Ирэх зургадугаар сард Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно

Б.Гэрэлмаа / Нийгэм

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Дамбадаржаа дэд төв нь дээрх төслийн II шатны төсөл бөгөөд нийт 62 га газар нутгийг хамардаг, нийслэлийн хойд бүсийн хүн ам үйлчилдэг, худалдаа соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн дэд төв байхаар төлөвлөжээ.

Олон улсын судлаачдын дүгнэлтээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол гүний усаа бохирдуулах хэмжээнд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авахыг зөвлөдөг.

Дамбадаржаа дэд төвийн хамгийн эхэнд хэрэгжих төсөл болох ундны цэвэр усны 11.4 км шугам ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа эхэлүүлжээ. Цэвэр усны шугам ашиглалтад орсноор Дамбадаржаа дэд төвийн 62 га нутаг дэвсгэрт байх айл өрх, албан байгууллагууд эрүүл аюулгүй цэвэр усаар хангагдах боломжтой болно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.38] 2019-04-13 01:19:43

Ene tuviin shugamiig zam daguu l shiideeche gui yamar sonin um bee zaisan luu um bariad bhiin soliotoi medrel um shig ene hoishoo zuslan chigleld tuviin shugamiig shiidechee tsoriin gants arga l ter utaanaas salah uur ymrch arga bhgui gedegiig yag hezee yaaj heden hunii amiaar heden 10 jiliin daraa yagyaj oilogoh mal nuud veee???

Зочин [119.40.103.6] 2019-04-12 04:51:27

МАШ ЗӨВ. Хотыг утаанаас, хогноос, агаар хөрсний бохирдлоос салгах нэг арга бол энэ дэд төвүүдийг олноор байгуулах нь зүйтэй. Үнэхээр дэд бүтэц нь /эрчим хүч, цэвэр бохир усны асуудлыг/ очвол гэр хороололд амьдрал цэцэглэнэ.

Ганаа [66.181.167.135] 2019-04-12 03:17:44

Ер нь цахилгаан,цэвэр ус,дулааны шугамуудыг гэр хороолол руу бүрэн татчихвал утаагүй,хоггүй,цэвэрхэн хот болох бх даа

Зочин [103.229.120.67] 2019-04-12 02:56:03

монгол одоо хөгжмөөр юм аа.30 жил луйвардууллаа.арай дэндүү болхи байна шүү

Зочин [139.5.219.123] 2019-04-12 02:40:00

хотын дулааны асуудлаа яаралтай шийдэхгуй бол холдоож нэг онигоо болох нь Ц.ДАВААСУРЭН гэдэг супер поп ажил хийхгуй нь ээ

Зочин [202.179.27.47] 2019-04-12 02:30:14

Дулааны шугам татчихвал хэн ч гал түлэхийг хүсэхгүй. Утааг багасгах шилдэг арга.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.