“ХАР НҮХ”-ний зургийг анх удаа дэлхий нийтэд танилцууллаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Европын өмнөд одон орны судалгааны төвийн эрдэмтэд М87 галактикийн төвд буй хар нүүхний анхны зургуудыг олон нийтэд дэлгэлээ. Тодруулбал Event Horizon Telescope төслийн эрдэмтэд “хар нүх” хэмээх сансрын биетийн гэрэл зургийг анх удаа буулгасан нь энэ.

ЕHT төсөл нь дэлхий даяар байрлах олон телескоп дурангуудын хүчийг нэгтгэн манай нарны аймгийг багтаадаг Сүүн зам галактикийн цөмд орших супер масстай, дэлхийгээс 53 сая гэрлийн жилийн зайд байх хар нүхний зургийг авч чадсан байна.

Event Horizon Telescope төсөлд дэлхий даяарх найман одон орны ажиглалтын төв багтдаг бөгөөд эдгээр нь нийлээд 10 мянган километр диаметртэй нэг дуран авиа мэт ажилладаг юм байна. ингэснээрээ хүлээн авч буй зурагны өгөгдөл, нарийвчлалын түвшнийг ихээхэн нэмэгдүүлж байгаа гэнэ.

Хар нүхний зургийг авахын тулд дэлхий даяар орших радио телескопуудын долгионыг нэгтгэн мэдээллүүдийг цуглуулж, супер компьютерийн хүчээр олон сарын турш боловсруулан гаргасан юм байна. Дээрх мэдээллүүдийг нэг бүрчлэн тооцвол томоохон ачааны машины тэвш дүүрэн диск болох их хэмжээний мэдээлэл байсан тул хөрөнгө мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр их шаардсан аж.

In a landmark breakthrough, scientists have revealed the first-ever photo of a black hole pic.twitter.com/EbWe5EYiGH

— Reuters Top News (@Reuters) April 11, 2019

Энэ төслийг санааг анх 1993 онд Профессор Факл гэх эрдэмтэн өөрийн докторын ажилдаа санаачилж байсан юм бөгөөд уг зураг физикийн шинжлэх ухааны томъёонууд, манай галактикийн гарал үүслийн тайлбарууд ямар ч алдаагүй бөгөөд Альберт Эйнштейний зөв байсан гэдгийг батлан харууллаа хэмээн судлаачид цохон тэмдэглэжээ.

ХАР НҮХ гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг математикт тодорхойлсон гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Өөрөөр хэлбэл, тухайн хаяанд хүрсэн бүх гэрлийг сорж юу ч ойлгуулдаггүй ба яг л термодинамикийн төгс хар биет шиг байдаг. Огторгуйн квант орны онолоор үзэгдлийн хаяанаас тодорхой хязгаартай температур бүхий хар биет шиг цацраг туяа ялгардаг. Тухайн температур нь хар нүхний температуртай урвуу хамааралтай байдаг нь оддын бөөгнөрөл бүхий хар нүхийг энэ цацраг туяагаар ажиглахад төвөгтэй болгодог. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна хэмээн википедиа тайлбарлажээ.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.21.108.234] 2019-04-12 04:24:37

ЭЙНШТЕЙН ГЭДЭГ ХҮН МӨН ҮҮ.ХИЧНЭЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОДООГИЙНХ ШИГ ИЙМ КОМПЮТЕР, ДУРАН АВАЙ УТАС ЭНЭЭ ТЭРЭЭ БАЙГААГҮЙ ҮЕД ЯАЖ БАТАЛГААТАЙ ОНОЛ ГАРГАДАГ БАЙНА АА. ЁСТОЙ ГАЙХАМШИГ ГЭДЭГ ЭНЭ ҮҮ, ЭСВЭЛ ИД ШИД ҮҮ. НЭГ ХҮНИЙ ТОЛГОЙГООР ХИЙСЭН ЗҮЙЛИЙГ ОДОО ДЭЛХИЙН БҮХ ӨНЦӨГ БУЛАН БҮР ДЭХ ХАМГИЙН ШИЛДЭГ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД НИЙЛЭЭД САЯ НЭГ БАТАЛЖ БАЙХ...

тэнгэр [202.126.89.72] 2019-04-11 15:15:01

огторгуй онол монголчууд бидэнд байдаг. үүнийг цаг болоогүй учир хүн төрөлхтөнөөс нуусан юм..одоо энэ онолыг хүн төрөлхтөнд гаргаж өгч хүн төрөлхтөн зовлонгоос гарч, цааш амьдрах учир юм . одоо хүн төрөлхтөн бид хөрөнгийн ухааны урианы мөн чанар дээр тулгуурласан онол дээр амьдарч байна. цаашид бид огторгуй нь онол буюу оюун ухааны онол дээр оршин тогтнох учиртай юм . энэ онолыг манай хаад хүн төрөлхтөнөөс нууж , монголчууд бид үлдээсэн. үүнийг жинхэнэ нууц товчоо гэдэг.

Зочин [66.181.183.149] 2019-04-11 13:48:27

Hend hamaatain 55.ooo.ooo gerliin jiliin zaid bgaa ym ternii orond 570 avch unahaa l bodii hetses

Зочин [103.57.92.161] 2019-04-11 10:07:15

Бүх зүйл эхлэл төгсгөлтэй бөлгөө. Бидний галактик, нарны аймгийг хэзээ сорох вэ? 56 сая жилийн дараа юу? Нар маань дөхчихсөн байх уу

Байгал далай [202.9.43.125] 2019-04-11 10:02:13

Энгийн бидний сэтгэшгүйг давж сэтгэдэг суут ухаантнуудын хүчээр л хүн төрөлтөн урагшалх юм даа. Үнэхээр гайхалтай, сонирхолтой, бас айдас хүрмээр . . . Баярлалаа!

Зочин [64.119.17.32] 2019-04-11 04:45:09

uuniig fizikchid l gadarlah tudii baih daa

Зочин [118.169.43.187] 2019-04-11 05:11:35

Физикчид угаасаа агуу л да, агуу сэтгэдэг. Тэдний нээлтүүд л дэдхийг хөгжүүлдэг гэдэг. ШУ нь технологийн дэвшилүүдийг бий болгодог, түүнийг дагаад дэлхийн эдийн засаг өсдөг, нийгэм хүний амьдрал сайжирдаг. Жнь,физикчид хагас дамжуулагчийг, автматчлал, програмчлал үүссэн, үүн дээр сууриалсан техонологийн компанууд google apple fb гэх мэт үүсч дэлхийн эдийн засаг хөгжсөн, цаашлаад нийгэм хүний амьдрал их үсрэлт хөгжилт бий болсоор байна Байна гэж times сэтгүүлд бичсэн бна лэ.

Зочин [64.119.17.32] 2019-04-11 04:43:39

3 dah ertonts n b.hoo

Эрдэнэтовч [66.181.161.15] 2019-04-11 04:38:32

Энд хүн байна уу, алга юм шиг байна. Бүгд л жижигхэн толгойтой бүтэлгүй яндартангуудын явцгүй хэрүүлүүд дээр л анхаарлха хандуулах юм даа.

Байгал далай [202.9.43.125] 2019-04-11 10:08:45

Тиймээ, ийм өчүүхэн бөөмөн тархитай, өлөн бөөсөн амьдралтай бирдүүдээр толгойгоо мэдүүлсэн БИД өөрснөө хүн биш амьтад л болж дээ. Ламд гүрээгээ соруулж, намд тархиа базуулсан монголчуудад юун тэр сансарын хар нүх, од эрхэс, нар сар . . . . Бид улмаа өчүүхэн болж, амьтны төрхийг олсоор . . .

Эрдэнэтовч [66.181.161.15] 2019-04-11 04:36:03

Ертөнц хийгээд оршин тогтнохын их хуулийг бид үл мэдсээр бас одсоор л. Гэхдээ энэ биений амьдралаас холдон явахдаа дээрх тогтолцоог олж мэдэхээр явдаг эсэхийг би таашгүй.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.