NATURE: “Лусоны хүн” буюу Филиппинд хүний шинэ төрлийг нээжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Филиппиний их сургуулийн археологчид өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй байсан хүний төрлийн үлдэгдлийг Филиппиний арлуудаас олсон тухай Nature сэтгүүл мэдээллээ. Эрдэмтдийн мэдээлснээр тэд Филиппиний арлуудын хамгийн томд тооцогддог Лусон арлын Кальяо агуйгаас дээрх олдворыг олсон байна.

Энэ агуй Филиппиний Кагаян мужийн нийслэл Тугегарао хотоос зүүн хойд зүгт 24 км зайд оршдог бөгөөд газар доогуур долоон хонгилтой, хонгил тус бүрээр нарны гэрэл нэвтэрч орохоор нүхтэй байжээ. Энэхүү агуйгаас олдсон олдвор нь орчин үеийн хүнд байх дэвшилтэт болон парантроп зэрэг төрөлд байх болхи хэв шинжүүдийн холимог шинжүүдийг өөртөө агуулсан байсан гэнэ. Олдвор нь өмнө нь шинжлэх ухаанд танигдсан хүний төрлүүдээс нэгэнтэй нь ч адилгүй байсан бөгөөд 50 мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан хэмээн таамаглаж буй энэ төрөлтнийг эрдэмтэд олдвор олдсон арлын нэрээр Homo luzonensis гэж нэрлэжээ.

image

Эрдэмтэд олдвороос ДНК ялгаж авах оролдлогыг нэг бус удаа хийсэн ч одоогоор хараахан амжилтанд хүрээгүй байгаа гэнэ. “Сүүн тэжээлтний биеийн хэмжээг шүднийх нь хэмжээнээс мэдэх боломжтой байх нь олонтаа. Тиймээс бид Homo luzonensis-ийг биеэр жижиг хүмүүс байсан байх хэмээн таамаглаж байгаа. Хэр хэмжээтэй гэдгийг бид хараахан мэдэхгүй. Араг ясны бусад хэсгүүдийг олох хэрэгтэй. Тэдгээрийг олсноор энэ хүний биеийн хэмжээг нарийн тогтоох боломжтой” гэж эрдэмтдийн багийн гишүүн Пипер ярьсан байна.

Мөн “Лусоны хүн” хэрхэн энэ арал дээр хэрхэн ирсэн, мөхөж устсан хүмүүсийн ямар төрлүүд энэ хүний ойрын төрөл байж болох талаар судлах шаардлагатай байгааг ч мөн онцолжээ.

Энд дуулгахад, өнгөрсөн онд Лусон арлаас чулуун зэвсэг, чулуун зэвсгийн ул мөр бүхий хисрний яс олсон талаар эрдэмтэд мэдээлж байлаа. Тэдгээрийн насжилтыг ойролцоогоор 700 мянган жил гэж тогтоож байсан бөгөөд үүнээс өмнө арал дээрх эртний уугуул суугчид нь 67 мянган жилийн өмнө Кальяо агуйд суурьшсан хүмүүс гэж тооцож байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

nature [118.169.43.187] 2019-04-11 23:48:13

Мэдээ.мн залуус мундаг байна Nature Аас мэдээ бэлдэж байна, маш сайн. Энэ сэтгүүлд л ШУ ий нээлтүүд хэвлэгддэг, ШУ ий оргил болсон сэтгүүл. Бусад сэтгүүлд итгэхэд бэрх

Зочин [92.40.249.206] 2019-04-11 14:22:05

Бөгжний эзэн киноны жинхэнэ баатрууд байлтай гэмээр.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.