6 жил 10 сар Эквадорыг “залхаасан” Ассанж баривчлагдлаа 

Д.Тулга / Гадаад мэдээ

2006 оноос хойш маш нууц материалуудыг янз бүрийн мэдээлэгчдээсээ авч, нийтлэх болсноороо алдаршсан Викиликс цахим хуудсын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж дөрөвдүгээр сарын 11-нд баривчлагдлаа.

Би-Би-Си агентлагийн мэдээлснээр Эквадор улс түүний улс төрийн орогнолыг цуцлах шийдвэр гаргасны дараа Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Ассанжийг баривчилсан байна. Ийнхүү баривчлах болсны нэг шалтгаан нь АНУ түүнийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргасантай холбоотой гэнэ. Хэрэв энэ үнэн байж, Ассанжийг АНУ руу шилжүүлвэл түүнийг тэнд 35 хүртэлх жилээр хорьж болзошгүй байгаа юм.

WikiLeaks цахим хуудсыг үндэслэгч Ассанж Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосон 2012 оноос эхлэн Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдрах болсон. Тухайн үед Жулиан Ассанж хүчингийн хэрэгт холбогдон, Швед рүү шилжүүлэх тухай хэргийн шийдийг хүлээн, Британид гэрийн хорионд байсан юм. Улмаар Эквадор улс түүнд улс төрийн орогнол олгосноор Ассанж Эквадорын элчин сайдын яаманд амьдрах болсон бөгөөд элчин сайдын яамны нутаг дэвсгэрээс гарах л юм бол түүнийг баривчилна гэж Британийн эрх баригчид мэдэгдэж байсан тул Ассанж элчин сайдын яамыг орхин гарч чадалгүй долоон жил болсон юм.


Эх сурвалжийн мэдээлснээр, 2012 онд өгсөн тэрхүү баривчлах зөвшөөрлөөр өчигдөр Ассанжийг баривчилсан гэнэ. Харин Ассанжийн өмгөөлөгч АНУ-аас түүнийг шилжүүлэх хүсэлт ирсэн гэсэн мэдэгдэл гаргажээ. Өмнө нь Ассанж нууц материалуудыг нийтлэсэнтэй холбоотойгоор АНУ түүнийг буруутгаж болзошгүй тул АНУ руу шилжүүлэхээс эмээж байгаа талаар мэдэгдэж байлаа. Гэхдээ Ассанжийг баривчлагдсны дараа түүнийг баривчлах зөвшөөрөл өгсөн эсэх талаар АНУ ямар нэг байдлаар мэдэгдэл хийгээгүй юм.

Нөгөө талаас Эквадорын элчин сайдын яамныхан ч түүнээс “залхсаны” улмаас орогнолыг цуцалсан гэж хэлж болохоор байна. Тодруулбал, Эквадорын ерөнхийлөгчөөр Ленин Морено сонгогдсноос хойш Эквадор болон Ассанжийн харилцаа эрс муудсан юм. Шинэ ерөнхийлөгч Ассанжийг “Эквадорын ташаан дахь буглаа” хэмээн нэрлэсний дээр Ассанж элчин сайдын яаманд мөнхөд байх боломжгүй хэмээн нэг бус удаа мэдэгдэж байв. Улмаар Эквадорын эрх баригчид Ассанжийн компьютерын интернэтийг салгаж, улс төрийн мэдэгдэл хийхээс хол байхыг шаардсаны дээр өөр олон шаардлага тавьсан гэдэг. Мөн хэдхэн өдрийн өмнө Викиликс цахим хуудас Ассанжийг ойрын “өдрүүд эсвэл цагт” Эквадорын элчин сайдын яамнаас гаргана гэж мэдээлж байжээ.

Харин өнөөдөр Викиликсийн твиттер хуудаснаа Ассанж Эквадорын элчин сайдын яамнаас гараагүй, элчин сайдын яамны нутаг дэвсгэр дээр Британийн цагдаагийнхан баривчилсан гээд Ассанжийн орогнолыг цуцалсан нь олон улсын эрхзүйг зөрчсөн хэрэг гэсэн утга бүхий мэдэгдэл гарсан байна.

Ийнхүү Ассанжийн үүсгэн байгуулсан цахим хуудас Эквадорыг буруутгасан бол Эквадорын зүгээс Ассанж олон улсын конвенцийг удаа дараа зөрчсөн тул түүний орогнолыг цуцалсан гэж мэдэгдсэн байна. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено мэдэгдэхдээ өмнө нь Британийн эрх баригчид Ассанжийг цаазын ял хүлээж байгаа улс орон руу шилжүүлэхгүй гэсэн баталгаа өгч байсныг цохон тэмдэглэжээ.

Ленин Мореногийн илтгэлийн хэсгээс сийрүүлвэл “Эквадор бол өгөөмөр орон. Манай засгийн газар олон улсын эрхзүйн зарчим болон орогнолын эрхийг хүндэлдэг. Орогнол олгох болон түүнийг цуцлах нь олон улсын хуулийн дагуу Эквадор улсын тусгаар эрх. Ноён Жулиан Ассанжийн эелдэг бус, түрэмгий зан байдл, Эквадор улсын эсрэг хийсэн түүний байгууллагын дайсагнасан, сүрдүүлсэн мэдэгдэл, тэр дундаа олон улсын хэлэлцээрийг зөрчсөн нь ноён Ассанжийн орогнолд цэг тавилаа. Эквадор улс 2012 онд ноён Ассанжд олгосон дипломат орогнолыг цуцлах шийдвэр гаргасан. Зургаан жил арван сар Эквадорын ард түмэн ноён Ассанжийн хүний эрхийг хамгаалж, Лондон дахь Элчин сайдын яамаараа дамжуулан шаардлагатай бүхнээр хангалаа” гэжээ.

Түүнчлэн, Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байсан Ассанжд зочны ёсоор хандсан ч тэрбээр бусад улс орнуудын дотоод хэрэгт оролцож, 2019 оны нэгдүгээр сард Ватиканы баримтуудыг дэлгэн, Викиликстэй урьдын адил холбоотой гэдгээ дахин баталсны дээр, зөвшөөрөгдөөгүй цахилгаан төхөөрөмж суурилуулан, элчин сайдын яамны хяналтын камеруудыг блоклож, аюулгүйн системийн файлуудад нэвтэрч, хамгаалалтынхантай бүдүүлэг харьцсан гээд Ассанжийн орогнолыг цуцлах болсны олон шалтгааныг Эквадорын Ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Жулиан Ассанжийг баривчлагдсаны дараа энэ үйл явдалтай холбоотой төрөл бүрийн мэдэгдлүүд гарсаар байна.

Тухайлбал, Америкийн тусгай албанд ажиллаж байгаад гарахдаа олон нууц мэдээллийг задлан дэлхий дахинаа алдаршсан Эдвард Сноуден Викиликсийн үүсгэн байгуулагчийг баривчилсан нь “хэвлэлийн эрх чөлөөний хувьд хар мөч” хэмээн мэдэгджээ.

Тэрбээр Твиттер хуудсандаа “Шагнал авсан материалуудыг нийтлэсэн нийтлэгчийг баривчлуулахын тулд Эквадорын элчин сайд Их Британийн нууц цагдаагийнхныг элчин сайдын яам руу оруулж байгаа дүрст бичлэг түүхийн сурах бичигт орно” хэмээн бичжээ.

Түүнчлэн Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “ардчиллын гар” эрх чөлөөний хоолойг боомилж байна” хэмээн мэдэгдсэн бол Оросын хэд хэдэн хэвлэлүүд энэ үйл явдлыг “дэлхий дахинд хоёр нүүр гаргах явдал яллаа” хэмээн мэдээлсэн байна.

Энд дуулгахад, WikiLeaks цахим хуудас АНУ болон бусад орнуудын байгууллагуудын төрөл бүрийн нууц мэдээллүүдийг нийтлэдэг. Энэ цахим хуудсыг Австралийн уугуул Ассанж 2006 онд үүсгэн байгуулж байв. Анхлан, 2007 онд Гуантанамо дахь шоронгийн Америк харгалзагчид алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүстэй хэрхэн харьцах талаар зааварчилгааг нийтлэсний дараа олны анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар The New York Times, Guardian, Spiegel зэрэг томоохон хэвлэлүүдтэй хамтран ажилласнаар дэлхий дахинаа алдаршсан юм.

Нийтдээ, 10 сая баримт бичиг нийтлэсэн нь дэлхийн улс төрчид, засгийн газар, корпорациудыг түгшээж байв.

Б.АНАНД


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:54:38

cfDPtT http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [124.158.109.140] 2019-04-16 02:33:41

Эквадорын одоогийн ерөнхийлөгч "ЛЕНИН" нь ах дүү нартайгаа нийлж мөнгө угаасныг нь Ассанж зарласан тул бариулах зөвшөөрөл өгсөн, удахгүй өөрөө огцрох магадлалтай

хуульч [203.91.115.46] 2019-04-14 12:54:43

уих-н гишүүн болчоод Х.Тэмүүжин гэгч АНУ-ын эся дээр очиж монгол улсын нууцтай холбоотой асуудлуудаар хов хүргэж , мөн ерөнхийлөгчийн зөвлөх нь тэнэг гм юм ярьж байсан тухай материалууд дэлгэгдсэн ш дээ.Тэмүүжин аминдаа элбэгийн араар америкад сайн хүн болох гэж нүүр олохоор явж байсан юм билээТэр оюу толгойгын асуудлаар манай гишүүд хахууль авсныг ч дэлгэсэн, өөр юм дэлгэсэн, оюу толгойг гадаадынханд ашигтай нөхцлөөр өхөд гол саад болж байгаа хүн нь С.Энбаяр тул түүнийг зайлуулах ч гэдэг юм байсныг эд ил болгосон юм

Зочин [202.9.45.188] 2019-04-14 10:16:31

Энэ Ассанж Монголын удирдагчид Оюутолгойн хөрөнгө оруулагчдаас хахуул авсан тухай мэдэжллийг анх 2012 онд лжлхий даяар цацаж байсан бөлгөө.

Songogch [103.57.93.185] 2019-04-12 14:33:48

bi neg yumig sain medej BNA.Dorjzodov biluu ternig yag adilhan I.m ireedyi huleej bga shut.?Harjil bgarai.

ara [66.181.179.87] 2019-04-12 09:44:31

Xudlaa sh d xudlaa bolij uz

зочин [64.119.17.189] 2019-04-12 08:16:40

Капиталистууд шудрага юманд дургүй. Мөнгө хүүлж бавал ямарч аргаар амьдрахыг хичээдэг хувалзнууд.

үл бүтэх гар [77.162.34.196] 2019-04-12 07:20:43

Ядаж нэг Шведэд байхдаа нэг швед эмэгтэй ажилтнаа хүчирхийлэх гэж оролдсон ч гэл үү, Шведийн хуулийнхан бас түүнийг шилжүүлж өгөхийг хүсээд байгаа ш дээ

Зочин [103.229.120.67] 2019-04-12 09:00:59

урхи ш дээ

TSM [126.119.128.202] 2019-04-12 06:25:39

gadaad uls oron ch shiideed avdag oron!!! manai mongol bol huuli ch gej huulia alddaa!!

Зочин [202.179.27.47] 2019-04-12 06:02:26

Популистууд ялагдаж эхэлж байна уу үгүй юу.

зочин [103.57.93.72] 2019-04-12 01:55:38

тэмүүжин яасан яасан гээд бдаг билээ энэ нөхөр мөн бил үү

Зочин [202.126.89.39] 2019-04-12 01:36:13

Эрүү шүүлт юу байдгыг үзнэдээ хөөрхий

Зочин [202.179.27.47] 2019-04-12 01:18:32

За ингээд АНУ руу шилжүүлбэл энэ хүн дуусаа л гэсэн үг. АНУ хахуул авч мэддэггүй, шүүх нь ёстой төмөр нүүртэй дээ. Хууль нь ч хатуу.

Зочин [202.9.42.241] 2019-04-12 01:59:32

Тийм л хуультай байх хэрэгтэй

Зочин [59.153.87.12] 2019-04-12 01:26:21

tsaazluulsan hun bicheed baina uu he he


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.