Ирэх сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй

М.Амаржаргал / Нийгэм

Засгийн газрын тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын бүтцэд “Агаарын чанарын хяналтын хэлтэс”-ийг шинээр байгуулан ажиллаж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 138 хороодыг хариуцсан 152 улсын /ахлах/ байцаагчийг НМХГ-ын даргын тушаалаар хороо тус бүрээр томилон хороодын Засаг дарга, 1368 хэсгийн ахлагчидтай хамтран агаар бохирдуулагч суурин эх үүсвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа аж.

Тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбохоор холбогдох байгууллагуудтай хамтран 81 халаалтын зуухны байгууламжны 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын 176 зууханд хяналт шалгалт хийжээ.

Мөн төвлөрсөн инженерийн системд холбогдоогүй 105 шатахуун түгээх станц /ШТС/, ахуйн хийгээр цэнэглэх станц /АХЦС/, худалдаа үйлчилгээний төв, 30 амралт, жуулчны баазын ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийж шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж буй 17 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэн, 320 айл өрхийн ариун цэврийн байгууламжид 4 төрлийн 25 асуумжийн хүрээнд тандан судалгаа хийжээ. Албан шаардлагын дагуу долоон амралт, жуулчны бааз, 21 ШТС, АХЦС нүхэн жорлонгоо буулган мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгэж үечлэн булж ариун цэврийн байгууламж болон, цэвэрлэх байгууламжаа стандартын шаардлагад нийцүүлэн өөрчилсөн байна.

Хот, суурин газрын “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийг шинэчлэн тогтоож, халаалтын зориулалтаар шатааж хэрэглэхийг хориглох зүйлсийн жагсаалтыг гарган мөрдүүлэх арга хэмжээний хүрээнд нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах 1, 2, 3, 4 дүгээр бүсэд харьяалагдах агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй авто засвар, дугуй засвар, ТҮЦ мухлаг, харуулын байр, хүнсний дэлгүүр, цайны газар зэрэг нийт 5234 объектод шалгалт хийж бүсийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр 3328 мэдэгдэл, мэдэгдэх хуудас, акт, албан шаардлага хүргүүлсэн. Энгийн 269 зуухыг сайжруулсан зуухаар солиулж, 629 объектод цахилгаан халаагуур тавиулж, төвлөрсөн шугамд холбогдсон 71 объектод хяналт тавьжээ.

Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгаас нийслэл хот yруу бүх төрлийн түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэх ажиллагаанд жилийн дөрвөн улиралд маршрутын бус замд байнгын хяналт тавихаар Ар гүнтийн даваа, Налайхын зам дагуу, Морингийн даваа, Тахилтын даваанд явуулын хяналтын цэг ажиллуулахаар төлөвлөн


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.155] 2019-04-22 11:29:59

Тэгвэл нунтаг хаягдал нүүрсний хог машинаар шахаж түлнэ гэсэн үг үү. ялгаа байна уу

B [174.205.13.26] 2019-04-22 01:37:26

Нийслэлрүү түүхий нүүрс оруулахгүй гэвэл цахилгаан станцууд зогсож цахилгаангүй болно гэсэн үг үү

Нэргүй [103.10.21.28] 2019-04-21 08:10:27

Оронд нь хуучин дугуй, өмд гутал, хог новш, үхсэн нохой шувуу хүртэл түлээд эхэлнэ. Нөгөө боловсруулсан нүүрс нь хаана ч байгаа юм, бүү мэд.

Зочин [202.9.42.97] 2019-04-21 03:51:36

дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах хэрэгтэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.