МАН-ын бүлэг хуралдана

П.Урнаа / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор тарж, Зөвлөл байгуулан ажиллах болсон юм.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар:

“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай, Захиргааны ерөнхий хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хууль, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалтад “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.14] 2019-04-15 18:45:07

zandalcndiin ulgii MAN cunutvgei fuck


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.