Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 16-21-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим тохиолдолд 24м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Мөн монгол орны нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргахыг зөвлөлөө.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.