СУРВАЛЖИЛГА: Өмхий ханхалсан "CITY TOILET"-ийн үйл ажиллагаа өнөөг хүртэл жигдрээгүй байна

М.Амаржаргал / Нийгэм

-ТУС БҮР НЬ 63 САЯ ТӨГРӨГӨӨР БОССОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР АГААРЖУУЛАЛТ МУУТАЙ БАЙНА-

Өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт орших “Хайрхан” хорооллын “Хайрхан” СӨХ-ны ажилтан бага насны хүүхдийг загнаж, дарамталж цамцаар нь шээс арчуулж буй зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Бага насны хүүхдэд зүй буй шаардлага тавьсан СӨХ-ны ажилтанд мянга, мянган хүмүүс твиттер, фэйсбүүк хуудсаар дамжуулан дургүйцлээ илэрхийлж, цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахаар болсон. Тухайн үйл явдлаас томчууд хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлээгүй, цаашлаад 1.5 сая хүн амтай нийслэл хотод Нийтийн бие засах газар /City toilet/ хангалттай байдаггүй нь харагдав. Иймд хүмүүс хаа таарсан газраа байшингийн булан тохойд "бие засдаг" гэх шүүмжлэл иргэдийн дунд тархаад байна.

image

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 19 нийтийн бие засах газар хуриуцдаг бөгөөд үйл ажиллагаа нь жигдрээгүй, амралтын өдрүүдэд ажилладаггүй гэсэн гомдол иргэдийн дунд байдаг. Бид нийтийн бие засах газрын /City toilet/ хэд хэдэн салбаар орж иргэдэд хэрхэн үйлчилж буйг сурвалжилахыг зорилоо. Хамгийн эхэнд 100 айлын барилгын материалын хажууд байрлах нийтийн бие засах газрын гадаа ирэв. Үүдэнд нь оймс, нүдний шил зарахаас гадна барилгын нэг хэсгийг түрээслэсэн байв.

Мөн хогийн шүүр, шалны мод, хүрз гээд янз бүрийн зүйлс зардаг нэгэн эмэгтэй сарын 250 мянган төгрөгөөр "City toilet"-ийн агуулах хэсгийг түрээслэдэг байна. Тэрбээр хэнээс түрээслэсэн, хаана мөнгөө өгдөгөө мэддэггүй, тогтмол өдөр нэг хүн ирж авдаг гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд нийтийг бие засах газар руу ороход бүгчим өмхий агаартай, цэвэрлэгээ хангалттай бус харагдав. Энэ газраар өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлдэг ихэнх нь барилгын материал зардаг хүмүүс. Тус газрын ажилтны хэлснээр "Нийтийн бие засах газар зарим талаараа хүндрэлтэй. Одоо болтол хүмүүс ийм газраар үйлчлүүлж сураагүй, бохир заваан бие засдаг. Цэвэрлэж амжаагүй байтал дараагийн хүмүүс нь орж ирээд загнадаг. Манай салбар ням, даваа гаригт амардаг. Бусад өдрүүдэд үйл ажиллагаа нь хэвийн явагддаг" гэсэн хариултыг өгч байлаа.

image

-НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ӨДӨРТ 60-65 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ-

Дараа нь хорооллын эцэс "Өргөө" кино театрын баруун талд байрлах "City toilet"-оор оров. Гаднаас ороход гэрэл муутай харанхуй бүүдгэр, зай талбай давчуу орчинтой. Дээрээс нь өмхий, арцны үнэртэй холилдон хүн үйлчлүүлэхийг аргагүй бохир агаартай аж. Эднийх бусад салбаруудаа бодвол үйлчлүүлэгч багатай мөн амралтын хоёр өдрөөр амардаг гэв.

Мөн л адил цэвэрлэгээ хангалтгүй, барилгын эргэн тойрон шээсэнд будагдсан, үүдэнд нь байрлах хогийн сав бохир заваан, эвдэрч хэмхэрсэн дүр төрхтэй. Үйлчлүүлж буй хүмүүс нь ч соёлтой боловсон биш гээд тоочоод байвал нийтийн бие засах газрын асуудал барагдахгүй их аж. Бид "Өргөө" кино театраас наашлан "Бөмбөгөр" худалдааны төвийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг "City toilet"-д ирэхэд хаалттай байв. Автобусны буудлын хажууд гар дээрээс наймаа хийдэг хүмүүсээс "Байнга хаалттай байдаг юм уу" гэхэд "Амралтын хоёр өдрөөр амардаг. Өнөөдөр "Бөмбөгөр" цэвэр, бохир усыг нь хаасан гээд ажиллахгүй байна" гэх хариултыг хэлж байв.

image

image

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй "City toilet"-ийн гадна нялх хүүхэдтэй эхчүүд хүүхдээ хуурайлж болно гэсэн таних тэмдэгтэй байдаг. Гэвч бодит байдал дээр агааржуулалтгүй, өмхий үнэртэй, үйлчлүүлэхэд маш хүндрэлтэй байдаг талаар иргэд хэлж байна.

Тус бүр нь 63 сая төгрөгийн өртгөөр боссон нийтийн бие засах газар өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл ажиллаж байна. Одоогоор нэг хүнд 200-300 төгрөгөөр үйлчилдэг. Орлогын хувьд байрлалаас хамаарч харилцан адилгүй байдаг аж.

Тухайлбал хотын төвд буюу УБИС-ийн дэргэдэх “Сити тойлет” үйлчилүүлэгч ихтэйн дээр дараалал үүсэх тохиолдол цөөнгүй. Өдөрт 60-65,000 төгрөгийн ашигтай ажилладаг. Баруун дөрвөн замын автобусны буудлын хажууд байрлах салбар нь өдөрт 30 мянган төгрөгийн орлоготой. Энэ 150 орчим хүн үйлчлүүлдэг гэсэн үг. Ийм хэмжээний орлоготой ажиллаж байхад цэвэрлэгээндээ анхаардаггүй нь хачирхалтай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:16:35

99k [103.9.90.2] 2019-04-25 12:42:03

Shyymjleh ch amarhan l da. Ajillaj bga n ikh yum. Ogt baihgyi bsan bol geed tosoolood yzdee! Ternii orond zarim delgyyr, alban gazar, bankuudiin 00 iig yilchlyylegchded neelttei bolgoy gj bicheech...

Irgen [202.21.99.226] 2019-04-25 06:13:32

Энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч УБИС-н дэргэдэх 00-д бүтэн 1 өдөр суугаад яг 60-65000 ордог эсэхийн шалгаж үзээд бичих хэрэгтэй санагдлаа. Тавьсан зураг нь дандаа цэвэрхэн байдалтай л харагдахын, тгд бохир байна гэж бичих тохирохгүй л байнадаа

Зочин [202.126.89.87] 2019-04-25 00:55:53

БЗД ДҮҮРГИЙН АВТО ОНОШЛОГООНД МАШИНАА ОНОШЛОГООНД ОРУУЛЖ БУЙ ХҮМҮҮС ХАШААРУУ МИНЬ ШЭЭГЭЭД БАЙХ ЮМ ГАНЦ НОЙЛ БАРЬЧИХ СЭТГЭЛ АЛГА УУ ЖОЛООЧ НАРААС ИХ Л МӨНГӨ АВАХ ЮМ

Umhiiguusuu hezee ch salahgui ni haramsaltai [66.181.183.219] 2019-04-24 13:01:13

ERUUL BIETEI HUN MUUHAI UNERTEI BDAGGUIN, BIE ZASSAN NOIL NI YAMAR CH BOHIRDOLGUI, YAMAR CH UNERGUI BDIIN. Eruul menddee ANHAARAH CHINI BAIGAL ORCHINOO HAMGAALAHAD ORUULJ BGAA TOM HUWI NEMER SHU. UDUR SHUNU UGLUU OROIGUI NOHOI GAHAI SHIG HOOLLODOG, BIEE HAIRLDAGGUI Humuusiig tenger nirgeesei

иргэн [202.9.43.85] 2019-04-24 07:57:51

Иргэн та соёлтой байж чадвал үнэгүй болгох маш амархан.даанч манаахан нүс шүлсээ нулимаад сурсан замбараагүй хүмүүс юс одоохондоо үнэтэй мөртлөө ямар болж байна даа .заваан.Гадаадийнхан өөрсдийн юм гэж хайрладаг учир сайхан байгаа юм.манайхан минийх биш гэжхарцдаг учир эх ороноо хүртэл нулимдаг биз дээ.Даач хөөрхий өрөвдөөд гайхаад лллллллллллл

Зочин [202.179.31.121] 2019-04-24 09:18:28

Нээрээ зүгээр л цэвэрхэн хэрэглээд сурахад яадаг байна. Байнга нус цэр гарна гэдэг ус шингэн бага уусантай холбоотой. Өөрсдийгөө арчлаад аваад явчихаж чадахгүй.

Зочин [124.158.109.140] 2019-04-24 05:33:34

Жорлонгоо мөнгө олох хэрэгсэл гэж ухаарсан, банкууд нь "онцгой обьект тул жорлонд оруулахгүй" гэдэг, цагийн юм нь цагтаа эхэлдэггүй улс орон жуулчин татна гэж байхгүй, бас дээр нь хулгай нүүрлэсэн, улс хөгжинө гэдэг юм бүр байхгүй.

Зочин [202.126.89.196] 2019-04-26 05:54:48

хаан банк л лав 00 нь цэвэрхэн төлбөргүй аятайхан юм бна лээ төрийн банк 00 байхгүй байсан ч оруулахгүй байсан

Зочин [202.9.42.97] 2019-04-24 05:50:49

Нийтийн бие засах газруудыг төлбөртэй болгох нь зөв. Хэрэв нийтийн бие засах газар үнэгүй болговол соёлгүй ухамсаргүй монголчууд гадна дотногүй шээж баана нус цэрээ хаяна.

Зочин [182.160.38.153] 2019-04-24 05:32:48

Орж үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо ачааллыг тооцох үүднээс КАМЕР тавих

ОДОНХҮҮ [203.91.115.40] 2019-04-24 05:31:41

Нийтийн гэх тодотголтой юм бүхэн ийм байх хувь тавилантай юм шиг хүмүүс буруу ойлголттой болжээ, Татварын мөнгөөр гоё л байгууламж барьсан байна,Гагцхүү ажиллуулдаг ажилчин,үйлчлүүлж байгаа хүмүүсийн буруу үйлдлээс ийм байдалд хүрчээ,Төрийн өмч ЭЗЭНгүй байн шүү дээ

Зочин [66.181.189.79] 2019-04-24 05:20:33

Klonk tsainii gazruud niitiin noilttoi bh delhiin jishig mgl chuud mddg l bzd yagaad standartiin shaardlgiig ni aj ahui negjvvded tabidggui yum

Зочин [202.179.31.121] 2019-04-24 05:16:39

Химийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд 00 цэвэрлэдэг юмандаа хурц тод үнэр хийж өгөөчээ . Ямар ч үнэргүй. Бактер устгагч хурц сайхан үнэр заавал байх ёстой. Шилүүсний үнэр эсвэл монголд хөдөө хаа сайгүй ургадаг анхилуун үнэртэй 2 өвс байна. 00 цэвэрлэдэг бодист үнэр оруулахад яг тохирно. Наадах чинь city toilet гэж нэрлэхэд ичмээр дамшиг байна. Явган жорлонгоо болиоч тэнэг.

butehguiee [61.148.245.236] 2019-04-24 05:16:00

yanadaa bid

Зочин [202.179.31.121] 2019-04-24 05:12:23

50 төгрөг л болно.

Зочин [176.179.149.202] 2019-04-24 04:39:54

Unegui bolgoochee gadaadad golduu unegui baidag shd

05.20. [153.226.157.36] 2019-04-24 03:56:37

06 23 .00. цаг болгож төрөөс төлбөрийг хариуцах.

pзочин [139.5.219.138] 2019-04-24 03:43:40

Төмөр замын вокзалын автобусны буудлын хажуудах ОО бараг ажилддаггүй тэр хавийн байшин барилга ТҮЦ ны араар явахын аргагүй ХОТЫН ДАРГА УДИРДЛАГУУД БГД-ИЙН УДИРДЛАГУУД ЯВЖ НЭГ ҮЗМЭЭР ЮМ

Zochin [103.229.123.190] 2019-04-24 03:19:25

HTGazriin darga nar n tureesleed mongiin tsohidog bizdee Shunaltai huurnuud

Зочин [122.201.21.189] 2019-04-24 03:18:45

солонгос улсаас жишээ аваач

Зочин [202.179.31.121] 2019-04-24 05:12:57

Солонгосоос өөр улс байхгүй юу?

Ju [66.181.177.238] 2019-04-24 02:41:59

Nadad,ogchih .bi jinhene utgaar n ajluulaad ogie hotiin dargaa

Agi [66.181.161.59] 2019-04-24 02:01:22

Хахаха нээрээ цамцаар нь арчуул

Зочин [203.91.118.122] 2019-04-24 01:57:46

Манайханд нийтийн бие засах газрыг соёлтой хэрэглэх ухамсар байхгүй. Хот нь хөгжих гээд ядаад байдаг хүмүүс нь хөгжихгүй яана да. Боловсрол соёлыг яаж суулганаа

МАрусяа [93.236.80.125] 2019-04-24 07:02:19

Боловсорлын яамнаас хүүхдийн зэцэрлэг, бага сургуульд нийтийн жорлонд яаж юу яахыг гичээл болгож зааж сургааач. Кембриж гэээл гуцаад байхаар жорлон морлон гэх гичээл оруулаач. Барилгын инжнер яагаад агааржуулагч хийсэнгүй вэ? Тэр барилгын инжнээр гэгчээр агааржуулах системийг хийлгэ.

Зочин [202.9.42.97] 2019-04-24 01:45:17

Өмхий монголчуудад модон жорлон зохино.

Зочин [202.9.42.97] 2019-04-24 01:42:59

Бохир заваан бие зассан хүнээр өөрөөр нь жорлонг цэвэрлүүлж шийтгэх хэрэгтэй.

Зочин [202.131.233.214] 2019-04-24 01:57:15

Яг зөв. Цамцаар нь арчуул

зочин [59.153.113.94] 2019-04-24 01:40:54

Нийтийн бие засах газруудыг хуви хүнд даатгаад өгчих хэрэгтэй.улс татвараа л авна биз,гэрэл ус дулааны мөнгөө улс авах болно.хуви хүн өөрийн эзэмшиж бгаа өмч хөрөнгө шиг хандаж хүмүүст үйлчилж байх ни зөв.хотын соёлд манайхан бас суралцах хэрэгтэй.цэвэрхэн боловсон бие засах хэрэгтэй.

Зочин [202.131.227.178] 2019-04-25 07:44:23

00-г хувьчлаад хоолны газар болсон

Зочин [107.77.173.11] 2019-04-24 09:51:21

Дээхэнэ 90-ээд оны үед УБ-т байсан цөөхөн хэдэн нийтийн бие засах газрыг хувьчлаад яалаа?


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.