850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм галд өртөв

Д.Тулга / Гадаад мэдээ

Хүн төрөлхтний түүх уран барилгын сонгодог дурсгалуудын нэг 850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн эхийн сүмд өчигдөр 6:50 цагт гал гарлаа. Галын улмаас тус сүмийн орой хэсэг нь бүхэлдээ шатаж унасан байна. Сүмийн орой хэсэг шатсан ч бусад хэсэг нь галд өртөөгүй аж. Галыг унтраахаар 400 гал сөнөөгч ажилласан байна. Эдгээр гал унтраагчдын шуурхай ажиллагааны үр дүнд сүмийн хоёр цамхагийн хэсгийг галаас хамгаалж чадсан байна. Тэд одоо ч сүмд ажиллаж түүхийн үнэт бүтээлүүдийг хамгаалах ажлыг хийж байгаа юм.

Парисын гэгээн Майкл Апутит болон Ерөнхийлөгч Эмануэль Макрон нар галыг унтраахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгааг онцлоод, франц хүн бүр галд гарсанд сэтгэл зовниж, сэтгэгдлээ илэрхийлж, нэгэн сүсэг бишрэлээр нэгдэж байгааг хэлсэн байна.

image

Тэр дундаа Ерөнхийлөгч Макрон энэ үйл явдлыг туйлын эмгэнэлт зүйл тохиолдлоо хэмээн харамсаж буйгаа илэрхийлээд бүх иргэдийн итгэл үндэсний бахархал болсон сүмээ маш хурдан хугацаанд сэргээн засварлах ажлыг хийнэ хэмээн хэлжээ.

Парисын Дарь Эхийн сүмийн ойр орчмын гудамж талбайд иргэд цугларан галыг унтраах үйл яьцыг ажиглахын зэрэгцээ тэд түүхийн дурсгалт сүмийг шатаж байгааг харан нулимсаа барьж чадахгүй байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна.

Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.

19 дүгээр зуунд Францын нэрт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” алдарт романдаа сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй бичсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж байжээ.

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

haramsal [185.39.141.204] 2019-04-16 07:29:58

frants ulsiin tudiigvi delhiin hvn turlugtnii tvvhen gaihalshig bolson . dahin davtagdashgvi .delhiin sor bvteel ustsan shatsan asar ih garz hohirol uchirlaa . dotor ni uralsan alt erdeneseer uralsan uran barimal siilber uran zurag . tudiigvi delhiin anhnii tsag garig ertuntsiin zohitsol noster damiin bvteel bairshij naisan geed hvn turlugtund nuhuj barashgvi garz hohirol uchirlaa daa .

Mongol [2.247.244.128] 2019-04-16 04:33:40

Hairan yum.

Зочин [202.9.43.73] 2019-04-16 04:20:22

уйлах ч багадана

зочин [202.21.127.166] 2019-04-16 07:24:50

манай байгалийн түүхийн музей үгүй болж байна, уйлахгүй юм уу, тэнд чинь манайдаа байтугай дэлхийд ховор үзмэрүүд байдаг юм шдээ

Зочин [66.181.183.131] 2019-04-16 03:08:05

Хүн төрлөхтний аугаа гайхамшигт бүтээл юмсан.Тун тоогүй.

зочин [202.21.127.166] 2019-04-16 07:25:28

хүн төрөлхтний биш барууны, дэлхийд ази, африк, ойрхи дорнод гэж бас ертөнц байдаг юм шдээ

Зочин [43.242.242.128] 2019-04-16 02:37:45

Uneheer haramsaltai iim saihan tuuhiin dursgalt object. gehdee soeltoi ard tumen saihan sergeen bosgono gedegt buren itgeltei

иргэн [66.181.161.119] 2019-04-16 02:10:29

засвар хийж байсан хүмүүс дунд манай нутгийнхан байж дээ

зочин [202.21.127.166] 2019-04-16 07:25:58

заавал монголоо доромжлох ёстой юу, чи өөрөө монгол биш үү

Зочин [59.153.113.237] 2019-04-16 01:00:56

Нотр дам хайран юм энэ хавар Парист хүртэл хуурайшилт ихтэй байгаа юм байхдаа. Хаха. Эсүүлтгагнуурчид гал алдавуу. Тамхиныхуу. Гал гарсан шалтгааныг мэдээлээрэй

Аялагч [202.126.89.47] 2019-04-16 00:37:12

Очиж үзэж амжаагүй байхад болохгүй шүү!!!


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.