ЧУУЛГАН: Их дээд сургууль төгсөгчдийн 75 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

П.Урнаа / Улстөр
  • 2019-04-12 08:46:03
  • 2019-04-12 08:46:03

    ЧУУЛГАН: Их дээд сургууль төгсөгчдийн 75 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй

    photo

    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15:30 цаг эхэлж, үргэлжилж байна. Тус чуулганы хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүнээс Ерөнхий сайдад хандан тавьсан Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой холбогдуулан тавьсан асуулгын хариуг сонсож байна.

    Асуулгын үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат багш мэргэжлээр суралцагчдыг төрөөс онцгой анхаарч, сургалтын төлбөрийг нь хөнгөлөх зэргээр дэмжлэг үзүүлэх. Мөн Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны харьяанд байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын яаманд харъяалуулах, том үйлдвэрүүд дэргэдээ МСҮТ-тэй болохыг дэмжих шаардлага байна гэдэг асуудлыг хөндөн тавилаа.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

    Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/ ийн асуудлыг эргэж харах шаардлагатай. Нэг степенттэй болгоод, болиод ороо бусгаа явж ирсэн.МСҮТ-өөр дамжуулан ажиллах хүчний нөөцөө бүрдүүлэх зүй ёсны шаардлага урган гарч байна. Ажил олгогчид нэг хэсэг ажилгүй хүмүүсийг сургаад авна гэдэг байсан бол одоо МСҮТ төгссөн хүн ажилд авна гэдэг. МСҮТ-ийг төгсөгчдийн 60-70 хувь ажлын байртай болдог бол их , дээд сургууль төгсөгчдийн 20 гаруй хувь ажилтай болдог.


    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

    Төрийн буруу бодлогоос баахан их дээд сургууль нэмэгдэж борооны дараах мөөг шиг олширсон. Их дээд сургууль төгсөгчдийн 75 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй. Ээцэг эхчүүд гурван хүүхэд сургахад 100 сая төгрөг зарцуулж байна.

    Зарим хувийн дээд сургууль улсын сургуулиудаас ч чанартай боловсрол эзэмшүүлж байна. Цаашид сургалтын чанар, төлбөр дээр анхаарах хэрэгтэй байна.

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

    Сургалтын чанар дээр эргэж харах цаг болсон. Сая өнгөрөгч дөрөвдүгээр сард судалгаа хийсэн. Хувийн хэвшлийн болон улсын сургуулиудад ялгаатай тоо гарч байна. Тодорхой давтамжтайгаар адестачилдаг байхгүй бол үнэлж буй үнэлэмж ялгаатай байгаа.

    Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

  • 2019-04-12 05:01:14
  • 2019-04-12 05:01:14

    ЧУУЛГАН: С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахыг дэмжив

    photo

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв. Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжсэн юм.

    Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан билээ.

  • 2019-04-12 03:51:58
  • 2019-04-12 03:51:58

    Ц.Нямдорж: Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт очсон нь хэрэг илрэхгүй байхад нөлөөлсөн

    photo

    УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Ц.Нямдорж “ Нэгдүгээрт, Түр хороо байгуулж хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлтийг гаргана. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн нь илэрхий байгаа. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

    Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна. Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

    1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон" гэлээ.

    -УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ц.Нямдорж сайд та энэ Ажлын хэсэгт орох нь ёс зүй талаасаа байж болохгүй юм биш үү. Та "надад олон эрүүгийн хэрэг үүсгэсэн" гэж өөрөө ярьсан. Тэгэхээр та энэ Ажлын хэсэгт орвол өөрийгөө хамгаалах магадлалтай юм биш үү?" гэв.

    -Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Би ажлын хэсэгт заавал орно. Нам, бүлэгтээ хэлж байгаад орно. 1937 оны арга хэлбэрийг таслан зогсоохын тулд бүх арга хэлбэрийг ашиглана гэж амлачихсан. Би тэр хардлага сэрдлэгээс чинь айхгүй байна. Би заавал орно. Надад хэдэн ч хэрэг үүсгэж болно. Тэрнээс чинь айхаа болиод 20, 30 жил болж байна" гэлээ.

    УИХ-ын чуулган үргэлжилж байна.

Сэтгэгдэл

Ийм хандлага дээр үеэс харагдаж байсан. Хэн ч тоогоогүй. [202.131.228.118] 2019-04-15 10:39:28

1960-аад оноос хойш "дипломын цалин" гэсэн үзэгдэл гарсан, Бусад социалист оронд тийм "тусгай цалин" байсныг сонсоогүй, зөвхөн Монголд л байсан байх. Дипломтой л бол 650-аас дээш төгрөгийн цалин авна. Гэтэл малчид сард 300 орчим төгрөг, ажилчин 400 гаруй төгрөг л авдаг байсан байх. Тэгэхлээр хүн бүр дипломруу хошуураад 1990 он гэхэд баайхан дээд боловсролтой хүнтэй болсон. 1990 оноос хойш ч энэ хандлага үргэлжилсээр, хувийн их сургуулиуд үй олноор нээгдсэнээр өдий хүрссэн. Тэгээд л хэнд ч хэрэггүй "дипломын голууд" хөдөлмөрийн зах зээл дээр ийм олон байж байгаа байхгүй юу. 100 хүн төгсөхөд 25 нь мэргэжлээрээ ажиллах боломжтой юм байна. Гэтэл үлдэх 75 нь ...

Дорж [107.167.116.35] 2019-04-14 02:47:53

Боломжтой хүмүүс бүгд гадаадад сурдаг болсон шд. Ядаж л орос хятадад дээд сургууль төгсөх хэрэгтэй. Монголын аль ч шатны сургууль хүн сургаж чадахаа больсон. Монголд доктор хамгаалсан хүн гадна бакалавр хамгаалсан хүний хаана нь ч хүрдэггүй. Агуу хууран мэхлэлт явагдаж байна шүү.

зочин [202.179.31.81] 2019-04-14 02:16:22

Манай их дээд сургууль гэхээсээ дээд боловсролын диплом худалддаг газар гэж нэр өгвөл оновчтой байх.Монголд жилд олон улсын харилцаа мэргэжлээр 300-гаад хүн диплом худалдан авдаг.Монголд тийм мэргэжил шаардлагатай юу?.Монголыг иргэдийг ядууралд оруулж байгааг харгалзан үзэж жилд суралцах хүний тоог тогтоомоор байна.

Irgen [203.189.149.83] 2019-04-13 07:53:48

Ajil n oldson h Tsalin gj JOB JOOXON um ogno myysain gaxainyyd

111111 [64.119.18.30] 2019-04-12 13:02:02

Хуульчид суух ёстой Их хуралд хулгайчид ороод суучихсан байдаг чинь онигоо биз дээ, гишүүд ээ? Мэргэжлээрээ бол шоронд суух ёстой биш үү, та нар минь?!

Хуульчид ч гэсэн бусдаас ялгаагүйдээ. [202.131.228.118] 2019-04-15 10:48:43

Хуульчид ч гэсэн хүн. Тэд мөн адил хулгай хийнэ. Гагцхүү хэргээ нуух, хийсэн зүйлээ тайлбарлан панаалдахдаах, шүүх прокурортой хуйвалдан нуух нь бусад мэргэжлийнхээс арай илүү. Тэрнээс биш бүх улс төрчид чанар нэг. Кх-кх-кх!

saraa hahaha [185.39.141.204] 2019-04-12 10:23:04

harin tiim eee ....setgvvlch hvnd ajil oldohgvi ... ervvl mendiin said hiigeed vilee vzeed l yvj baihav dee . hahaha

Ok [49.0.218.66] 2019-04-13 17:11:25

Eruul mendiin said ug n mergejiliin bus hn bval zugeer. Mergejiliinhen dandaa huviin ashig , sonirholtoi,,,

Зочин [150.129.142.93] 2019-04-12 09:14:38

философийн мэргэжлээр муис убис жил бүр 20 гаруй оюутан төгсгөж бна. гэтэл өнгөрсөн хугацаанд философич ажилд авна гсн ажлын зар лав хараагүй ээ. энэ мэт хэрэггүй мэргэжлээр оюутан элсүүлж диплом өгөхөө л больчих. хайран 4 жил.

Зочин [194.228.76.162] 2019-04-13 14:31:25

Тиймээ Филсооф хэрэггүй мэргэжил. Германд төгссөн Молорэрдэн гэгчийг харахгүй юу. Чингис хааны үед төр байгаагүй гэсэн амьтан МУИС-д багш гээл байсанштэ.Германы их сургуул ч бас л новш гаргадаг л юм байна.

Зочин [103.229.120.67] 2019-04-12 13:37:45

одоо л сэхэх гэж байхад чинь

Зочин [49.0.133.21] 2019-04-12 08:57:17

Ер их дээд сургуулийн хөтөлбөр, мэргэжилийг хөдөлмөрийн зах зээлтэй маш зөв уялдуулах хэрэгтэй, мөн дээд боловсролын чанарыг үнэхээр анхаарч үзэх цаг болсон байгаа. Энэ салбарын шийдвэр гаргагч нар сайн ажиллах хэрэгтэй дээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.