“Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуягийг хуулийн байгууллагаар дахин шалгуулна гэдгээ мэдэгдэв

М.Амаржаргал / Нийгэм

"Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбоо"-оос өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн талаарх хууль буй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.

Тэд ярихдаа “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийг 2010 онд Д.Алтанхуяг гэх хүн санаачлан Эрдэнэтийн 24500 хүнийг хамруулан эхлүүлсэн. Анх “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй овоолгыг ашиглах зорилгоор байгуулсан байдаг. Гэвч Д.Алтанхуяг компаниа байгуулахгүйгээр 2012 онд ИЗНН-аас сонгуульд нэр дэвшсэн. Ингэхдээ “Зэс Эрдэнийн хувь" компани байгуулахыг дэмжсэн ард, иргэдээс цуглуулсан 600 сая төгрөгөө хууль бусаар зарцуулж, үрэн таран хийсэн.

Мөн 600 гаруй иргэдийг ямар ч цалин хөлсгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрийн болон Улаанбаатар хотын төв талбайд жагсаал, цуглаан хийлгэж, өлсгөлөнд уриалан дуудсаны үр дүнд Орхон аймгийн ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилд таван тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-г хүлээлгэж өгсөн байдаг. Улмаар ТЭЗҮ-ийн мөнгө болох тэрбум төгрөгийг "Эрдмин" ХХК-ийн үүсгэн байгуулагч Дамдинжаваар яриулж байгаад БНХАУ-ын БИГРИМ компаниар хийлгэсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюундариас хүртэл 10 тэрбум төгрөг авч хувьдаа зарцуулсан. Тиймээс хуулийн байгууллагат дахин хандаж шалгуулна. Шинээр томилогдсон прокурор энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахыг тэд хүсч байна" гэлээ.


Сэтгэгдэл

erdenet irgen [202.131.243.190] 2019-04-16 10:37:49

Irgenii zorig nam An nam MAN geel olon nam damjaad AVILGAL ogood Prokurort hurtel Avilgal ogood l Yavaad bdg Altanhuyag gedeg hun Uldsen mongooroo odoo 2020 on songuuliar garahiim genee HUTZ l gej heliidee ALTANHUYAGtai orooltsoldson hun bolgon huhiduulhaas gadna SHOROND orno shyy zaigaa bariarai

зочин [103.212.117.33] 2019-04-16 08:54:53

Их хурлын гишүүн оюундари гэгч ямар амитан их хуралд байсан юм.бас хаанаас ийм нэртэй гишүүн хулгайч гарсан юм бол.сонин л юм байна.үе үеийн их хурлын гишүүдийг шалгаж байцааж байж энэ хэрэг илэрэх болов уу даа.хуули,хяналт,шалгалт бүх зүйл ни бэлэн байна.хийх ажлаа л хурдан шуурхай хийцгээ.алтанхуяг нэртэй алтангадасын хулгайч бгаа,алтанхуяг нэртэй хуулийн хулгайч бна.юу дутав гэж.бариж,хориж хуулийн дагуу ялын өгч үз дээ

зочин [66.181.185.75] 2019-04-16 17:58:12

Сэлэнгээс гарсан Ждүүчин 60 тэрбумын баг Мигийн цэрэг дүү Чингүүндариа албан тушаалаа ашиглаж Ж.Эрдэнэбатыг ерѳнхий сайд байхад элчин сайдаар явуулсан.хужаа нартай холбоотой ёстой шуналтай зальтай авгай байдгиймаа

зочин [66.181.183.45] 2019-04-16 08:52:02

наадах чинь ман ын гишүүн та нар хол очиж хуц дарга тай үзвэл толгойгүй нохойтой үзвэл юу гүй гэдэг билээ үхэрнүүдээ

зочин [66.181.183.45] 2019-04-16 08:54:22

одоо наадах чинь хүрэлээгийн хамгаалалтад байдаг хүн болсон иргэний зориг намыг бөгсөө арчаад хаячихсан ман ын гишүүн болчихсон та нар хад мөргөнө эртхэн боль

Эрдэнэтчүүд [103.229.121.204] 2019-04-16 08:51:23

Элбэгдорж, Цагаан 2 овоолгыг нь авчихаад өгөхгүй байгаа учир тэдэнтэй тэмцээчээ.

Иргэн [103.26.195.129] 2019-04-16 07:27:35

Шалгуулахаар та нар хохьролгүй болчих уу хүний муу үзэхийг нэг их ажил болгоод өөр хийх ажил бхүй юмнууд


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.