Байнгын хороодын дарга нарыг томилно

Т.Хулан / Улстөр

Байнгын хороодын дарга нарыг удахгүй солино. Байнгын хорооны дарга нарын ажиллах бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дууссан байна.

Гэвч намрын чуулганаар гишүүд ажил хаяж, чуулган хуралдаж чадахгүй байсан учраас Байнгын хорооны дарга нарыг шинээр томилж чадаагүй аж. Тиймээс ойрын хугацаанд Байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Их хурлын тухай хуулинд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ” гэх заалттай бөгөөд хороодын удирдлагын асуудлыг УИХ дээр тус бүрээр нь хэлэлцэх аж. Мөн хуульд улируулан сонгож болох заалттай тул сайн ажилласан гэж хороодын гишүүд үзвэл байнгын хороодын одоо байгаа дарга нар үргэлжлүүлэн нэг жил ажиллах боломжтой болох юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.