭЭД

Зочин [202.179.24.57] 2019-04-11 00:39:10

Зайсангийн ус нь худгаас авдаг бөгөөд бохирын цооног хамгаалалтгүй болж бохирдож байна. Үер, галын эрсдэл ихтэй, удахгүй баячууд амьдрах боломжгүй, халдвартын тасаг болох магадлал өндөртэй орчин үүссэн шүү дээ

Зочин [64.119.18.104] 2019-04-11 00:35:07

ХОМХОЙ ирээд ХОТ манайх - хотонд ороод ХОНЬ манайх ...


47 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
47 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.